1 PRIME MINISTER LAUNCHES NATIONAL CHILD WELFARE CAMPAIGN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/02      2 GREEN CHARGING STATIONS TO BE ESTABLISHED AT 80 LOCATIONS IN MONGOLIAN CAPITAL THIS YEAR WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/06/02      3 AMBASSADOR FIONA BLYTH: I WAS GOING TO BE THE AMBASSADOR TO MONGOLIA, NOT JUST TO ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/01      4 MONGOLIA HIGHLIGHTS DRONE TECHNOLOGY AND AVIATION AT DRONECON 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/01      5 'WORLD HORSE DAY' TO BE HELD AT KHUI DOLOON KHUDAG ON JULY 11-13 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/01      6 HOME NEWS LAW & GOVERNANCE ARTICLE BUDDHA'S DISCIPLES' RELICS ON DISPLAY IN MONGOLIA FOR CULTURAL EXPOSITION WWW.DEVDISCOURSE.COM PUBLISHED:2026/06/01      7 JADE GAS (ASX:JGH) JUST BOOKED MONGOLIA’S FIRST EVER GAS RESERVE IN A MAJOR STEP TOWARDS PRODUCTION WWW.STOCKSDOWNUNDER.COM PUBLISHED:2026/06/01      8 MONGOLIA, LUXEMBOURG SEEK TO DEEPEN COOPERATION IN HEALTHCARE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/28      9 GREEN LENDING ACCOUNTS FOR 5.7 PERCENT OF TOTAL LOANS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/28      10 STRENGTHENING THE EU–MONGOLIA PARTNERSHIP WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/05/28      МОНГОЛ УЛС ЗЭСИЙН ГОЛ ТОГЛОГЧ БОЛОХ УУ, ТҮҮХИЙ ЭД НИЙЛҮҮЛЭГЧ ХЭВЭЭР ҮЛДЭХ ҮҮ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/02     1000 ХҮҮХЭД ХҮЛЭЭН АВАХ ДӨРВӨН УЛИРЛЫН ХҮҮХДИЙН ЗУСЛАНГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР БАЙГУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/02     СҮХБААТАРЫН ТАЛБАЙД 1072 ХУВЬЦАА ӨВЛҮҮЛЭХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     "БАЯНХОНГОР АГААРЫН БОХИРДОЛ ХАМГИЙН ИХТЭЙ АЙМАГ БОЛСОН. ҮҮНИЙГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧЭЭР ШИЙДНЭ" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ЭНЭТХЭГЭЭС ТУСГАЙ НИСЛЭГЭЭР МОНГОЛД ТҮР АВЧИРСАН ХОВОР ЭРДЭНЭД ИРГЭД МӨРГӨХ БОЛОМЖТОЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ГАДНЫН ОРНУУДАД ИХ ДҮЙЧЭН ӨДРИЙГ ХЭРХЭН ТЭМДЭГЛЭДЭГ ВЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГОТОЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДЭЛХИЙН ЧАНСААНЫ ОЛГОХ ТЭМЦЭЭН МОНГОЛД БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Н.УЧРАЛ: ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН 80 БАЙРШИЛД НОГООН ӨРТӨӨ БАЙГУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Л.ЭНХ-АМГАЛАН: 300 МЯНГАН "GOOGLE CHROMEBOOK"-НИЙ ҮЙЛДВЭРИЙГ МОНГОЛД БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монгол Улс зэсийн гол тоглогч болох уу, түүхий эд нийлүүлэгч хэвээр үлдэх үү www.itoim.mn

