1 RUSSIAN DISCOUNT RETAILER FIX PRICE EXITS MONGOLIA WWW.THEMOSCOWTIMES.COM PUBLISHED:2026/11/03      2 CHINA-MONGOLIA BORDER PORT SEES MAJOR CARGO VOLUME, VALUE RISE IN Q1-Q3 WWW.BASTILLEPOST.COM PUBLISHED:2026/11/03      3 MONGOLIA CONSIDERS PURCHASE OF CZECH L 410 NG AND L-39 SKYFOX AIRCRAFT WWW.MILITARNYI.COM PUBLISHED:2026/11/03      4 AROUND 40% OF THERMAL POWER PLANT NO. 5 CONSTRUCTION COMPLETED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/03      5 MONGOLIA, INDIA DISCUSS RARE EARTHS, OIL REFINERY, AND TECH COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/03      6 MINISTER INTRODUCES SPECIALIZED HIGH SCHOOL MODEL AS MAJOR EDUCATION REFORM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/03      7 RIO TINTO SHARES MOVE RED ON YEAR: MINING PAUSE ADDS TO PULLBACK WWW.THEBULL.COM.AU PUBLISHED:2026/11/02      8 10TH MEETING OF THE MONGOLIA-SOUTH KOREA INTERGOVERNMENTAL JOINT COMMITTEE HELD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/02      9 NIGHTTIME ELECTRICITY TARIFF DISCOUNTS BEGIN FOR GER DISTRICT HOUSEHOLDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/02      10 KHUSTAI PARK RECOGNIZED IN GREEN DESTINATIONS TOP 100 STORIES WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/11/02      "2026-2030 ОНД УЛААНБААТАР ХОТОД 17 МЯНГА ГАРУЙ АЙЛЫН ОРОН СУУЦЫГ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРУУЛНА" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/03     З.МЭНДСАЙХАН: ИНФЛЯЦ ӨСӨХ ЭРСДЭЛТЭЙ Ч ЕРӨНХИЙЛӨГЧ ЗГ-Т ЧИГЛЭЛ ӨГСӨН ТУЛ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ТААРАХ НЬ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/11/03     У.ХҮРЭЛСҮХ: ОЮУ ТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/03     УЛААНБААТАР ХОТЫН ХАМГИЙН ТОМ УСАН ХАНГАМЖИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ ТӨВИЙН СҮЛЖЭЭНД ХОЛБОЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/03     "ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСАЛДАХГҮЙ УЧРААС ИРГЭД ДАРААЛАЛ ҮҮСГЭХ ШААРДЛАГАГҮЙ" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/03     "САНХҮҮГИЙН ХҮНДРЭЛД ОРСОН ЗЭЭЛДЭГЧИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙГ 48 ХҮРТЭЛХ САРААР СУНГАНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/03     НЭГ БАЙРЫГ 65 ХҮНД ХУДАЛДСАН ЗАЛИЛАНГИЙН ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/02     КАЗАХСТАН УЛСЫН ХИЛ ДЭЭР УРТ ДАРААЛАЛ ҮҮССЭНИЙ УЛМААС ОРОСЫН ТЭЭВЭРЛЭГЧИД МОНГОЛООР ДАЙРСАН ЗАМЫГ СОНГОХ БОЛЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/02     УЛААНБААТАРЫН АГААРЫН БОХИРДЛЫГ ₮14.9 ИХ НАЯДЫН САНХҮҮЖИЛТЭЭР ТАВАН ЖИЛИЙН ДОТОР 55% БУУРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛАВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/02     ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 35 ХУВЬД ХҮРЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/02    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана" www.news.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, макро зохистой бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой шийдвэр гаргасан аж. Энэ талаарх шийдвэрээ өнөөдөр /2026.11.03/ олон нийтэд танилцууллаа.

Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт:

