1 ULAANBAATAR TO CUT MUNICIPAL TAX RATE ON SERVICES FROM 2% TO 1% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      2 ALASKA GUARDSMEN, MONGOLIAN FIRST RESPONDERS CONQUER RUGGED TERRAIN DURING UVS 2026 DISASTER RESPONSE EXERCISE WWW.AK.NG.MIL PUBLISHED:2026/11/11      3 PGL ANNOUNCES 2027 $1 MILLION TOURNAMENT IN MONGOLIA WWW.DUST2.US PUBLISHED:2026/11/11      4 STATE FLAG RAISED, NINE WHITE BANNERS DISPLAYED TO MARK CHINGGIS KHAAN’S BIRTH ANNIVERSARY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      5 MONGOLIAN ACADEMY OF SCIENCES RECEIVES THE ORDER OF CHINGGIS KHAAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      6 CABINET TO DISCUSS WHISTLEBLOWER PROTECTION AMONG 20 AGENDA ITEMS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      7 TRUMP-BACKED CRITICAL MINERALS DEALS FACE GROWING PRESSURE AFTER BLUE WAVE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/11/09      8 TDB INVESTS USD 30 MILLION IN A THREE-YEAR TECHNOLOGY TRANSFORMATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      9 MONGOLIA, US DISCUSS EXPANDING COOPERATION IN VOCATIONAL EDUCATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      10 TMK SMASHES MONGOLIAN GAS RECORD AS 30-YEAR LICENCE BECKONS WWW.THEAGE.COM.AU PUBLISHED:2026/11/09      ИНФЛЯЦ АРАВДУГААР САРД 13.4 ХУВЬТАЙ ГАРЧ, ЭНЭ ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ЕСӨН УЛСЫН 129 ИРГЭНИЙГ МОНГОЛ УЛСААС АЛБАДАН ГАРГАЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ЕС, АРАВДУГААР САРД УЛСЫН ХЭМЖЭЭНД ДӨРВӨН ИРГЭН СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     РИО ТИНТО 2027 ОНД ОЮУ ТОЛГОЙГООС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА ГЭДГЭЭ БАТЛАВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     УЛААНБААТАР ХОТЫН ЗУРГААН ТӨРЛИЙН ТАТВАРЫГ 50 ХУВЬ БУУРУУЛАХ ХОТЫН ДАРГЫН САНААЧИЛГЫГ НИТХ ДЭМЖЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НООГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     100 САЯАС ДЭЭШ ХАХУУЛЬ АВБАЛ БҮХ НАСААР ХОРИХ САНАЛЫГ 100 МЯНГАН ИРГЭН ДЭМЖЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 33.5 ХУВИАР ӨСӨЖ, 28.8 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ес, аравдугаар сард улсын хэмжээнд дөрвөн иргэн сураггүй алга болжээ www.eagle.mn

Сураггүй алга болсон иргэдийн талаар Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газраас мэдээлэл өглөө. 

Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Очгэрэл " 2026 оны есдүгээр сарын 22-ны өдөр иргэн А "Манай охин есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа гараад сураггүй алга болсон" гэх гомдол, мэдээллийг ирүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаагаар иргэн О нь мөн өдрийн 18:00 цагийн үед ажлын газраасаа гарч яваад сураггүй алга болсон нөхцөл байдал тогтоогдсон. Түүний хаана байгааг олж тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тус хэрэгт хоёр удаа, тав хоногт давхардсан тоогоор 160 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй эрэн хайх, самнах ажиллагаа явуулсан. Улмаар нэг иргэнийг уг хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Үргэлжлүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна. 

Дорнод аймгийн Баяндун суманд 10 дугаар сарын 3-нд иргэн Ш алга болсон гэх гомдол, мэдээлэл мөн сарын 8-ны өдөр цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ хэрэг дээр 23 хоногийн хугацаанд 844 хүн эрэн хайх, самнах ажиллагаа явуулсан. Уг ажиллагаа одоо ч үргэлжилж байна. 

Увс аймагт иргэн А 10 дугаар сарын 15-ны өдөр малд яваад сураггүй алга болсон гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. 14 хоногийн хугацаанд 700 гаруй албан хаагч эрэн хайх, самнах ажиллагаа явуулсан. Ар гэрийн хүсэлтээр 10 сарын 29-нд түр зогсоосон ч ар гэрийн хүсэлтээр дахин эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэв. 

Мөн энэ оны 10 дугаар сарын 29-ны өдөр иргэн А Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооноос гарч яваад сураггүй болсон юм. Ийнхүү өнгөрсөн саруудад нийт дөрвөн иргэн сураггүй болж, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 



Нийтэлсэн огноо2026-11-11