1 REGIONAL INITIATIVE ON DUST STORMS TO BE LAUNCHED DURING COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/31      2 MONGOLIA TO IMPORT 6,000 TONS OF AI-92 AND AI-95 GASOLINE FROM CHINA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/31      3 MONGOLIA, JAPAN EXPAND ENERGY EDUCATION PARTNERSHIP WWW.MYANMARITV.COM PUBLISHED:2026/07/31      4 SEOUL’S INTEREST IN MONGOLIA’S RARE EARTHS WWW.ASIANEWS.IT PUBLISHED:2026/07/31      5 RUNIC INSCRIPTIONS 1300 YEARS OLD DISCOVERED IN MONGOLIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/07/31      6 S. KOREA HELPS MONGOLIA BUILD CULTURAL HERITAGE CONSERVATION PROGRAM WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/07/31      7 THERE ARE SOME REASONS TO SUGGEST THAT MONGOLIA ENERGY'S (HKG:276) EARNINGS ARE A POOR REFLECTION OF PROFITABILITY WWW.SIMPLYWALL.ST PUBLISHED:2026/07/31      8 PROTECTION ZONES TO BE ESTABLISHED FOR CEMETERY COMPLEXES OF THE HUNNU NOBILITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/30      9 MINISTERS INSTRUCTED TO ADVANCE POWER PLANT PROJECTS AHEAD OF WINTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/30      10 VEHICLE TRAFFIC TO BE REGULATED BY EVEN, ODD LICENSE PLATE NUMBERS FROM AUGUST 15 TO SEPTEMBER 12 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/30      Б.ДАШПҮРЭВ: МАРГААШААС ШАТАХУУНЫ ТҮГЭЭЛТ НЭМЭГДЭЖ, НӨХЦӨЛ БАЙДАЛ ЗӨӨЛӨРНӨ ГЭЖ ХАРЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ, ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР НҮБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     Н.УЧРАЛ "РОСНЕФТЬ"-ИЙН ЗАХИРАЛ ИГОРЬ СЕЧИНД ШАТАХУУНТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     БАГА ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙН ОРЛОГОД ТАТВАР НОГДУУЛАХГҮЙ БАЙХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИ 2026 ОНЫ II УЛИРАЛД УЛСАД 834 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     ТАЛУУДЫН 16, 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ДАРГА НАР ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР САНАЛ НЭГДЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     ЕВРОПЫН ХОЛБООНЫ САНХҮҮЖИЛТТЭЙ “ДУЛААН ШИЙДЭЛ II” ТӨСӨЛ 2022-2026 ОНЫ ХООРОНД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     АМГТГ: УЛСЫН ХЭМЖЭЭНД АИ-92 БЕНЗИНИЙ 17, ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ 23 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     Б.ПҮРЭВДАГВА: НАЙМДУГААР САРЫН 15-НААС АВТОМАШИНЫГ ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

