1 INVITATION: BUSINESS SEMINAR DURING INSPIREME FESTIVAL ON 21ST SEPTEMBER AT WHITE ROCK CENTRE WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2019/09/18      2 MMC’S COAL SALES INCREASE BY 20 PERCENT IN H1 WWW.ZGM.MN PUBLISHED:2019/09/18      3 RISING EXTERNAL DEBT PUTS PRESSURE TO RESTART GOM BOND TRADE WWW.ZGM.MN PUBLISHED:2019/09/18      4 PETRO MATAD EXPLORATION WELL IN MONGOLIA DISAPPOINTS WWW.YOUINVEST.CO.UK  PUBLISHED:2019/09/18      5 ERDENET MINING CORPORATION CARRYING OUT 5 MAJOR PROJECTS TILL 2030 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/18      6 441,900 TONS OF CEREALS TO BE HARVESTED IN 2019 WWW.ZGM.MN PUBLISHED:2019/09/18      7 MONGOLIA TO BEGIN PAYING FOREIGN DEBTS FROM 2021 WWW.NEWS.MN PUBLISHED:2019/09/18      8 MONGOLIA LEAVES BENCHMARK INTEREST RATE UNCHANGED – AGAIN WWW.NEWS.MN PUBLISHED:2019/09/18      9 CHINA-FUNDED OVERPASS IN MONGOLIA OPENS TO TRAFFIC WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/09/17      10 IFC LOOKS TO OPPORTUNITIES IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/17      МОНГОЛ БАНК : БҮХ СЕКТОРЫН ТҮВШИНД САНХҮҮГИЙН НӨӨЦИЙГ ХУРИМТЛУУЛЖ, ЭРСДЭЛ ДААХ ЧАДВАРЫГ БЭХЖҮҮЛЭХ ШААРДЛАГА ӨНДӨР БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/09/18     “MONGOLIAN MINING CORPORATION”-ИЙН НҮҮРСНИЙ БОРЛУУЛАЛТ ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 20 ХУВИАР ӨСӨЖ, 2.5 САЯ ТОНН ХҮРЧЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/18     МОНГОЛ БАНК: УРСГАЛ ДАНСНЫ АЛДАГДАЛ ДУНДЖААС ДООГУУР ОРЛОГОТОЙ ОРНУУДЫНХААС ӨНДӨР БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/09/18     ОУВС-ААС МОНГОЛ УЛСАД ӨГСӨН ГОЛ ЗӨВЛӨМЖҮҮД WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/18     ИПОТЕКИЙН ХӨТӨЛБӨРТ ЭНЭ ОНД НИЙТ 430 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГОНО WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/18     775 САЯ ТӨГРӨГИЙН АЛТЫГ ХИЛ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/18     БОДЛОГЫН ХҮҮГ ХЭВЭЭР ХАДГАЛАХААР БОЛЛОО WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/18     ӨНГӨРСӨН ДӨРӨВДҮГЭЭР САРААС ЦАХИЛГААНЫ ҮНЭ 24 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/09/18     "БҮС БА ЗАМ"-Д НЭГДСЭН ОРНУУД 6 ЖИЛИЙН ДАРААГААС ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/17     ИРГЭДЭД ДӨРВӨӨС ОЛОН ШУУДАЙ ТҮЛШ ОЛГОХГҮЙ БАЙНА WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2019/09/17    

Нэг өрөө байр түрээслэх сарын өртөг 0.5-1.2 сая төгрөг байна www.unuudur.mn

Нийслэлд 8-10 дугаар сард үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, түрээсийн үйлчилгээ эрэлттэй, орлоготой байдаг. Ялангуяа найм болон аравдугаар сард есөн сарынхаасаа илүү ашиг олдог талаар “Тэнхлэг зууч”, “Актив зууч”, “Ремакс” зэрэг үл хөдлөх хөрөнгө зуучийн компанийн тайланд дурджээ. Учир нь орон нутгийнхан наймдугаар сард түрээсийн байр хайх нь элбэг байдаг бол нийслэлийнхэн хүйтрэхээс өмнө буюу аравдугаар сард байр хайн “хөдөлгөөнд ордог” аж. Энэ намар түрээслүүлэх зарим орон сууцны үнэ ханш ямар байгааг сонирхлоо.
 
