1 NICOLAS CAGE PAID $276,000 FOR A DINOSAUR SKULL AFTER A BIDDING WAR WITH LEONARDO DICAPRIO, BUT IT TURNED OUT TO BE STOLEN WWW.CRONISTA.COM PUBLISHED:2026/11/15      2 MONGOLIA’S OIL REFINERY SCHEDULED TO BEGIN OPERATIONS IN FEBRUARY 2028 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/11/15      3 MONGOLIA ONCE AGAIN CALLS ON MALAYSIA TO DELIVER JUSTICE FOR ALTANTUYA WWW.ASIANEWS.IT PUBLISHED:2026/11/15      4 CONSUMER PRICES RISE 13.4% YEAR-ON-YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      5 PARLIAMENT APPROVES 2027 STATE BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      6 FUEL IMPORTS RISE OVER 10% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      7 BOXER TSENDBAATAR CLAIMS 16TH CONSECUTIVE VICTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      8 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      9 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      10 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      СЭЛБЭ ХОТХОНЫГ ДУЛААНААР ХАНГАЖ ЭХЭЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/16     ОЮУТОЛГОЙН АШГААС ИРГЭН БҮРТ 857 МЯНГАН ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЭХ ЭСЭХИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/16     ХҮННҮГИЙН ҮЕИЙН ХАМГИЙН ТОМ БУНХНЫ МАЛТЛАГА ДУУСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ БОУАӨЯ-НД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     З.МЭНДСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ УУЛ УУРХАЙН САЛБАР ДЭЭР ТУЛГУУРЛАЖ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 29.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     НИЙСЛЭЛИЙН 300 СУРАГЧ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     "ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭНИЙ ЦААНА АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ АШИГ НУУГДАЖ БАЙГАА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Маргаашаас эхлэн Сөүл, Токио, Истанбул, Франкфурт руу нийт 10 удаагийн тусгай нислэг хийж, 3,000 орчим иргэнээ авна" www.ikon.mn

УОК-ын Шуурхай штабаас хийсэн мэдээллийн үеэр энэ сард хийх нислэгийн талаар болон бусад мэдээллийг ГХ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өглөө.
 
Тэрбээр "УОК-ын 24, 25 хуралдаанд иргэдээ татан авах долдугаар сарын төлөвлөгөөг танилцуулж зөвшөөрөл, чиглэл авлаа.
 
Гадаад орноос долдугаар сард иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийн хуваарийг танилцуулъя.
 
7 дугаар сарын 2-нд БНСУ руу хоёр онгоц нисгэнэ. Нислэгийг тэнд байгаа иргэдийн тоотой уялдуулж байна.
7 дугаар сарын 4-нд Токио хот руу
7 дугаар сарын 7-нд Сөүл рүү дахин хоёр нислэг хийнэ.
7 дугаар сарын 9-нд Туркийн Истанбул руу транзит нислэгтэй. 10-ны үүрээр Улаанбаатарт ирнэ.
7 дугаар сарын 15-нд Сөүл хот руу транзит зорчигч авах нислэг хийнэ. Ингэхдээ АНУ-д байгаа иргэдийг түлхүү хамруулна.
7 дугаар сарын 20-нд Сөүл
7 дугаар сарын 21-нд Токио
7 дугаар сарын 26-нд Европын монголчуудыг татаж авах Франкфуртийн транзит нислэг хийхээр төлөвлөлөө.
Эдгээр нислэгийн хуваарийг тусгаарлах байртайгаа уялдуулж гаргасан. Тусгаарлах байр суларч ариутгал, халдваргүйжүүлэлт хийх журмыг мөрдсний дараа тусгай нислэгийн хуваарь гардаг юм. Тусгаарлах байр цөөн байгаа ч хүрэлцээг нь нэмэхээр Шуурхай штабынхан цаг тутам ААН-үүдтэй уулзаж, ажилладаг.
 
Долдугаар сарын сүүлээр тусгаарлах байрны хүртээмжийг харж байгаад дахин тусгай нислэг хийхээр төлөвлөж байгаа.
 
Өнгөрсөн 5,6 дугаар сард ОХУ-аас оюутнуудыг авчирсан.
 
Төгсөх курсийн болон хичээл нь үргэлжилж буй 350 орчим оюутан үлдсэн байсан. Үүнээс 114-ийг нь зургаадугаар сарын 25-нд татаж авсан. Үлдсэн 220 орчим оюутныг 7 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Алтанбулаг боомтоор авчирна.
 
Мөн 7 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Замын-Үүд боомтоор БНХАУ-аас иргэдээ татаж авна.
 
Хятадад байгаа 308 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан. Үүнд албадан байцаагдаж буй, ял эдэлсэн, оюутан, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан иргэд байна.
 
Долдугаар сард 3,000 орчим иргэнийг татаж авах төлөвлөгөө гарсан.
 
Хоёрдугаар сараас хойш иргэдээ татаж авах давтамж нэмэгдсээр байгаа. Тухайлбал 5 дугаар сард 2,365 иргэнийг татаж авсан бол зургаадугаар сард 2,358 иргэнээ авсан. Энэ сард агаарын зам дээр нэмэн авто замаар иргэдээ татаж авна.
 
Тавдугаар сард 500 гаруй оюутныг ОХУ-аас авто замаар татаж авсан.
 
ЭСЯ-ны гадаа үймээн самуун гаргахгүй байхыг анхааруулъя
Иргэдээс хүсэх нэг зүйл байна. Зарим ЭСЯ-ны гадаа иргэд зохион байгуулалттайгаар үймээн самуун гаргаж байна. Ингэснээр бид тэр иргэдийг авна гэсэн үг биш. Хүндэтгэн үзэх шалтгаанд хамрагдахгүй ч удаан хугацаагаар хүлээж байгаа иргэдийг татаж авах чиглэлийг УОК-оос өгсөн.
 
Үүнтэй холбоотойгоор ЭСЯ, Консулын газар эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн иргэдийг он, цагийн дарааллаар эрэмбэлж байгаа. Удаан хугацаагаар хүлээж байгаа иргэдийг таван шалгуурт оруулахгүйгээр авчрах чиг барьж байгаа. Тиймээс иргэдийг тайван байж, үймээн самуун дэгдээж тухайн улсын хууль, тогтоомжийг зөрчихгүй байхыг анхааруулъя.
 
Хилийн хөдөлгөөнийг зогсоох тухай шийдвэр цаашид буюу наймдугаар сард хэрхэх тухай мэдээлэл бидэнд одоогоор байхгүй.
 
Улс орнууд хилээ нээгээд байгаа хэдий ч тэд богино хугацааны аяллын иргэдийг авахгүй байгаа.
 
Хойд хөршид халдвар буурах хандлага байгаа ч коронавирусийн халдварын тоо маш өндөр байна. Манай улсад зөөвөрлөгдөн орж ирж байгаа халдварын дийлэнх нь ОХУ-аас орж ирж байгааг та бүхэн мэднэ.
 
Япон, Солонгост эрдэмтэд болон эрүүл мэндийн байгууллагаас нь коронавирусийн халдварын хоёр дахь давалгаа гарсныг анхааруулж байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын буюу буй хорио цээрийг цуцлах эсэхээ ярьж байгаа тухай бүх мэдээлэл бидэнд ирдэг юм" гэлээ.


Нийтэлсэн огноо2020-07-01