$-ын ханшийн өсөлт бизнесүүдийг хамгийн их зовоож байна www.zgm.mn

Бизнес эрхлэгчдэд валютын ханшийн энэхүү өсөлт дарамт болоод зогсохгүй хөгжих, дэвжих боломжийг нь хаасаар, хөл гарыг чөдөрлөсөөр
Төгрөгийн ханш сулрах хэрээр засаглалын чанар доройтож иржээ
Ам.доллар мягмар гарагт 2808 төгрөгтэй тэнцлээ. Энэ өдөр гадаад валютын дуудлага худалдаагаар төв банк зах зээлд 35.6 сая ам.доллар нийлүүлэв. Долоо хоногт хоёр удаа валютын дуудлага худалдаа зохион байгуулж, төгрөгийн ханшийн уналтыг тогтоон барих гэж мөнгөний бодлого тодорхойлогчид зорьж байна. Гэвч тэдний санаснаар ам.долларын ханш тогтворжиж, төгрөгийн ханш чангарч байгаа юм алга. Харин ч эсрэгээрээ ам.долларын ханш жолоогүй өссөөр. Зах зээлд долоо хоног болгон дунджаар 50 орчим сая ам.доллар нийлүүлсэн ч хамгийн өсөлт зугуухан урагшилсаар байна. Улсын гадаад валютын албан нөөц хөшигний ард хорогдсоор. Дөрвөн тэрбум ам.доллар давж байсан гадаад валютын нөөц дундарч, ам.доллар төгрөгийн зах зээлд бүхэлд нь ноёрхсоор. COVID-19 цар тахлаас үүдэн аялал жуулчлалаас жил болгон орж ирдэг орлого агшиж, валютын нөөцийг нэмэх боломж хумигдсаар байна. Гадаад худалдааг илэрхийлэх төлбөрийн тэнцэл оны эхний улиралд 350.2 сая ам.долларын алдагдал хүлээж, худалдааны алдагдал тэлсээр. Экспортын орлого тасалдаж байгаа нь ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарах хөрс суурийг үндсэндээ бүрдүүллээ. Эдийн засаг оны эхний улиралд 10.7 хувиар агшсан нь тэр хэрээр төгрөгийн ханш сулрах дарамт авчирлаа. Үүнээс гадна Европын Холбооны “хар” жагсаалтаас болж хөрөнгө оруулалтын орчинд тодорхой бус байдал үүсэв. Европын орнуудаас Монгол руу чиглэсэн төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын эрч саарсан нь, дотоодын валютын зах зээлийн эрсдэл бизнесийн орчинд томоохон сорилт болохоор байна. Үйлдвэрлэгч бус хэрэглэгч орны сул талыг бид валютын ханшаар илүү мэдрэх болсон. Валютын зах зээл тогтворгүй байх тусам бизнесийн орчин доройтсоор. Бизнес эрхлэгчдэд валютын ханшийн энэхүү өсөлт дарамт болоод зогсохгүй хөгжих, дэвжих боломжийг нь хаасаар, хөл гарыг чөдөрлөсөөр. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Монголын бизнесийн орчин” гурван жил тутмын судалгааг хоёр дах удаагаа үндэсний хэмжээнд авч эхэлсэн. Энэхүү судалгаа нь бизнесийн орчны өнөөгийн байдлыг үнэлэх, сайжруулах шаардлага, арга замыг тодорхойлох зорилготой аж. Цар тахлын улмаас эдийн засаг, бизнест хүндрэл бий болсон энэ үед бизнес эрхлэгчдийн нэгдсэн санал, байр суурь маш чухал. Энэхүү судалгааны дүнд үндэслэн тодорхой саналуудыг гарган шинээр байгуулагдах УИХ, Засгийн газарт хүргүүлэхээр төлөвлөжээ. Бараа бүтээгдэхүүний борлуулалт буурч, худалдааны эргэлт саарсан. Үүн дээр ам.долларын ханшийн өсөлт багагүй нэрмээс болох нь. Шинээр бүрдэх УИХ, Засгийн газрын хамгийн том даваа валютын ханш, гадаад өрийн эргэн төлөлт болохоор байна. Ханшийн энэхүү өөрчлөлтийг тогтворжуулж, өрийн менежментийг зөв засаглалаар хангахгүй бол дараалсан олон хямрал биднийг хүлээж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, энэ оны эхний улиралд худалдааны салбарын нийт борлуулалт өмнөх оныхоос 5.4 хувиар буурчээ. Тодруулбал, 284.7 тэрбум төгрөгөөр агшсан. Нийтийн хоолны салбарын орлого нэгдүгээр улиралд 2.6 хувиар буурсан. Эдгээр үзүүлэлтээс худалдаа үйлчилгээний салбар хэрхэн муудсаныг харж болох юм. Үүнээс гадна аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа саарсны улмаас зочид буудлын салбарын орлого оны эхний улиралд 35.3 тэрбум төгрөгөөр буюу, хоёр дахин буурсан байна. COVID-19 цар тахланд дээрх салбар хамгийн их нэрвэгджээ. Эдгээр салбарт валютын ханш гүнзгий нөлөөлсөн хэвээр байна.


Нийтэлсэн огноо2020-06-03