1 ULAANBAATAR ELECTRICITY DISTRIBUTION NETWORK TO BE EXPANDED WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/02      2 CAPITAL CITY SETS APRIL 15 DEADLINE TO LAUNCH ALL 2026 CONSTRUCTION PROJECTS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/02      3 FOREIGN MINISTER TO PAY OFFICIAL VISIT TO SWEDEN AND NORWAY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/02      4 PDAC 2026: MONGOLIA’S EXHIBITION BOOTH OFFICIALLY OPENED WWW.EN.MININGINSIGHT.MN PUBLISHED:2026/03/02      5 APPROXIMATELY 281 CITIZENS OF MONGOLIA RESIDE IN THE MIDDLE EAST, 40 OF WHOM ARE IN ISRAEL WWW.OPEN.KG PUBLISHED:2026/03/02      6 MONGOLIA ISSUES ALERT FOR BLIZZARDS, DUST STORMS, STRONG WINDS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/03/02      7 DRAFT LAW ON RECALLING MEMBER OF PARLIAMENT INITIATED BY PRESIDENT TO BE SUBMITTED TO PARLIAMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/01      8 PM ZANDANSHATAR: GOVERNMENT TO IMPLEMENT PHASED POLICY REFORMS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/01      9 MOU SIGNED TO REDUCE MEDICINE SUPPLY DISRUPTIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/01      10 GROUNDWATER AND FLOOD PROTECTION PROJECT TO BE IMPLEMENTED IN SIX CENTRAL DISTRICTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/01      МАНАЙ УЛС СТРАТЕГИЙН НӨӨЦӨӨРӨӨ ДЭЛХИЙД ЧУХАЛ БАЙР СУУРЬ ЭЗЛЭХ БОЛОМЖТОЙ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 500 БАГШ ХИЙМЭЛ ОЮУНД СУРАЛЦАЖ ЭХЭЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     СЗХ: 47 КОМПАНИ 946.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ОЛГОНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫГ ШАХАЖ, ЯАРАВЧЛАН ЗАРЛАХ ҮҮРЭГ ӨГЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     МАК ХХК, ЭХЭМҮТ-ТЭЙ ХАМТРАН “ЭНХ-МЭНД” ХӨТӨЛБӨРИЙГ 330 СУМАНД ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     УЛААНБААТАР-МОСКВА ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГИЙГ ДӨРӨВДҮГЭЭР САРД ЭХЛҮҮЛЭХЭЭР ЯРИГДАЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ШВЕД, НОРВЕГИ УЛСАД АЙЛЧИЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     Т.АЮУРСАЙХАН: Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЗАХИАЛЖ, НАМАЙГ ХИЛСЭЭР ЯЛЛУУЛСАН WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/01     ХӨРСНИЙ УС, ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ ТӨСЛИЙГ НИЙСЛЭЛИЙН ТӨВИЙН ЗУРГААН ДҮҮРЭГТ ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/01     "МОПЕД, СКҮҮТЭРИЙГ 16 НАС ХҮРСЭН ХҮНД ТҮРЭЭСЛҮҮЛНЭ" WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/01    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Шинэ эриний жуулчлал монгол малчныг хүлээж байна www.zgm.mn

Дэлхийн жуулчдыг татах боломж жирийн монгол малчинд байна
Монгол хүн морин дэл дээр хүн болдог шиг Азийн зарим орны иргэд мопедний суудал дээрээ өсөн торнидог гэлтэй. Бидний нэрлэж заншсан мопед буюу мотоцикл Вьетнам, Малайз, Тайланд зэрэг орны иргэдийн хөл дүүжлэх гол унаа болоод зогсохгүй амьжиргаагаа залгуулах чухал хэрэгсэл болжээ.
 
Лин, Жин хоёр эгч дүүс. 22-24 насны охид Ханой, Хой Ань зэрэг Вьетнамын таван хотоор жуулчдыг аялуулж, мөнгө олдог. Тус бүр нэг жуулчинг мопеднийхоо ард сундлаад Вьетнамд зочилсон жуулчдад жолооч, хөтөч, орчуулагч, гэрэл зурагчин зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг байна. Хар багаасаа унаж сурсан хоёр дугуйт хүлгээрээ орлого олдог тэд тур оператур компаниас хямд үнээр чанартай атлаа цомхон үйлчилгээг үзүүлдэг тул жуулчид тэдэн шиг хувиараа бизнес эрхлэгчдийг сонгох элбэг аж. Ер нь ийм төрлийн багц нь аяллын компанийн санал болгодог үйлчилгээнээс даруй 2-3 дахин бага байдаг аж.
 
