1 KREMLIN-LINKED BUSINESSMAN JOINED DONALD TRUMP JR. ON MONGOLIAN HUNTING TRIP THIS SUMMER – FT WWW.THEMOSCOWTIMES.COM PUBLISHED:2026/10/28      2 MONGOLIA EYES A NON-PERMANENT SEAT ON THE UNSC – IN 2048 WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/10/28      3 KOREA TO PILOT GROUP TOURIST VISAS FOR MONGOLIAN NATIONALS WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/10/28      4 TECROWD CLOSES ¥1.3B MONGOLIA PROPERTY FUND AT 16.5% TARGET YIELD WWW.APP.DEALROOM.CO PUBLISHED:2026/10/28      5 WILDFIRES BURN 76.4% OF NUMRUG STRICTLY PROTECTED AREA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/28      6 THE HU PERFORMS AT UNESCO HEADQUARTERS TO PROMOTE PEACE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/28      7 MONGOLIA PROPOSES FOUR AREAS OF COOPERATION ON WATER-SAVING AGRICULTURE AT SCO ROUNDTABLE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/28      8 LUKASHENKO: BELARUS, MONGOLIA SHARE MUTUAL DESIRE TO IMBUE THEIR FRIENDLY RELATIONS WITH PRACTICAL CONTENT WWW.SB.BY PUBLISHED:2026/10/27      9 MONGOLIA PM DESCRIBES MASSIVE STEPPE FIRE IN E. MONGOLIA AS SERIOUS MATTER WWW.THESTAR.COM.MY PUBLISHED:2026/10/27      10 JAPAN GOV'T RESPONDS FOR 1ST TIME TO MONGOLIA GRASSLAND FIRE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/27      ТӨСӨВ 2027: ГАНДАНГИЙН ДЭНЖИД 15 ТЭРБУМ, ХАРХОРУМД 5 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНДАЖ ЦАЛИН 2.6 САЯ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААС ГАРСАН ШИЙДВЭРҮҮД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     УУЛ УУРХАЙН ОРЛОГОД НАЙДСАН 2027 ОНЫ ТӨСӨВ: ХҮЛЭЭЛТ БА БОДИТ ЭРСДЭЛҮҮД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ УЧИРСАН ХОХИРЛЫГ ТОГТООХ, НӨХӨН СЭРГЭЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯПОНЫ ТАЛТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     ТРАМПЫН ХҮҮ МОНГОЛД ОРОСЫН БИЗНЕСМЭНТЭЙ ХАМТ АН ХИЙЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     "НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 1.9 САЯ ТОНН БОЛЖ БУУРСАН" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     "ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ДЦГ-ЫГ НӨХӨН СЭРГЭЭХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР БҮХ ТАЛЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД БЭЛЭН" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/27     ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГ МӨРДӨН ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГТ ₮173 ТЭРБУМЫН ХОХИРОЛТОЙ 2,208 ИРГЭНИЙ ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/27     "БНХАУ ЗУГТСАН Г.ЗОЛЗАЯА Х.НЯМБААТАРЫН ЗАХИАЛГААР, ТӨСВИЙН МӨНГӨӨР ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭСНЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, УУЧЛАЛ ХҮССЭН" WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/27    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Төсөв 2027: Гандангийн дэнжид 15 тэрбум, Хархорумд 5 тэрбумыг зарцуулна www.news.mn

УИХ-аар ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцэж буй энэ цаг үед салбар яамдын төсвийг задлан, танилцуулж байна. Тодруулбал, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам 2027 онд 410 тэрбум төгрөгийн төсөв зарцуулахаар байгаа бөгөөд үүний 29.8 тэрбумыг нь урсгал зардалд, 380 тэрбум төгрөгийг хөрөнгийн зардалд зарцуулахаар тооцоолжээ.

Ирэх оны төсөвт улсын хэмжээнд инженерийн дэд бүтцийн хангамжийн 40 гаруй, үерийн далан болон байгууламж хийх 10 гаруй төсөл тусгажээ.

Тус яамны хамгийн өндөр төсөвтэй төсөл бол бүсүүдийн хөгжлийг дэмжих инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц, улс, аймаг, сумдад хэрэгжүүлэхэд шаардагдах улсын
төсвийн хөрөнгөд нийт 167 тэрбум төсөвлөснөөс 103 тэрбум төгрөгийг энэ ажилд зарцуулахаар тусгаад байна.

ГАНДАНГИЙН ДЭНЖИЙГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС БОЛГОХОД 15 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА

Мөн "Гандангийн дэнж" шинэ аялал жуулчлалын бүсийн зураг төсөв, барилгын ажилд 2027 онд нийт 23 тэрбум төгрөг төсөвлөснөөс 15 тэрбум төгрөгийг тусгажээ. Хүмүүсийн хэлж заншсанаар Гандангийн дэнжийг аялал жуулчлалын бүс болгох талаар олон жил ярьж, төлөвлөсөн ч ажил болж хэрэгжээгүй. Сүүлд нийслэлээс Гандантэгчинлэн хийдийн зүүн хаалгаас чанх урагшаа 1.7 га газрыг чөлөөлж, жишиг гудамж байгуулахаар төлөвлөсөн ч төсөл нь дахин гацаад буй.