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зарим хороонд харьяалагддаг хотын А зэрэглэлийн бүсэд бүрэн тавилгатай гурван өрөө байрны сарын түрээс 1.3-3.3 сая төгрөгт хэлбэлзэж байна. Ашиглалтын зардал багтаагүй эл төлбөрийг 3-6 сараар төлөх шаардлагатай бөгөөд нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх мөнгийг барьцаа болгон авахаа олонх түрээслэгч мэдээлжээ. Тодруулбал, “Улаанбаатар” их дэлгүүрийн ойролцоо 130 орчим ам метр талбайтай гурван өрөө байрны түрээсийн төлбөр 3.3 сая төгрөг гэнэ. Төлбөрийг нь сар сараар хийх боломжтой, СӨХ-нд мөнгө төлөхгүй давуу талтай аж. Хүүхдийн 100 орчимд байрлалтай 80 орчим ам метр, бүрэн тавилгатай гурван өрөө байрны сарын түрээс 1.3 сая төгрөг. Төлбөрийг гурван сараар төлөх бөгөөд мөн л нэг сарын барьцаа өгөх шаардлагатай гэнэ.
 
Тэгвэл Цирк орчмын гурван өрөөний сарын түрээс 1.5 сая. Гурван сараар түрээсийн төлбөрөө 500 000 төгрөгийн барьцааны хамт авах гэнэ. “Шангрила”-гаас “Натур” худалдааны төв явах зам дагуух 80- 100 ам.метр талбайтай гурван өрөө, бүрэн тавилгатай орон сууцны түрээс 1.2-1.5 сая төгрөгт хэлбэлзэж байна. Төлбөрийг хамгийн багадаа гурван сар, цаашилбал 1-2 жилээр авахаар тусгажээ. XIII, XV хороолол орчимд 60-80 ам метр талбайтай гурван өрөө байрны сарын түрээс 1.1-1.3 сая төгрөгийн ханштай байна. Офицеруудын ордон, Баянзүрх дүүргийн орчимд 0.8-1 сая төгрөгийн хооронд 3-4 өрөө байр түрээслэх боломжтой бол “Ургах наран” хороололд 55 ам метр талбайтай гурван өрөө орон сууцыг 700 000-800 000 төгрөгөөр хөлсөлж болох аж. Харин тансаг зэрэглэлтэйд тооцогддог “Хүннү 2222 резиденс”, “Кинг таувэр”, “Будда виста” зэрэг хотхонд 70 ам метрээс дээш талбайтай 3-4 өрөө орон сууцнуудын сарын түрээс дунджаар гурван сая төгрөг бөгөөд “Ривер гарден”-д 5.5 сая төгрөг гэж буй нь хамгийн өндөр үнэтэйд тооцогдож байна.
 
Хоёр өрөө байрны түрээсийн ханш хамгийн багадаа 500 000 төгрөг байгаа бол үнэтэй нь 1.2 саяас давжээ. Дийлэнх нь тавилгатай бөгөөд тавилгагүй заримынх нь үнэ эл дүнгээс 100 000 хүртэлх төгрөгөөр хямд байх аж. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн “Орчлон” хороололд 53 ам метр талбайтай хоёр өрөө, тавилгатай байр, Ханын материалд 50 орчим ам метртэй, зочны өрөөний буйдан, хивс, гал тогооны иж бүрэн тавилга, автомат угаалгын машинтай нь, Толгойтын цэргийн хотхон орчимд 55 ам метр талбайтай бүрэн тавилгатай байрыг 500 000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж буй нь хамгийн хямд дүн болох нь.
 