Хорь гаруйхан настай, турьхан биетэй энэ хоёр охин бол дэлхийн аялал жуулчлалын салбарыг орвонгоор нь шинэчлэгсдийн төлөөлөл. Яг тэдэн шиг айл өрх, найз нөхдөөрөө нэгдэн жуулчдад үйлчилгээ үзүүлж, орлого олдог иргэдийн тоо сүүлийн жилүүдэд огцом өсөж, энэ хэрээр аяллын зууч том компаниуд үүдээ барихад хүрээд байна.
 
Жуулчид аялахын тулд компаниудад хандах шаардлагагүй болсон
 
Технологийн дэвшил хорвоо дэлхийг хил хязгааргүй болгож, хүн хоорондын харилцаа холбоог ойртон дотносуулснаар аялах нь хямд бөгөөд хялбар болж эхэллээ. Гар утас атгасан жуулчид гадаадад аялахын тулд дундын зуучлагч компаниудад хандаж, үйлчилгээний өндөр үнэ төлөх шаардлагагүй болсон. Харин цахимаар аяллаа төлөвлөөд, өөрийн зохиосон маршрутын дагуу илүү хэмнэлттэй, уян хатан аргаар зугаалж болж байна. Жуулчдын энэ хандлагыг даган сүүлийн таван жилд мэргэжлийн бус буюу хувиараа бизнес эрхлэгчид аялал жуулчлалын салбарт хүч түрэх болов. Ялангуяа, аялал жуулчлалын халуун цэг болдог Зүүн өмнөд Ази болон Европ, Африкийн орнуудад энэ төрлийн аялал эрчтэй хөгжиж байна. Эдгээр улсын залуус ч гадаадын жуулчдаас мөнгө олж болох энэ аргад илүү амтшиж, түүртэхийг умартаж, үйлчилгээ үзүүлж байгаа.
 
Франц, Итали зэрэг усан үзэм, дарс амтлах аяллыг тус улсын фермерүүд зохион байгуулах нь түгээмэл байдаг. Тэгвэл Тайландын зарим иргэн өөртэйгөө адил цагаан хоолтнуудад зориулсан аяллын хөтөлбөр санал болгодог. Дэлхийн олон орноос жимс, ногоонд дурлагсад тус улсаар зочилж, аяллын үйлчилгээ авдаг. Үүнээс гадна гэрэл зураг, хувцас загвар, ном гээд хүсэл, сонирхол ижил хүмүүсийг эх орноороо аялуулж, амттай адал явдал дурсамж бүтээгчид олон болжээ. Дэлхийгээр зугаалах жуулчдын тоо дээд цэгтээ хүрсэн сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарт олон жил ноёрхсон зарим компани санхүүгийн гачигдлын улмаас дампуурлаа зарлаж буйн шалтгаан энэ. Жуулчид өндөр өртөг, хатуу цагийн хуваарьтай, уйтгартай группийн аяллаас татгалзаж, ганц, хоёроороо үүргэвчээ үүрээд, нутгийн иргэнтэй хамтран хямд өртгөөр хүссэн газраараа аялахыг илүүд үзэх болсноор аялал жуулчлалын салбарын “аварга загас”-нууд эхнээсээ амьсгал хурааж эхэлжээ.
 
Үүнээс гадна тэрбумаар тоологдох болсон дэлхийн жуулчдад сонголт хийх, сонирхсон үйлчилгээгээ олоход зориулсан Airbnb, Lyft зэрэг цахим талбар олноор бий болсон.
 
Малчид тусгай гэр бариад жуулчдыг хүлээн авч эхэлжээ
Жуулчдад аяллын олон төрлийн үйлчилгээг санал болгодог энэ цахим захаас байр, унадаг дугуй зэргээс өөртөө тохирохоо сонгоод л аялалдаа гардаг. 2009 онд байгуулагдсан Airbnb цахим талбараар дамжин зургаан сая хүн аяллаа зохицуулдаг байна.
 
