1 MONGOLIA'S INTERNATIONAL BOND MARKET: A STRONG 2026, BUT THE NEXT TEST LIES AHEAD WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/09/22      2 STATE ENTERPRISE LISTINGS PITCHED TO 150 INVESTORS IN LONDON WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/09/22      3 MONGOLIAN STOCK MARKET MAIN INDICES SHOW POSITIVE MOVEMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/22      4 ARVAIKHEER THERMAL POWER PLANT FUNDING TO BE INCLUDED IN 2027 BUDGET WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/22      5 PRESIDENT U.KHURELSUKH TO MEET WITH MONGOLIANS IN CHICAGO WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/22      6 50 AVIATION PROFESSIONALS TO RECEIVE TRAINING IN CHINA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/21      7 CONTRACT FOR POWER PLANT EXPANSION TO BE CONCLUDED SOON WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/21      8 MONGOLIAN FUEL IMPORTER SHUNKHAI OPENS 100 BILLION TUGRIK BOND SALE WWW.STREAMLINEFEED.CO.KE PUBLISHED:2026/09/21      9 PRESIDENT KHURELSUKH UKHNAA DEPARTS TO ATTEND UN GENERAL ASSEMBLY SESSION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/21      10 ADB ALLOCATES $30 MILLION FOR THE DEVELOPMENT OF MONGOLIA'S CASHMERE SECTOR WWW.OPEN.KG PUBLISHED:2026/09/21      АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ДАРГА МОНГОЛД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/22     НҮҮРС ТЭЭВРИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/22     ХАСБАНК ЕСБХБ-ТАЙ ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛ ХУВААЛЦАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/22     ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН ДЦС-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛАА: ЭНЭ ӨВӨЛ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ ДУТАГДАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     БОТАНИКИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ОРЧИМД БААВГАЙ ОРЖ ИРСЭН МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДАРГААР Г.БАТБАЯРЫГ ТОМИЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОХООР ЭХ ОРНООСОО МОРДЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     МОНГОЛЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН 50 МЭРГЭЖИЛТНИЙГ БНХАУ-Д СУРГАХААР БОЛЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

С.Бямбацогт: Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагчийг нээлттэй сонгон шалгаруулна www.itoim.mn

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ хуралдаанаар зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийн ажлыг эрчимжүүлэхээр болсон байна. Мөн Төрийн өмчит компанийг шинэчлэхтэй холбоотой хуулийн төслийг УИХ яаралтай хэлэлцэж, батлуулахаар болжээ.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийн талаар Засгийн газраас тодорхой шийдвэр гаргалаа. Эрдэнэт, Сайншанд, Оюу толгойд зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулъя гээд олон жил ярьсан. 1980-аад оноос энэ үйлдвэрийг ярьж эхэлсэн. Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар энэ ажлыг хэрэгжүүлэхээр захирамж гаргаж, ЗГХЭГ-ын даргад энэ ажлыг хариуцуулсан. Өнгөрсөн хугацаанд тодорхой ажлуудыг хийж, дүрэмд өөрчлөлт оруулан Гүйцэтгэх захирлыг томилсон байдаг. ТЭЗҮ-г боловсруулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Шинжлэн ухаан технологийн зөвлөлөөр батлуулж чадлаа. Холбогдох яамдын саналыг авч нэгтгэсэн. Мөн стратегийн хөрөнгө оруулагч нээлттэй сонгон шалгаруулахтай холбоотой тодорхой шийдэл, санал гаргаж өнөөдрийн хуралдаанаар танилцууллаа.
Жилд 120 мянган тонн цэвэр зэс хайлуулах хүчин чадалтай байхаар тооцож ТЭЗҮ хийсэн. Энэ үйлдвэрийн хөрөнгө оруулалт 800 орчим сая ам.доллар байх болов уу.
Зэс хайлуулах үйлдвэр өндөр ашигтай биш. Дэргэд нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл үр ашигтай байдаг. Энэ ч үүднээс Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр, технологийн паркийн бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлж байна. Үүнд, 60 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд байна.
Эрдэнэт үйлдвэрээс хөрөнгө гаргахгүйгээр олон улсын туршлагатай, өөрийн гэсэн технологитой, менежменттэй, техниктэй компаниудын дунд сонгон шалгаруулалт явуулна. Нэгдүгээр сарын 15 хүртэл санал авна. Түүнээс шаардлага шалгуур нийцэх эсэхийг 500-гаас дээш тэрбумын хөрөнгө оруулалт хийж байгаа компаниудыг УИХ-д танилцуулж, гэрээ хийдэг. Энэ хүрээнд тогтвортой байдлын гэрээ хийгдэнэ. Давуу байдал үүсгэхгүйгээр нээлттэй, ил тод явуулна.
Түүнчлэн, Төрийн өмчит компанийг шинэчлэхтэй холбоотой хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд бараг жил өнгөрлөө. УИХ яаралтай хэлэлцэж, баталмаар байна. Мөн төрийн өмчтэй холбоотой хуулийн төслийг хэлэлцэхгүй байна.
Засгийн газраас Төрийн өмчийн бүртгэл мэдээллийн нэгдсэн систем бий болгох шийдвэр гаргасан. Төрийн өмчит компаниудад 134 их наядын хөрөнгө бүртгэлтэй байна. Тиймээс төрийн өмчийн хөрөнгийг бүртгэж, ямархуу байдлаар актлагдаж борлуулагдаж байгаа болон санхүүгийн тайлан, худалдан авах ажиллагаа зэрэг бүхий л мэдээллийг тус цахим системд ил тод тавина. Ингэснээр төрийн өмчит компаниудад үүрлэсэн хулгай зэлгий арилж, томилгоо, сонгон шалгаруулалттай холбоотой зүйлс ил тод болно. Ингэж байж иргэдийн хардалт сэрдэлтийг арилгахаас гадна төрд нүүрлэсэн хулгайг таслан зогсооно.
BY Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.


Нийтэлсэн огноо2025-12-04