...Хуучны орон сууцууд зай талбай томтой, дулаахан, дуу чимээний тусгаарлалт сайтай, гадна талбайдаа хүүхдийн тоглоомтой, СӨХ-ны зардал нь бага гардаг нь давуу тал болох гэнэ. Харин машины зогсоолын талбай хангалтгүй, гараашгүй байдгийг анхаарах хэрэгтэй...
Тэгвэл 600 000-700 000 төгрөгөөр хаана орон сууц түрээсэлж болох бол. “Сүү” хувьцаат компани, “Хархорин” зах, “Цамбагарав”, “Саппоро” орчимд хуучны барилгуудад хагас болон бүрэн тавилгатай байруудыг дээрх үнээр түрээслүүлэх юм байна. Хуучны орон сууцууд зай талбай томтой, дулаахан, дуу чимээний тусгаарлалт сайтай, гадна талбайдаа хүүхдийн тоглоомтой, СӨХ-ны зардал нь бага гардаг нь давуу тал болох гэнэ. Харин машины зогсоолын талбай хангалтгүй, гараашгүй байдгийг анхаарах хэрэгтэй. Х хороолол “Голден парк” хотхонд ч мөн 600 000 төгрөгөөр хоёр өрөө байр түрээсэлж болно. 38-43 ам.метр талбайтай уг орон сууцны нэг орцонд олон айл амьдардаг сул талтай ч дулаахан, автобусны буудалд ойрхон нь давуу тал болдгийг оршин суугчид нь хэлдэг. Тус хотхонд байрлалтай хоёр өрөө орон сууцаа зургаа дахь жилдээ хөлслүүлж буй О.Гансүх “Манайх орон нутгийн айл тул байр худалдан авснаасаа хойш түрээслүүлж байна. Анх 350 000 төгрөгөөр хөлслүүлж байсан бол одоо 600 000 болсон. Сүүлийн хоёр жилд 600 000 төгрөгөөр түрээслүүллээ.
 
Түрээслэх айлд ямар нэгэн чухал шаардлага тавьдаггүй. Ашиглалтын зардлаа буюу СӨХ болон цахилгаан, дулааны төлбөрөө бүрэн төлүүлэхэд анхаардаг. Түрээсээ гурав гурван сараар авч, мөн тийм хугацаанд бусад зардлаа төлсөн, эсэхийг нь баталгаажуулан шалгуулдаг” гэв. “Нарантуул” зах, “Жуков”, Кино үйлдвэр орчимд 700 000-800 000 төгрөгөөр хоёр өрөө байр хөлслүүлэх нь. Тэгвэл хотын төвд хямдавтар буюу 800 000 төгрөгөөр түрээслүүлэх хоёр өрөө орон сууц цөөнгүй байна. “Богд-Ар” хороолол, хуучнаар Тээврийн товчоо, “Баянгол” зочид буудал орчимд бүрэн болон хагас тавилгатай хоёр өрөө орон сууцуудыг 800 000 төгрөгт багтаан түрээсэлж болох аж. Мөн III, V хороололд хуучны барилгуудад дулаахан, талбай томтой хоёр өрөө сууцуудыг дээрх үнээр түрээслүүлнэ гэв. Үүнээс гадна Улсын их дэлгүүр, “Тэнгис” кино театр, Улаанбаатар банк, “Ард” кино театр, МУБИС орчимд хоёр өрөө байрыг дунджаар нэг сая төгрөгөөр хөлслүүлнэ гэжээ. АНУ-ын Элчин сайдын яам, “Чингис” зочид буудлын ойр хавьд 1-1.2 сая төгрөг гурван сарын хугацаагаар төлж хоёр өрөө байрандаа суулгах айл ч цөөнгүй бий юм билээ. Түрээсийн байруудаас хамгийн эрэлттэй нь нэг өрөө сууц.
 
Ийм орон сууцуудын нэг сарын түрээсийн өртөг 0.5-1.2 сая төгрөгт байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс зарим байршилд 20 хүртэлх хувиар өссөн дүн болохыг үл хөдлөх хөрөнгө зуучлагч Г.Алтангэрэл хэллээ. Тэрбээр “Худалдах болон түрээслүүлэх орон сууцуудаас хамгийн хурдан зарагддаг нь нэг өрөө байрууд. 30-50 хүртэлх ам метр талбайтай нэг өрөө орон сууцны түрээс, худалдаа нийт борлуулалтын 40 орчим хувийг эзэлдэг. Сүүлийн үед иргэд цаг зав, орон сууцаа зарагдах хүртэлх хугацааны зардлаа хэмнэн үл хөдлөх хөрөнгө зуучийн компаниудад түлхүү хандах болсон. Бид борлуулсан, түрээслүүлсэн үнийн дүнгээс хоёр орчим хувийн шимтгэл авч, түүнээсээ татвар төлөн хуулийн дагуу ажилладаг. 2018 онд зах зээлд борлуулсан, түрээслүүлсэн орон сууц болон бусад зориулалтай үл хөдлөх хөрөнгийн худалдааны 20 орчим хувийг зуучийн компаниар дамжуулжээ.
 
