1 UK-MONGOLIA B2B NETWORKING RECEPTION IN UB WITH THE BRITISH AMBASSADOR AND JOHN GROGAN MBCC WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM PUBLISHED:2026/09/08      2 MONGOLIA'S NBFIS ARE HAVING THEIR BREAKOUT FUNDING RUN WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/09/08      3 MONGOLIANS WAIT HOURS FOR FUEL AS RELIANCE ON RUSSIA BITES WWW.AFP.COM PUBLISHED:2026/09/08      4 BOLOR LKHAAJAV: “MONGOLIA DOES NOT NEED TO CHOOSE BETWEEN RUSSIA AND CHINA” WWW.NOVASTAN.ORG PUBLISHED:2026/09/08      5 MONGOLIA, MONTENEGRO SIGN JOINT DECLARATION, COOPERATION AGREEMENTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/08      6 ABOUT 20,000 FOREIGN NATIONALS ISSUED VISAS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/08      7 INFLUENZA VACCINATION UNDERWAY WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/09/08      8 DAMBADARJAA THERMAL POWER PLANT CONSTRUCTION REACHES 70% COMPLETION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/07      9 AZZURO RESOURCES IDENTIFIES NINE NEW ANOMALIES AT OVAL CU-NI-PGE PROJECT IN MONGOLIA WWW.KALKINE.COM.AU PUBLISHED:2026/09/07      10 KOREA TARGETS MONGOLIA'S WEALTHY MINERS FOR ITS NEXT BIG HEALTH CARE BOOM WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2026/09/07      БРИТАНИ-МОНГОЛЫН B2B ХҮЛЭЭН АВАЛТ/УУЛЗАЛТ: ИХ БРИТАНИ УЛСЫН ЭЛЧИН САЙД БОЛОН БРИТАНИ МОНГОЛЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ДАРГА ЖОН ГРОГАН НАР ОРОЛЦОНО WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM НИЙТЭЛСЭН:2026/09/08     COP17-ГИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЗАРЦУУЛАЛТ, ҮР ДҮНД АУДИТ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     ЗЭСИЙН ҮНИЙН ӨСӨЛТ 2027 ОНД ҮРГЭЛЖИЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     ЗАСГИЙН ГАЗАР ШОКОНД БЭЛЭН ҮҮ: ИНФЯЛЦ 18 ХУВЬ ХҮРЧ, ИРГЭД ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ БАЙДАЛД ОРНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     ОЮУ ТОЛГОЙГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ НЭЭЛТТЭЙ ӨРСӨЛДӨӨН БОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     МОНГОЛ УЛСАД ИРСЭН ОХУ-ЫН ЖУУЛЧДЫН ТОО ХАМГИЙН ИХ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН ТАНЬ МАН МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     ГАДААДЫН 19 МЯНГА ГАРУЙ ИРГЭНД ВИЗ ОЛГОЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/07     АУДИТ: "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААС ХҮЧИНГҮЙ БҮРТГЭЛТЭЙ ИРГЭДЭД 6.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ХУВААРИЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/07     МОНГОЛ УЛСАД ИРЭХ ЖУУЛЧДЫН ТОО ОНЫ ЭЦЭСТ 1 САЯ ДАВАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/07    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

COP17-гийн санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ www.gogo.mn

Үндэсний аудитын газраас Монгол Улсад зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд санхүү, нийцлийн аудит эхлүүллээ.

Аудитын нээлтийг өнөөдөр буюу 2026.09.08-ны өдөр Тусгай чиг үүргийн аудитын газрын захирал, Тэргүүлэх аудитор Д.Баярсайхан хийв. Тэрээр шалгагдагч байгууллагуудын төлөөлөлд аудитын зорилго, хамрах хүрээ, төлөвлөгөө, хөтөлбөрийг танилцууллаа.

Тус аудитаар COP17 бага хурлыг зохион байгуулахад зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр, төлөвлөлт, төсөвт тусгасан байдал, төсвийн хөрөнгийн зарцуулалт хууль тогтоомжид нийцсэн эсэх, мөн санхүүжилт, зарцуулалтын үр дүнд үнэлэлт, дүгнэлт өгнө.

Аудитад COP17-г зохион байгуулах Үндэсний хороо,
Сангийн яам,
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам,
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам,
Гадаад харилцааны яам,
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар,
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох бусад байгууллагыг хамруулна.
Аудитын хүрээнд 2023-2026 онд дээрх байгууллагуудаас гаргасан шийдвэр, бодлогын баримт бичиг, үйл ажиллагааны тайлан, санхүүгийн анхан шатны баримт, худалдан авах ажиллагааны гэрээ, бусад холбогдох баримт материалыг шалгаж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлэлт өгнө. 

Аудитын нээлтийн үеэр шалгагдагч болон хамрагдагч байгууллагуудын төлөөлөлд аудитын үйл ажиллагаанд шаардлагатай баримт, мэдээллийг үнэн зөв, бүрэн гаргаж өгөх, аудитын багтай хамтран ажиллахыг онцоллоо гэж ҮАГ мэдээлэв.



Нийтэлсэн огноо2026-09-08