1 WHY CHINA HOLDS THE UPPER HAND AS RUSSIA PUSHES FOR MAJOR GAS PIPELINE DEAL WWW.CHANNELNEWSASIA.COM PUBLISHED:2026/11/29      2 DICE, GAME TILES FOUND AT SHIP FROM MONGOLIAN INVASION IN 1281 WWW.ASAHI.COM PUBLISHED:2026/11/29      3 NEW RAILWAY OPENS TO DIVERT FREIGHT TRAFFIC AROUND ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/29      4 MONGOLIA-JAPAN PUBLIC-PRIVATE PARTNERSHIP CONSULTATION HELD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/29      5 PRIME MINISTER APPOINTS MP BAT-ERDENE AS CHIEF OF CABINET SECRETARIAT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/29      6 LAWMAKERS SUBMIT BILL TO COMBAT USURY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/29      7 MPS SUBMIT BILL TO REVISE LAW ON SPECIAL PROTECTED AREAS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/29      8 THE REPUBLIC AT 102: WHO HOLDS THE POWER? WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/26      9 GOVERNMENT TO HOLD TALKS ON STATE OWNERSHIP IN ENTRÉE COMPANY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/26      10 MONGOLIA ESTIMATES 928 MLN USD IN DAMAGE FROM WILDFIRE LINKED TO JAPANESE-INVESTED COMPANY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/26      Б.БОЛД: МӨНГӨНД ИТГЭЛ ҮНЭМШИЛ ХЭРЭГТЭЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/29     Б.БИНДЭРЪЯА: МОНГОЛ УЛСЫН НЭГ ИРГЭН ОРОС-УКРАИНЫ ДАЙНД ОРОЛЦОХ ҮЕДЭЭ АМИА АЛДСАН, НЭГ ИРГЭН ОЛЗЛОГДСОН WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/29     “УБТЗ” ХНН: ЗАМЫН-ҮҮД – ЭРЭЭН ӨРТӨӨ ХООРОНДЫН ЭКСПОРТЫН АЧААТАЙ ГАЛТ ТЭРЭГНИЙ СОЛИЛЦОО ХОНОГТ 16-17 БОЛЖ ӨСӨВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/29     "ШИНЭ ӨРТӨӨ-ТОЛГОЙТ" ЧИГЛЭЛИЙН 17.4 КМ ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРЖ, НИЙСЛЭЛИЙН ТӨВӨӨР НҮҮРС ТЭЭВЭРЛЭХГҮЙ БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/29     “ӨВЛИЙН ИДЭШ-2026” ХУДАЛДААГААР МАЛЧИД, ҮЙЛДВЭРЛЭГЧИД 6.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/29     ЧЕХ УЛСАД БОГИНО ХУГАЦААНД СУРАЛЦАХ БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/29     ТӨСВИЙН УРСГАЛ ЗАРДЛЫН ЗАДАРГААГ ОЛОН НИЙТЭД ИЛ ТОД БОЛГОХ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ САНААЧИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     ГАНГИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТӨСӨЛД “BEIJING JIANLONG HEAVY INDUSTRY GROUP” ХӨРӨНГӨ ОРУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     Ж.ЛХАМСҮРЭН: BOENG737 MАХ 8 ОНГОЦООР АНУ-ЫН СИАТЛ ХОТООС АЛЯСКААР ДАМЖИН ШУУД НИСЭЖ ИРЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     5.3 САЯ ТОЛГОЙ МАЛ ОТРООР ӨВӨЛЖИНӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

“Өвлийн идэш-2026” худалдаагаар малчид, үйлдвэрлэгчид 6.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ www.eagle.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.11.28/ “Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаанд оролцож буй малчид, хөдөө аж ахуйн хоршоо, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид болон иргэдтэй уулзаж, худалдааны үйл ажиллагаа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалтын нөхцөл байдалтай танилцлаа.

Худалдаанд оролцогч 20 аймгийн 70 гаруй малчин, хөдөө аж ахуйн хоршоо, аж ахуйн нэгж, иргэд лабораторийн шинжилгээгээр хянагдсан, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн борлуулж буйгаа танилцууллаа. 

Өнөөдрийн байдлаар 169 тонн мах, махан бүтээгдэхүүн, 14 тонн сүү, цагаан идээ, жимс, жимсгэнэ буюу нийт 6.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ.

Ерөнхий сайд Н.Учрал малчид, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ зах зээлд шууд нийлүүлж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх, орлогоо нэмэгдүүлэх боломжийг бодитоор бүрдүүлнэ гэдгээ илэрхийлэв. 

Үйлдвэрлэгчээс хэрэглэгчид хүрэх шууд худалдааг өргөжүүлснээр зуучлалын зардлыг бууруулж, малчдын орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэд чанартай, гарал үүсэл нь тодорхой бүтээгдэхүүнийг боломжийн үнээр худалдан авах нөхцөл бүрдэх юм.

Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хувийн хэвшлийн үйл ажиллагаа, чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, төрийн оролцоог бууруулахын зэрэгцээ үйлдвэрлэгчдэд зах зээлд бие даан өрсөлдөх боломжийг бүрдүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд төр бизнес эрхлэгчдийн өмнө тулгарч буй саад, хүндрэлийг арилгаж, бүтээгдэхүүнээ борлуулах, зах зээлээ тэлэх боломжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байна.

Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат цаашид хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, боловсруулалт, борлуулалтын дэд бүтцийг хөгжүүлэх, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, үнийн мэдээллийг бодит цагт авах нэгдсэн цахим систем нэвтрүүлэх, үйлдвэрлэгчээс хэрэглэгчид шууд хүрэх тогтолцоог өргөжүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлнэ. Мөн өргөтгөсөн хугацааг 12 дугаар сарын 1-ныг хүртэл сунгана гэв. 2027 оны нэгдүгээр сарын эхээр Цагаан сар угтсан мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнд дахин зохион байгуулах юм байна.



Нийтэлсэн огноо2026-11-29