Энэ төрлийн аялал, Ази болон Африкийн аялал жуулчлалыг дэмжиж байгаа аж. Тухайлбал, Airbnb-гээр дамжин Африк руу аялах хоёр сая аяллын захиалга ирдэг байна. Тэдний 60 орчим хувь нь Millennials буюу мянганыхан бөгөөд тэд аялж буй газрынхаа бодит амьдралыг мэдрэх сонирхолтой байдаг аж. үүнд ч мэргэжлийн хөтөч орчуулагчдаас илүү орон нутгийн иргэд, жирийн хүмүүс илүү чухал үүрэг оролцоотой. Өмнөд Африкийн Кейптаун хотын иргэд жуулчдад дарс амтлуулж, дугуйгаар аялаад 100 ам.доллар олдог байна. Тэгвэл Африкийн зарим орны найруулагчид жуулчидтай хамтран богино хэмжээний кино хийгээд 65 ам.долларын төлбөр авдаг аж.
 
Тиймээс Airbnb компани Өмнөд Африкийн Кейптаун хотын ядуу өрхүүдэд зориулан аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлж, нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Ингэснээр өрхийн амьжиргааг дэмжээд зогсохгүй жуулчдыг татахад түлхэц үзүүлнэ. Орон нутгийн иргэд ч өөрсдийн амьдралын хэв маяг, соёл заншлаа хуваалцан, хөтөч, үйлчлэгч, жолооч хийж, орон байр, хоол хүнсээр хангаад, жуулчдын халаасыг сэгсрээд буцаадаг.
 
Дэлхийн аяллын тулх цэг өөрчлөгдөж, том компаниас айл өрх, иргэн төвтэй үйлчилгээ рүү шилжиж байна. Тэгвэл энэ төрлийн үйлчилгээг гадныханд үзүүлж, жуулчдын нүдийг хужирлах хамгийн боломжтой улс бол Монгол. Дэлхийд ховорхон нүүдлийн соёл иргэншил, ариун дагшин үзэсгэлэнт байгалиа унаган байдлаар нь өдий хүртэл хадгалж ирсэн Монгол Улс өөрт заяагдсан, бэлэн давуу талуудаа ашиглаад жуулчдыг татаад байж болох нь.
 
Үүнийг анзаарсан манай сүйхээтэй, сэргэлэн малчид ийм үйлчилгээ хэдийн үзүүлж эхэлжээ. Хотоос холгүй нэгэн малчин өрх жуулчдад зориулан тусгай гэр бариад гадаадын иргэдийг хүлээн авдаг байна. Тэд дээс томох, гүү саах, ааруул ээзгий хийх, нүүдэл суудал зэрэг монголчуудын ахуй амьдрал, нүүдэлчин соёлыг сурталчилдаг аж. Жинхэнэ нүүдэлчний бодит амьдрал ч жуулчдын сонирхлыг татаж эхэлснээр өдгөө бизнес улам өргөжөөд байгаа аж. Үүнээс үүдэн тэд үйлчлүүлэгчдэдээ зориулан цахим хуудас хөтөлж эхэлжээ. Мөн орос, англи хэлний багш мэргэжилтэн нэгэн эмэгтэй мөн л хөдөө суурьшиж, энэ төрлийн бизнес эрхэлдэг байх жишээтэй. Таван хошуу малын жижиг аж ахуй эрхэлдэг тэрбээр 23 орноос жуулчин хүлээж авчээ. Энэ мэтээр морь болон тэмээн аялал, цагаан идээ боловсруулах, хадны сүг зураг үзэх гээд олон төрлийн аяллыг манай малчид, орон нутгийн иргэд зохион байгуулж болох нь. Мэдээж энэ төрлийн аялал нэмүү өртөг шингээдэггүй, мөн албан бус зэрэг сөрөг тал дагуулж болох ч үүнийг нь эдийн засгийн хөшүүргээр дамжуулан шийдсэн орон цөөнгүй байна. Дэлхий өндөр байшин, өргөн зам, тансаг ресторан, урдаас зэхэж бэлтгэсэн жүжигчилсэн адал явдлаас уйдаж эхэлсэн энэ үед ертөнцийн хаана ч өөр байхгүй ахуй соёл, аж амьдралаа дэлгэн харуулаад, доллар татах боломж малчдад байна. Энэ хэрээр малчдын орлого дээшилж, иргэд төдийгүй орон нутгийн эдийн засаг сайжирна. Үүнд манай малчид, иргэдээс багахан овсгоо самбай, хичээл зүтгэл л шаардах нь. Бид аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нүсэр дэд бүтэц, их хэмжээний хөрөнгө оруулалт, төрийн дэмжлэг шаардлагатай хэмээн байнга ярьдаг. Гэтэл байгаа давуу талаа багахан тордоход л дэлхийн жуулчдыг татах боломж мал сүргийнхээ захад суугаа жирийн монгол малчинд байна.


Нийтэлсэн огноо2019-04-22