-"Хэрэглээний зээлд нэмэлт зээл олгохгүйгээр бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд зээлийн хугацааг нийт 48 хүртэлх сараар сунгаж, тухайн зээлд өр орлогын харьцааны хязгаарлалт үйлчлэхгүй байхаар холбогдох зохицуулалтад өөрчлөлт оруулсан. Системийн эрсдэлийн шинжилгээний үр дүнгээс үзэхэд санхүүгийн мөчлөг тэнцвэрт түвшний орчимд, зээлийн өсөлт суларч, мөчлөгийн шинжтэй эрсдэл буурч, банкны салбарын зохистой харьцааны үзүүлэлтүүд Монголбанкнаас тогтоосон шаардлагыг хангаж байгаа ч зээлийн зарим хэсэгт, тэр дундаа хэрэглээний зээлд эрсдэл хуримтлагдсан хэвээр байна. Макро эдийн засгийн томоохон сөрөг шокийн үед банкны системийн өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт системийн хэмжээнд зохистой харьцааны шаардлагыг хангах түвшинд хадгалагдахаар байгаа нь банкны салбарын эрсдэл даах чадвар системийн хэмжээнд хэвийн байгааг харуулж байна. Гадаад орчны тодорхой бус байдал өндөр хэвээр байгаа энэ үед банкууд эрсдэл даах чадвараа тогтмол үнэлж, эрсдэлийн удирдлагаа сайжруулахад анхаарах нь зүйтэй. Банкууд өөрчлөгдсөн журмын дагуу ажиллаж, эрсдэлийн санг бүрэн байгуулна. Өөрөөр хэлбэл, зээлийн эрсдэл нь банкны тайланд бодитой тусгагдана. Банкууд өөрсдөө эрсдэл даах бүрэн хөрөнгөтэй бөгөөд зохистой харьцааны шаардлагыг бүрэн хангаж байгаа.

Банк болон банк бус санхүүгийн байгууллагын хэрэглээний зээлийн зохицуулалт ялгаатай байгаа нь иргэд олон газраас зээл авч, өрийн дарамтад орох нөхцөл болж байна.

Энэ хүрээнд Монголбанк ялгаатай байдлыг арилгахаар бусад зохицуулагч байгууллагатай хамтран ажиллаж байна. Ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд УИХ-ын тогтоолоор банк болон банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг нэгдсэн бодлогоор зохицуулахыг тусгасан байгаа. Энэ нь иргэдийг өрийн дарамтад оруулахаас сэргийлэх ажил юм. Уг хурлаар бусад макро зохистой арга хэмжээ, нөхцөл байдлын талаар хэлэлцсэн. Бусад макро зохистой арга хэмжээг өөрчлөхгүй байхаар шийдсэн. Гадаад орчны тодорхой бус байдал өндөр, айл өрхүүдийн өрийн дарамт их байгаа энэ үед Монголбанк санхүүгийн тогтвортой байдлыг хянаж, шаардлагатай бол бодлогын арга хэмжээг цаг тухайд нь хэрэгжүүлнэ.

Хэрэглээний зээлийн чанаргүйдэл сүүлийн саруудад тогтворжих хандлага ажиглагдаж байгаа хэдий ч өмнөх хугацаанд олгогдсон зээлийн үлдэгдэлд чанаргүйдэл үүсэх эрсдэл хэвээр байна.

Тухайлбал, өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлийн чанаргүй зээлийн хувь 2026 оны есдүгээр сард 9.1 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 нэгж хувиар өссөн байна. Мөн банк болон банк бус санхүүгийн байгууллагаас олгох хэрэглээний зээлийн зохицуулалтын ялгаатай байдал нь иргэд олон байгууллагаас зэрэг зээл авах, улмаар нийт өрийн дарамтаа нэмэгдүүлэх эрсдэлийг бий болгож байна" гэлээ.

Банкууд активыг ангилах, эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмын дагуу зээлийн бүтцийн өөрчлөлт хийх боломжтой. Мөн цалингийн, малчны болон автомашины зээл зэрэг ӨОХ-ны болон хугацааны хязгаарлалт бүхий хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийхэд мөн адил хязгаарлалт үйлчилдэг. Иймээс санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн зээлийн хугацааг сунгаж, төлбөрийн хэмжээг бууруулах боломж хязгаарлагдмал байгааг харгалзан эдгээр хязгаарлалтыг журмын бүтцийн өөрчлөлтийн зохицуулалттай нийцүүлж байна.

2026 оны есдүгээр сарын байдлаар банкны салбараас иргэдэд олгосон зээлийн үлдэгдэлтэй нийт 1.2 сая зээлдэгч байгаагаас 66.4 хувь нь 45 хувиас дээш өр, орлогын харьцаатай байна.

Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн зээлд бүтцийн өөрчлөлт хийх боломжийг нэмэгдүүлэх нь зээлдэгчийн санхүүгийн дарамтыг бууруулж, зээлээ үргэлжлүүлэн төлөх, төлбөрийн чадвараа сэргээхэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой. Иймд нэмэлт зээл олгохгүйгээр бүтцийн өөрчлөлт хийх хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа болон хугацааны зохицуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.



Нийтэлсэн огноо2026-11-03