Энэ нь 2016 оныхтой харьцуулахад үл хөдлөх хөрөнгийн зах зээлд зуучлагчдын эзлэх хувь хоёр дахин нэмэгдсэн дүн юм” гэв. Зарим байршилд нэг өрөө орон сууцны үнэ ямар байгааг тодрууллаа. “Вива сити” хотхонд нэг өрөө байр буюу 30 ам метр талбайтай орон сууцыг 450 000 төгрөгөөр хөлслүүлнэ гэсэн нь хамгийн хямд дүн гэхэд болно. “Содон” хороолол, ГССҮТ орчмын шинэ орон сууцууд, Офицеруудын ордон хавь, “Хилчин” хотхонд нэг өрөө орон сууцны түрээсийн өртөг 500 000-600 000 төгрөг байна. Харин хотын төвд МУБИС, Ерөнхий боловсролын тав, 23, 24 дүгээр сургууль, “Тэнгис” кинотеатр, Цирк хавьд нэг өрөө байрыг 700 000-800 000 төгрөгөөр түрээслүүлэх юм байна. Гэхдээ нэг өрөө орон сууц түрээслүүлэх зар харьцангуй цөөн байж, зар тавигдсан даруй үйлчлүүлэгчээ олчихож буйг анхаарах хэрэгтэй аж.
 
Үүнээс гадна нийтийн байрны үнэ ямар байгааг тодрууллаа. Нийтийн байрны дийлэнх нь дотроо дундын ариун цэврийн өрөөтэй, төвлөрсөн халаалтын системтэй, гал тогооны зориулалтын шкаф, хувцасны шүүгээ, номын тавиур зэргийг байрлуулсан аж. Цахилгааны төлбөрөө түрээслэгч нь төлөх журамтай. Үнийн хувьд Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай, 20-25 ам метр талбайтайг нь хамгийн хямддаа, нэг сарын 100 000 төгрөг гэв. Хотын төвтэй ойрхон буюу Дэнжийн 1000, 32-ын тойрог, КТМС-ийн ойролцоо 150 000-180 000 төгрөгийн ханштай байна. Өрөөн дотроо ариун цэврийн өрөөтэй, шалны халаалттай нь байршлаасаа хамаарч 200 000-250 000 төгрөгийн үнэтэй байгаа юм.
 
Мөн Цайзад болон “Оточ маарамба” дээд сургуулийн дэргэд, V хороолол зэрэг байршилд 2-3 давхар, амины тохилог орон сууцуудыг нэг нэг өрөөгөөр нь хөлслүүлдэг юм байна. Давхар тус бүртээ ариун цэврийн өрөөтэй, гадна талбайдаа хүүхдийн тоглоом, гарааштай байруудын нэг өрөөний сарын түрээс дунджаар 300 000 төгрөг гэнэ. Зай талбай томтой, саруулхан цонхтой, дулаахан гэдгээрээ онцлог гэдгийг түрээслүүлэгчид нь хэлж байна. Харин орон сууцуудын хажуу өрөөний төлбөр байршлаасаа хамаарч 250 000-350 000 төгрөгт хэлбэлзэж буй.
 
Эдгээрээс харахад бүх түрээслэгч багадаа гурван сараар нь төлбөрөө авч, нэг сарын түрээсийн өртөгтэй тэнцэх төгрөг барьцаа болгон авдаг жишиг тогтжээ. Манайд улсад нэг жилд хэдэн өрх байр түрээслэн амьдардаг талаарх судалгаа алга. Гэхдээ албан бус дүнгээр жилд 50 000 хүртэлх айл, хувь хүн орон сууц түрээсэлдэг бөгөөд энэ тоо ирэх хоёр жилд 70 000 болж өсөх магадлалтайг “Тэнхлэг зууч” компанийнхан мэдээлсэн юм.


Нийтэлсэн огноо2019-08-26