1 UZBEKISTAN TO LIFT IMPORT DUTIES ON GOODS FROM SAUDI ARABIA, MONGOLIA AND SEVERAL NORTH AFRICAN COUNTRIES WWW.KUN.UZ PUBLISHED:2025/12/04      2 MAN ARRESTED FOR POACHING ENDANGERED BLACK-TAILED GAZELLE IN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/12/04      3 MONGOLIA, ITALY ESTABLISH A STRATEGIC PARTNERSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/03      4 MONGOLIA TO CHAIR CAREC PROGRAM IN 2026 WWW.QAZINFORM.COM  PUBLISHED:2025/12/03      5 GOLD PURCHASE BY MONGOLIA'S CENTRAL BANK DOWN 14.2 PCT WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/12/03      6 OVERNIGHT TEMPERATURE DIPS TO MINUS 43 DEGREES CELSIUS IN W.MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/12/02      7 MONGOLIA, RUSSIA AGREE ON INTERREGIONAL COOPERATION UNTIL 2030 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/02      8 PRODUCTION OF KEY EQUIPMENT FOR MONGOLIA’S OIL REFINERY NEARS COMPLETION IN INDIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/02      9 MONGOLIA AND CHINA STEP UP COOPERATION ON MEAT TRADE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/02      10 PRESIDENT KHURELSUKH WELCOMED BY PRESIDENT SERGIO MATTARELLA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/02      МАНАЙ УЛСАД 37,097 ГАДААДЫН ИРГЭН ОРШИН СУУХ БҮРТГЭЛТЭЙ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/12/04     ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 84 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/12/04     ЭМИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ҮНДЭСНИЙ ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИ ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД АШИГЛАЛТАД ОРНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/03     НИЙСЛЭЛД ТАВАН ДЦС, НЭГ ДУЛААНЫ СТАНЦ ЖИЛД 5.8 САЯ ГАРУЙ ТОНН ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛДЭГ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/12/03     2026 ОНД НИЙСЛЭЛД 53.74 КМ АВТО ЗАМ ШИНЭЭР ТАВИНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/03     ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЦАХИМААР ХИЙДЭГ БОЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/02     МОНГОЛ УЛС КАРЕК ХӨТӨЛБӨРИЙГ 2026 ОНД ДАРГАЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/12/02     "ЗЭЭЛ ТӨЛӨӨД ӨГӨӨЧ, ҮНЭ НЭМЭЭД ӨГӨӨЧ ГЭЭД СУУЖ БАЙНА. ӨӨРСДӨӨ ЮУ ХИЙХ ВЭ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙГҮЙ" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/12/02     ЧГД, СБД-Т ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД БАРИХ 3800 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ 2027 ОНЫ III УЛИРАЛД ДУУСГАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/12/02     ИТАЛИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ СЭРЖО МАТТАРЭЛЛА ИРЭХ ЖИЛ МОНГОЛД АЙЛЧИЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/02    

Манай улсад 37,097 гадаадын иргэн оршин суух бүртгэлтэй байна www.gogo.mn

Монгол Улсад 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 138 улсын 37097 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй байна.
Эдгээр иргэдийг улсаар нь авч үзвэл АНУ-ын 1175, БНСУ-ын 1777, БНЭУ-ын 2278, ОХУ-ын 3020,  БНХАУ-ын 22868, иргэн, бусад улсын 5979 иргэн байна.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар  Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байх боломжтой.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж байгаа гадаадын иргэдийн нийт тоо нь Монгол Улсын нийт хүн амын 1.05 хувийг эзэлж байгаа бөгөөд үүнээс Монгол Улсад хамгийн олон иргэд оршин сууж байгаа БНХАУ-ын иргэд 0.64 хувь, ОХУ-ын иргэд 0.08 хувь, БНЭУ-ын 0.06, БНСУ-ын иргэд 0.05 хувь, АНУ-ын иргэд 0.03 хувийг тус тус эзэлж байна.
Оршин суух бүртгэлтэй гадаадын иргэдийг оршин сууж буй зорилгоор авч үзвэл, албан зорилгоор 585, хөдөлмөр эрхлэх 19092, суралцах 5304, хөрөнгө оруулах 5804, цагаач 1767, шашны 140, гэр бүлийн 3260, хувийн бусад зорилгоор 1145 гадаадын иргэн байна.
Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэдийн бүртгэл хяналтын тоон мэдээллийг байгууллагын албан ёсны цахим сайт (immigration.gov.mn)-ын “Нээлттэй мэдээлэл” цэсэд сар бүр тогтмол нийтэлдэг бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд уг цахим сайтаар хандаж мэдээлэл авах бүрэн боломжтой. 
Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар



Нийтэлсэн огноо2025-12-04