Шатахууны нөөцийг энэ оны эцэс гэхэд 15 хоногоор нэмэх боломжтой болно www.montsame.mn
Арилжааны банкуудын хөнгөлөлттэй зээлээр энэ оны зургаадугаар сараас 18 аж ахуйн нэгжийн 22 байршилд шатахууны агуулах, нөөцийн сав бэлтгэж байна.
АҮЭБЯ-ны мэдээлснээр одоогоор 6 агуулах сав бэлтгэл 85 хувь, бусад төслийн 40 хувийг хийж гүйцэтгээд байгаа. Энэ оны эцэс гэхэд 150 мянган м³ агуулахыг ашиглалтад оруулж, улсын шатахууны нөөцийг 15 хоногоор нэмэх боломжтой болох юм.
Газрын тосны бүтээгдэхүүний 299,725 м³ багтаамжтай 22 агуулах барихаар улсын төсөвт энэ онд 20 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд 2028 он гэхэд шатахууны стратегийн нөөцийг хамгийн багадаа 3 сарын хэрэгцээгээ хангах түвшинд хүргэхийг зорьж байгаа ажээ.
Нийтэлсэн огноо2026-08-04





