1 LUKASHENKO: BELARUS, MONGOLIA SHARE MUTUAL DESIRE TO IMBUE THEIR FRIENDLY RELATIONS WITH PRACTICAL CONTENT WWW.SB.BY PUBLISHED:2026/10/27      2 MONGOLIA PM DESCRIBES MASSIVE STEPPE FIRE IN E. MONGOLIA AS SERIOUS MATTER WWW.THESTAR.COM.MY PUBLISHED:2026/10/27      3 JAPAN GOV'T RESPONDS FOR 1ST TIME TO MONGOLIA GRASSLAND FIRE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/27      4 MONGOLIA-UN RELATIONS: FROM PEACEKEEPING TO A ROLE IN SHAPING GLOBAL POLICY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/27      5 BELARUSIAN PRESIDENT WELCOMES PRESIDENT OF MONGOLIA KHURELSUKH UKHNAA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/27      6 DAMAGE FROM NUMRUG STRICTLY PROTECTED AREA ASSESSMENT CONTINUES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/27      7 MONGOLIA-BELARUS BUSINESS FORUM PRODUCES 17 DEALS WORTH USD 50 MILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/27      8 BANGLADESH TO SEND FIRST BATCH OF 12 WORKERS TO MONGOLIA NOV 1 WWW.THEFINANCIALEXPRESS.COM.BD PUBLISHED:2026/10/26      9 MONGOLIAN AMBASSADOR PRESENTS CREDENTIALS TO KING CHARLES III WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/26      10 JAPAN GOVT SAYS IT TAKES MONGOLIA WILDFIRE SERIOUSLY WWW.JEN.JIJI.COM PUBLISHED:2026/10/26      "ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ДЦГ-ЫГ НӨХӨН СЭРГЭЭХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР БҮХ ТАЛЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД БЭЛЭН" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/27     ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГ МӨРДӨН ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГТ ₮173 ТЭРБУМЫН ХОХИРОЛТОЙ 2,208 ИРГЭНИЙ ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/27     "БНХАУ ЗУГТСАН Г.ЗОЛЗАЯА Х.НЯМБААТАРЫН ЗАХИАЛГААР, ТӨСВИЙН МӨНГӨӨР ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭСНЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, УУЧЛАЛ ХҮССЭН" WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/27     ОРОСЫН ТӨМӨР ЗАМЫН ЗАСВАРААС ШАЛТГААЛЖ ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭЛТ СААТЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/27     МОНГОЛ, НҮБ-ЫН ХАРИЛЦАА: ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНААС ДЭЛХИЙН БОДЛОГО ТОДОРХОЙЛОХ ОРОЛЦОО РУУ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/27     ОУВС: ТӨСВИЙН ТЭЛЭЛТ ИНФЛЯЦЫН ДАРАМТЫГ УРТАСГАХ ЭРСДЭЛТЭЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/27     ШХАБ: МОНГОЛ УЛС БЭЛЧЭЭРИЙН УСАН ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ САНААЧИЛГЫГ ТАНИЛЦУУЛЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/27     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ А.Г.ЛУКАШЕНКО АЛБАН ЁСООР УГТАН АВАВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/26     ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Б.АНАРЫГ ТОМИЛЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/26     NVIDIA КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ КАЗАХСТАН УЛСЫГ ФИЗИК ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ДЭЛХИЙН ТӨВ БОЛГОХ САНАЛ ТАВЬЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/26    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Японы Засгийн газар Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээх, экосистемийг хамгаалах чиглэлээр бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн" www.ikon.mn

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар өчигдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, “Мобиком корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүхиро Очи болон бусад албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Игавахара Масарү Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас Монгол орны байгаль орчин, экосистемд ихээхэн хохирол учирсанд харамсаж байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр Японы Засгийн газар тус бүс нутгийг нөхөн сэргээх, экосистемийг хамгаалах чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллах, бүх талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа онцоллоо.

Мөн Япон Улсын байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнийг түймэрт өртсөн Нөмрөгийн дархан цаазат газарт ажиллуулах, Монголын мэргэжилтнүүдтэй туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Харин “Мобиком корпорац” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ясүхиро Очи байгаль орчинд учирсан хор хохиролд чин сэтгэлээсээ харамсаж байгаагаа илэрхийлж, Монголын ард түмнээс уучлалт хүслээ.
 
Түүнчлэн түймрийг унтраах ажилд оролцсон нийт хүн хүч, албан хаагчдад талархал илэрхийлж, цаашид мөрдөн шалгах ажиллагаа болон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хамтран ажиллахаа мэдэгдэв.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Нөмрөгийн дархан цаазат газар нь Монгол орны байгалийн унаган төрхөө хадгалсан, өвөрмөц экосистем бүхий, нэн ховор ургамал, амьтны өлгий нутаг байсныг онцоллоо. Тэрбээр хүний хариуцлагагүй үйлдлийн улмаас дэлхийд ховордсон, байгалийн үнэ цэн бүхий энэ нутагт их хэмжээний хохирол учирсанд харамсаж байгаагаа илэрхийлээд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, цаашид ийм эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг олон талын оролцоотойгоор эрчимжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.
Мөн түймрийн улмаас учирсан хохирлыг бодитой тогтоох, нөхөн сэргээлтийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд Япон Улсын туршлага, мэргэжлийн дэмжлэг чухал болохыг онцоллоо гэж Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яамнаас мэдээлэв.



Нийтэлсэн огноо2026-10-27