1 SPEAKER AMARBAYASGALAN TO VISIT KAZAKHSTAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/04      2 RUSSIA INKS SIBERIA–MONGOLIA MEGA-PIPELINE DEAL WITH CHINA, SIDELINING SEABORNE LNG WWW.SPLASH247.COM  PUBLISHED:2025/09/04      3 PRESIDENT OF CHINA HOLDS TALKS WITH PRESIDENT OF MONGOLIA WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/09/04      4 MONGOLIA TO IMPLEMENT AFFORDABLE HOUSING PROGRAM WITH WORLD BANK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/04      5 MONGOLIA TO FULLY MEET DOMESTIC FLOUR DEMAND WITH HARVESTED WHEAT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/04      6 PM SUBMITS 2026 BUDGET AND OUTLINES REFORM PRIORITIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/04      7 JSW STEEL PUTS COKING COAL SOURCING PLANS FROM MONGOLIA ON HOLD WWW.BIZZBUZZ.NEWS PUBLISHED:2025/09/04      8 G. ZANDANSHATAR: 'GAS PIPELINE THROUGH MONGOLIA TO BECOME MILLENNIUM-SCALE PROJECT' WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/03      9 XI URGES RUSSIA, MONGOLIA TO BLOCK ‘EXTERNAL INTERFERENCE’, FORGE DEEPER ECONOMIC TIES WWW.SCMP.COM PUBLISHED:2025/09/03      10 XI SAYS CHINA WILLING TO WORK WITH RUSSIA, MONGOLIA TO STRENGTHEN MUTUAL TRUST, COOPERATION WWW.AA.COM.TR  PUBLISHED:2025/09/03      Г.ЗАНДАНШАТАР "ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ"-Д ОРОЛЦОХООР ОРОСЫГ ЗОРЬЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/04     НИЙТ НУТГИЙН 60 ХУВЬД БЭЛЧЭЭРИЙН ДААЦ ХҮРЭЛЦЭЭТЭЙ ГЭХ ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/04     ИПОТЕКООР ДАМЖУУЛЖ 9.9 ИХ НАЯДЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/04     ҮНЭН НЬ АЛЬ ВЭ: ЭЛЕКТРОН ТАМХИ ЦАХИЛГААН БАРААНЫ АНГИЛЛААР ОРЖ ИРДЭГ, ОНЦГОЙ ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/04     УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСАД АЙЛЧИЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/04     СЭЛБЭ ХОТЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН СҮҮЛИЙН ТЕНДЕРТ ТАВАН КОМПАНИ ШАЛГАРЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/04     ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРУУЛАХ АСУУДЛААР ОЮУ ТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ШАХАЛТ ҮЗҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/04     МОНГОЛ, ХЯТАД, ОРОСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН VII УУЛЗАЛТ БОЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/03     МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ХЭРЭГЛЭЛИЙГ “B+, ТОГТВОРТОЙ” ТҮВШИНД ХЭВЭЭР ХАДГАЛЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/03     Ж.ЭНХБАЯР: ЭНЭ ЖИЛ ДОТООДДОО ТАРИАЛСАН УЛААНБУУДАЙГААР ГУРИЛЫНХАА ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/03    

Зээлийн хүү бууруулах асуудлаар Оюу толгойн хөрөнгө оруулагчдад шахалт үзүүлнэ www.itoim.mn

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор Оюу толгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулсан.
Өнгөрсөн наймдугаар сарын эхээр Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг сонгож, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар тус хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллахаар болсон.
Тэгвэл УИХ-ын Хянан шалгах түр хороо үндсэн хоёр асуудалд анхаарал хандуулан ажиллах аж. Нэг нь Оюу толгой бүлэг ордод хамаарах лицензийн эрх шилжүүлэхтэй холбоотой асуудал, нөгөө нь Оюу толгой төслийн санхүүжилтийн зээлийн хүүг бууруулах чиглэлд анхаарч, үр дүн гаргах төлөвлөгөөтэй байгаа юм. Сүүлийн үед Түр хорооны дарга О.Батнайрамдал хэвлэл мэдээлэл болон нийгмийн сүлжээгээр Оюу толгойн төслийн санхүүжилтийн зээлийн хүүг бууруулах асуудлыг нэлээд хүчтэй ярьж эхлээд байна.