Энэ талаар нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагваас өмнө нь тодруулахад "Гандангийн дэнжид цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг  “Рио Тинто” групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийхээр төлөвлөж байсан ч боломжгүй болсон учраас өөр хөрөнгө оруулагч хайж байгаа" гэдэг тайлбарыг өгсөн юм. Хотын дарга асан Х.Нямбаатарын үед Гандангийн айлуудын газрын нэг м.кв талбайг нь 1.2-1.4 сая төгрөгөөр үнэлж, чөлөөлсөн гэдгийг оршин суугчид хэлж байсан. Иргэд газраа ойролцоогоор 300-700 сая төгрөгөөр үнэлсэн гэх мэдээлэл бий. Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу Гандангийн дэнж дээр 1642 өрхийн 5743 оршин суугч амьдарч байна.

Үүнээс гадна 3000 орчим түр оршин суугчтай гэдгээрээ онцлог. Өнгөрсөн 2025 онд Гандангийн дэнжийн зүүн хэсгийг жишиг гудамж болгон тохижуулахаар нийтдээ 60 гаруй айлын газрыг чөлөөлөөд байгаа юм.

Гандантэгчинлэн хийд соёлын түүхэн дурсгалт байгууламж. Зөвхөн сүм хийд гэдэг утгаараа бус Тасганы овоотой нийлээд Талхын дэнж нийтэд нь 58 га газрыг 1994 онд улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Түүхэн дурсгалт газар бөгөөд өөрийн хамгаалалтын зурвастай газар. Энэ газрыг ямар чиглэлээр хадгалж, хамгаалах вэ гэдэг хуультай. Гэтэл нийслэлээс нэг хэсэг газрыг нь чөлөөлж байгаа нь хууль зөрчиж байна. Гэвч тусгай хамгаалалттай газар дээр 2004 онд иргэн, аж ахуйн нэгжид өмчлөл олгож эхэлсэн. Тиймээс газрын эзэд орон сууц болон аялал жуулчлалын зориулалтаараа газраа ашиглах ёстой гэдэг байр суурийг судлаачид хэлж, зөвлөдөг.

 ХАРХОРУМ ХОТЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНД 4 ТЭРБУМЫГ ТУСГАВ

"Шинэ Хархорум" хотын эхний ээлжийн барилгажилтын төсөл, инженерийн бэлтгэл арга хэмжээ, нэвтрэх хонгилын систем, хоёрдугаар ээлжийн инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлын зураг төсөлд 1.7 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөснөөс 963 сая төгрөгийг тусгажээ. Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий
төлөвлөгөөнд 10 тэрбум төгрөг төсөвлөснөөс 4 тэрбумыг тус бүр тусгаад байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” 230 дугаар зарлиг 2022 оны арванхоёрдугаар сарын 20-нд гарсан байдаг. УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өмнө нь мэдээлэл хийхдээ "Хархорум хотын төсөв 4.5 тэрбум төгрөг. Мөн Хархорум хотын зөвлөлийн урсгал зардалд 1.5 тэрбум төгрөг. Үүний хэд нь цалин, урсгал зардалд зарцуулагдах нарийн мэдээллийг авахаар Сангийн сайдад бичгээр хандсан" талаар хэлж байсан юм.

Өмнө нь ЕТГ-аас мэдээлэл хийхдээ Шинэ Хархорум хотод 500 мянган хүн амьдарч, 258 мянган ажлын байр бий болно гэж байсан юм. Ингэснээр наад зах нь 2 их наяд төгрөгөөр үнэлэгдэх хүнсний эрэлт хэрэгцээ гарч, энэ хэрэгцээг ойролцоох аймгууд бүрэн хангах боломжтой гэдгийг албаныхан мэдээлж байв. Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх асан Д.Бум-Очир "Хот байгуулна гэдэг судалгаанд суурилсан төлөвлөлт байдаг. Нарийвчилсэн ТЭЗҮ-г хийж дуусаад, Орхоны хөндийн аль байршил дээр хотыг байгуулах вэ гэдгийг төлөвлөж, 2024 оны нэгдүгээр сард Засгийн газраар 189 мянган га газрыг тусгай хэрэгцээнд авсан. Тусгай хэрэгцээнд газрыг авснаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг нарийвчлан боловсруулах эрх зүйн үндэс нь бүрдэж байна. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийнэ. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна" гэсэн байдаг.



Нийтэлсэн огноо2026-10-28