Ногоон эрчим хүч, хиймэл оюун ухааны эрин үед зэс стратегийн гол түүхий эд болж, дэлхийд эрэлт огцом өсөж байна. Олон улсын судалгаанаас харахад дэлхийн зэсийн эрэлт 2050 он гэхэд өнөөгийн түвшнээс 1.6 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Энэхүү өөрчлөлт нь зэсийн нөөцөөрөө дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг манай улсад ихээхэн давуу тал болно. Цаг үеэ мэдэрч, бодлого хэрэгжүүлж чадвал зэсийн нэмүү өртгийн сүлжээнд чухал тоглогчийн байр суурь эзлэх боломжтойг ч салбарынхан онцолж байна. 
Хоёр дахин өндөр төлбөр хөрөнгө оруулагчдыг буцааж байна
Тэгвэл энэ боломжийг алдахгүй ашиглахын тулд юуны түрүүнд зэсийн АМНАТ-ыг олон улсын жишигт хүргэх ёстой. Дээр дурдсанчлан манай улс зэсийн асар их нөөцтэй ч эдийн засгийн эргэлтэд оруулахад тодорхой саадтай тулгардаг. Энэ бол олон улсын жишгээс хэт өндөр буюу 2 дахин их Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ. Нэг үгээр олон улсад 5-10 хувь байдаг төлбөрийг манайд 21.6 хувь гэж тооцон авч байна. 
Монгол Улсад зэсийн 22 төсөл ТЭЗҮ-гээ батлуулсан, хэрэгжихэд бэлэн байгаа ч төлбөр өндөр байгаагаас шалтгаалж хөдөлж чадахгүй байна. Одоогоор зэсийн үйлдвэрлэл үндсэндээ Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой гэсэн хоёрхон төсөлд тулгуурлаж байна. Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит учраас 20 гаруй хувийн АМНАТ төлж байгаа бол Оюу толгой тогтвортой байдлын гэрээний дагуу 5 хувийн АМНАТ төлдөг. Монголын зэсийн салбарыг хөрөнгө оруулагчид сонирхдог ч олон улсын жишгээс хоёр дахин их үнэ сонссон даруйдаа үргэн холдож байна. Цаашид төлбөрийн дарамт энэ хэвээр үргэлжилбэл зарим төслийн өгөөж буурч, хөрөнгө оруулалтын шийдвэрүүд хойшлогдох ч эрсдэлтэй талаар салбарынхан хэлж буй юм.
АМНАТ-ыг олон улсын жишигт нийцүүлнэ
АМНАТ-ын шийдвэрлэх гол гарц бол мэдээж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, алдаатай байгаа хэсгийг сайжруулах юм. Гол асуудал нь хуульд өөрчлөлт оруулах тухай сүүлийн долоон жил ярьж буй ч ажил хэрэг болоогүй. Гэхдээ саяхнаас энэ асуудал  нааштай өрнөж буй бөгөөд хуулийн өөрчлөлтөөр зэсийн салбарын татварын орчныг олон улсын жишигт ойртуулах санал дэвшүүлээд байна.Тодруулбал, зэсийн АМНАТ-ын шатлал, тооцооллын зарим аргачлалыг өөрчлөх, дагалдах элементийн төлбөрийн зохицуулалтыг шинэчлэх, жишиг үнийг илүү бодитой тогтоох зэрэг заалт тусгагджээ. Засгийн газрын үзэж буйгаар эдгээр өөрчлөлт хэрэгжвэл Цагаансуварга, Хармагтай зэрэг хүлээгдэж буй 10 гаруй төслийг хөдөлгөж, зэсийн экспортын хүчин чадлыг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломж бүрдэх аж.
Хуулиар юу өөрчлөгдөх вэ
Зэс үйлдвэрлэгчид суурь төлбөр 5 хувь,үүн дээр зэсийн үнэ өсөх тусам АМНАТ-ын хувь хэмжээг өгсөж тооцон төлбөр төлдөг. Эрдэнэт үйлдвэр дээр жишээ авбал, нийт 21.6 хувийн АМНАТ-ын 5 хувь нь суурь төлбөр үлдсэн нь зэсийн үнээс шалтгаалсан төлбөр. Тэгвэл өөрчлөлтөөр суур 5 хувь дээр нэмэх нь үнийн өсөлтөөс хамааруулсан 5 хүртэлх хувийн өсөн нэмэгдэх төлбөр тооцох аж. Нэг ёсондоо шинэ хууль батлагдвал хуулиараа 10 хүртэлх хувийн төлбөр төлнө. 
Мөн баяжмал бүтээгдэхүүнд агуулагдах дагалдах элементийн тухайд эдийн засгийн үр ашиггүй байх нөхцөлд АМНАТ ноогдуулахгүй байхаар хуулийн төсөлд тусгасан байна. 
УИХ-аас АМНАТ ноогдуулах дагалдах элементийн жагсаалт, чухал ашигт малтмалын жагсаалтыг тус тус батална. Түүнчлэн АМНАТ тооцох жишиг үнийг Монголын Хөрөнгийн биржийн үнээр тогтоохоор хуулийн төсөлд тусгаад байна. Энэ нь компаниудад хэт өндөр жишиг үнээр төлбөр төлөх үүсгэхээс сэргийлэх аж. 
Ирээдүйд тоглогч байх уу эсвэл...
Мэдээж энэ асуудалд өөр өнцөг ч бий. АМНАТ буурвал улсын төсвийн орлого багасах эрсдэл үүснэ гэсэн болгоомжлол байгаа. Харин Засгийн газар шилжилтийн хугацааны зохицуулалт хийснээр төсвийн орлогын огцом бууралтаас сэргийлнэ гэж тайлбарлаж байна.
Эцсийн дүндээ Монгол Улс зэсийн эрэлт дэлхий даяар өсөж буй энэ үед томоохон боломжийн өмнө ирээд байна. Тогтвортой бодлого, өрсөлдөх чадвартай татварын орчин, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл зэрэг нь энэ боломжийг бодит үр өгөөж болгох эсэхийг шийднэ.Ойрын ирээдүйд зэсийн салбар ихээхэн эрэлттэй байна. Монгол Улс тэр цагт гол тоглогч байх уу, эсвэл зөвхөн түүхий эд нийлүүлэгч хэвээр үлдэх үү гэдэг асуултын хариуг өнөөдрийн бодлогын шийдвэрүүд тодорхойлох юм.

Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ

Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-06-02