Төгрөгийн ам.доллартой харьцах ханш суларчээ www.montsame.mn
Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны наймдугаар сард 3594.47 төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.32, өмнөх сарынхаас 7.69 төгрөгөөр суларчээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш дээрх сард 4166.34 төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.62 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхаас 69.45 төгрөгөөр суларлаа. Харин рубльтэй харьцах сарын дундаж ханш 43.09 төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.79, өмнөх сарынхаас 2.78 төгрөгөөр чангарсан байна.
Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш наймдугаар сард 533.58 төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 32.91, өмнөх сарынхаас 4.29 төгрөгөөр суларчээ.
Нийтэлсэн огноо2026-09-29





