1 ‘BILLIONS OF TREES EXPO’ RUNNING AT CENTRAL STADIUM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/27      2 PLANT-BASED PRODUCT EXPORTS REACH 183,500 TONNES IN ONE YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/27      3 11.2 MILLION LIVESTOCK HAVE GIVEN BIRTH NATIONWIDE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/27      4 STRONG EARTHQUAKE IN MONGOLIA, MAGNITUDE 5.9 RECORDED ON THE RICHTER SCALE WWW.DAILYAUSAF.COM PUBLISHED:2026/04/27      5 SYSTEMIC CORRUPTION CLAIMS DEBATED WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/04/27      6 FUEL SUPPLY SECURED WITH RUSSIA WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/04/27      7 FOREIGN NATIONALS INCREASINGLY CITED FOR VISA VIOLATIONS IN MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/27      8 CHINESE APT ABUSES MULTIPLE CLOUD TOOLS TO SPY ON MONGOLIA WWW.DARKREADING.COM PUBLISHED:2026/04/24      9 HOW A SINKING LITHOSPHERIC ROOT RAISED MONGOLIA'S HANGAY MOUNTAINS WWW.PHYS.ORG PUBLISHED:2026/04/24      10 MONGOLIA AGREES PETROLEUM PRODUCT SUPPLIES AT DOMESTIC MARKET PRICES WITH RUSSIA WWW.INTERFAX.COM PUBLISHED:2026/04/24      “ХОГ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ” ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 2300 ОРЧИМ ӨРХИЙГ ЦАХИЛГААНААР ХАНГАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/27     БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ИД УЛИРАЛ ЭХЭЛСЭН Ч ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГҮЙЦЭТГЭЛ СУЛ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/27     МОНГОЛ ДАХЬ ЗАРИМ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ ОХУ-ЫН НЭР ДЭЭР ШИНЭЧЛЭН БҮРТГЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/27     НПГ: Т.ДАВААДАЛАЙ НАРЫГ ХӨРӨНГӨ ЗАВШИХ, МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/27     ТАТВАРЫН ДАРААХ ДҮНГЭЭР ₮63,242 НООГДОЛ АШГИЙГ ЭНЭ САРЫН 30-НЫ ДОТОР ШИЛЖҮҮЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/27     ТОДРУУЛГА: ГХЯ-ААС ЭРЭЭНИЙ КОНСУЛ З.ЛХАГВАДОРЖИЙН АСУУДЛААР ДОТООД ШАЛГАЛТ ЯВУУЛЖ БАЙНА ГЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/27     ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ТАВАН НАМ ОРОЛЦОХОО ИЛЭРХИЙЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/27     УЛСЫН ХЭМЖЭЭНД МАЛ ТӨЛЛӨЛТ 50.4 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/24     "ХҮННҮ ХОТ"-ЫН СЭРГЭЛЭН ДЭД СТАНЦЫН АЖИЛ 95 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/24     ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРЬСАН 137 ГАРААШИЙГ БУУЛГАЖ ГАЗРЫГ НЬ ЭНЭ ОНДОО ТОХИЖУУЛЖ ДУУСГАНА ГЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/24    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Үйлчилгээний салбарын “тэсрэлт” ДНБ-ийн өсөлтийг түлхүүрдэв www.zgm.mn

Тоглогчид олширч үйлчилгээний чанар, стандарт дэлхийн түвшин рүү ойртлоо
 
Эдийн засгийг худалдаа, үйлчилгээний салбар илүү дэмжиж, ДНБ энэ оны эхний долоон сард 7.3 хувиар өссөнийг манай сонин мэдээлсэн. Тэгвэл энэ өсөлтийн шалтгааныг ухаж үзвэл үйлчилгээний салбарын үзүүлэх нөлөөлөл хүч түрэн орж иржээ. Нийслэлд тэнгэр өөд тэмүүлэх шилэн барилгууд сүндэрлэн босож, олон улсын сүлжээ томоохон дэлгүүрийн шинэ, шинэ салбарууд үүд хаалгаа нээсээр. Хүмүүсийн амьдралын шинэ хэв маяг болсон кофе шопууд ч тоо тоймгүй олширч, худалдааны захууд эгнээгээ тэлсээр. Эдгээр нь үйлчилгээний салбарт өсөлт хөгжил авчирч, энд эргэлдэх мөнгөний тоо хэмжээ ч хэдэн их наядаар яригдах боллоо. Монголчууд үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон гэдгийг эндээс тодхон харж болохоор.
 