Товчхондоо, Оюу толгой төслийн хөрөнгө оруулагчдад зээлийн хүүг бууруулах шахалт тавиад эхэлжээ. Хуулиар УИХ-ын хянан шалгах түр хороо зургаан сар ажиллаад татан буугдах ёстой. Тэгэхээр Түр хороо энэ намар Оюу толгой хөрөнгө оруулагчидтай зээлийн хүүг бууруулах асуудлаар хэлэлцээр хийх, Монгол Улсын эрх ашгийг хангуулах чиглэлд үе шаттай ажлууд хийх юм байна. Нэг шинэ мэдээлэл байгаа нь, Оюу толгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд зааснаар Монгол Улсын Засгийн газар долоон жилд нэг удаа зээлийн хүүг бууруулах хөрөнгө оруулагч талд тавих бүрэн эрхтэй бөгөөд энэ боломжоо ашиглах ёстой гэж УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал мэдэгдээд байгаа юм.
Тэрээр "Оюу толгойн бүтээн байгуулалтыг 26 тэрбум ам.долларын өртгөөр бүтээн байгуулаад, энэ жил бараг дуусаж байна. Үүний 20 тэрбум ам.долларыг зээлээр санхүүжүүлсэн. Үүнээс 11.3 тэрбум ам.доллар нь хувь нийлүүлэгчдийн зээл. Гэхдээ харилцан хамаарал бүхий Рио Тинто гэдэг толгой компаниас Оюу толгой гэдэг охин компанидаа өгсөн зээлийн санхүүжилт юм. Ойролцоогоор 11.1 хувийн хүүтэйгээр олгосон. Хувь нийлүүлэгчдийн анхны зээлийн дүн 6.1 тэрбум ам.доллар байсан. Харин өнөөдөр хүү нь нэмэгдсээр 11.3 тэрбум ам.доллар болсон байна. Өөрөөр хэлбэл, хүүгээс хүү тооцож явсаар байгаад нийт зээлийнх нь тал болтлоо томорсон байна. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар гадаадаас бонд босгохдоо 6-7 хувийн хүүтэй байна. Дампуурах гэж байсан Хөгжлийн банк өнгөрсөн наймдугаар сард олон улсын зах зээлээс 8.6 хувьтай санхүүжилт татсан. Гэтэл Оюу толгойн хөрөнгө оруулагч Рио Тинто охин компанидаа зээл олгохдоо 11.1 хувийн хүүтэй олгож байгаа нь өөрөө шударга зүйл мөн үү. Үүнийг өөрчилж, илүү шударга хандаж, олон улсын жишгээр нь хүү тооцохыг шаардаж байгаа юм.
Оюу толгой дээр Монгол Улсын Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж байгуулсан. Тэгвэл Хувь нийлүүлэгчдийн гэрээнд хувь нийлүүлэгчийн авсан зээлийн хүүг өөрчлөх боломжтой гэсэн заалт бий. Энэ заалт нь долоон жил тутам нэг удаа үйлчлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн хөрөнгө оруулагчидтай зээлийн хүүг бууруулах хэлэлцээр хийж, 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө зээлийн хүүг бууруулах боломж гэрээний хүрээнд үүсээд байна. Энэ эрхээ хэрэгжүүлж, Монгол Улсын эрх ашгийг, үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө УИХ-ын Хянан шалгах түр хороо ажиллана. Зээлийн хүүг бууруулснаар Монгол Улсын Засгийн газрын Оюу толгойн бүлэг ордоос ногдол ашиг хүртэх хугацааг 5-10 жилээр наашлуулах боломжтой. Тиймээс Хувь нийлүүлэгчийн гэрээнд заасан долоо жилд нэг удаа ашиглах зээлийн хүүг бууруулах асуудлыг Монголын тал хөрөнгө оруулагчдад тавих ёстой" гэсэн юм.
Одоогоор эл асуудлаар хөрөнгө оруулагч талаас ямар нэгэн мэдээлэл өгөөгүй, цаашлаад зээлийн хүүг бууруулах асуудлаар хэлэлцээр хийх эсэх нь тодорхойгүй байна. Ойрын өдрүүдэд Рио Тинто группийн ТУЗ-ийн гишүүд болон шинээр томилогдож буй гүйцэтгэх захирал нь Монгол Улсад ажиллахаар ирж байгаа аж.
BY
Э.Мөнхцэцэг нь iToim агентлагийн хамтран үүсгэн байгуулагч. Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, 2017 оноос iToim.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт 13 дахь жилдээ ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-09-04