Худалдаа, үйлчилгээний салбарт өрсөлдөөн улам ширүүсэж, тус талбар дахь хүний нөөцийн эрэлт, хэрэгцээ ч нэмэгдэж байна. Тоглогчид олшрох хэрээр шинэ менежмент нэвчиж, үйлчилгээний чанар, стандарт дэлхийн түвшин рүү бага багаар ойртож буй. Үйлчилгээний салбарт багтах нийтийн хоол, зочид буудал, дотоод худалдаа цөм өссөн үзүүлэлтээр эдийн засагт “бэлэг” барив. Тухайлбал, худалдааны салбарын нийт борлуулалт гэхэд энэ оны эхний хагас жилд 10.8 их наяд төгрөг болжээ. Үүнийг жилийн өмнөх үетэй харьцуулахад 23.1 хувиар өссөн байна. Жижиглэн худалдааны салбарт ч өсөлтийн “буухиа” үргэлжилж, тэр тусмаа онлайн худалдаа орон зайгаа бага багаар ахиулсаар байна. Худалдааны салбар дотор чанар, үнэ хүмүүст өргөн сонголт өгч, тэр хэрээр зах зээлийн боломж илүү хүртээмжтэй болж буй.
 
Хүмүүсийн хэрэглээ болсон автомашины борлуулалтыг сонирхож үзье. 2019 оны эхний долоон сарын байдлаар манай улсад 100 гаруй G-Class автомашин эзнээ олжээ. Зуны улиралд хүмүүс унаа тэргээ шинэчлэх нь түгээмэл үзэгдэл. Тэгвэл Toyota Land Cruiser-ийн борлуулалт G-Class-аас хэд дахин илүү байдаг гэхээр хэдэн сая ам.долларын тухай энд өгүүлэхэд хүрнэ. Австралийн нийслэлд бас Хятадын Бээжин, Солонгосын Сөүл, ГерманыБерлинд ч өдрийн од мэт хараа булаах хүчит мотортой том том шинэ хүлгүүд Улаанбаатарын төвд түгжирч явааг жуулчид хараад гайхдаг. Хүмүүсийнх нь эдэлж хэрэглэх унаа тэрэг, өмссөн зүүсэн нь Монголыг дунд орлоготой орны эгнээнээс шууд өндөр орлоготой гэсэн ангилал руу дэвшүүлж мэдэхээр харагдана.
 
Уул уурхайн бараа, бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд уруудсан үед үүнийг дагаад үйлчилгээний салбар, тэр дундаа нийтийн хоолны салбарын орлого хүртэл багасдаг. Хүмүүс хэмнэлтийн горимд шилжиж, гадуур бус гэртээ хоол хийх нь нэмэгддэг гэж ойлгож болох юм.
 
Харин нүүрс тэргүүтэй таваарын үнэ сэргэх хэрээр нийтийн хоолны салбарын орлого урьд урдынхаасаа өсдөг жамтай. Тухайлбал, энэ оны эхний хагас жилд нийтийн хоолны салбарын орлого 217.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 15.6 хувиар өссөн байна. Хэдий малын махны үнэ 30 гаруй хувиар өссөн ч тус салбар өртгөө үнээрээ нөхөж, ашгаа нэмжээ. Тансаг хэрэглээнд тооцогдох рестораны орлого тайлант хугацаанд 22.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь ДНБ-ий суурь өсөлтөд хүртэл нөлөөлж байх жишээтэй.
 
Нийтийн хоолны салбарын орлогыг авч үзвэл, энэ оны хоёрдугаар улиралд 116.1 тэрбум төгрөг болж, орлогын хэмжээ 40.7 хувиар өсжээ. “Утаагүй үйлдвэрлэл” хэмээн тодотгодог аялал жуулчлалын салбар зунжин идэвхжиж, гадаад, дотоодын жуулчдын цуваа хөдөө орон нутагт тасардаггүй. Нийслэлд ч жуулчдын хөл хөдөлгөөн улам нэмэгддэг. Тэгвэл зочид буудлын салбарын орлого оны эхний хагас жилд 113.6 тэрбум төгрөгт хүрч, орлогын хэмжээ нь оны өмнөхөөс 31.2 хувиар өсжээ. Тухайлбал, гурав ба түүнээс дээш одтой буудлын орлого 21.6 тэрбум төгрөгөөр, зэрэглэлгүй зочид буудлын орлого 6.8 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
 
Олон улсын томоохон сүлжээ зочид буудлууд Улаанбаатарт хэд хэд бий. Тэдний хувьд хөрөнгө оруулалтаа нөхөх таатай боломжийг эдийн засгийн тааламжит байдал олгож байна. Тооцож үзвэл, зочид буудлын салбарын орлого энэ оны хоёрдугаар улиралд 66.4 тэрбум төгрөг болж, өмнөх улирлаас орлогын хэмжээ нь 40.7 хувиар өсжээ.
 
Хүлээн авсан зочдын тоо ч 372.9 мянга болж, жилийн өмнөхөөс 70 гаруй мянгаар нэмэгдлээ. Үйлчилгээний салбарт өсөлт, бас дахин өсөлт гэсэн зүй тогтол ажиглагдах болов. 2018 онд ч үйлчилгээний салбар өсөлт даллаж байлаа. Тэгвэл энэ онд илүү өсөлт, ашгаар эдийн засгийн тулгуур болж байна.


Нийтэлсэн огноо2019-08-22