1 REGIONAL INITIATIVE ON DUST STORMS TO BE LAUNCHED DURING COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/31      2 MONGOLIA TO IMPORT 6,000 TONS OF AI-92 AND AI-95 GASOLINE FROM CHINA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/31      3 MONGOLIA, JAPAN EXPAND ENERGY EDUCATION PARTNERSHIP WWW.MYANMARITV.COM PUBLISHED:2026/07/31      4 SEOUL’S INTEREST IN MONGOLIA’S RARE EARTHS WWW.ASIANEWS.IT PUBLISHED:2026/07/31      5 RUNIC INSCRIPTIONS 1300 YEARS OLD DISCOVERED IN MONGOLIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/07/31      6 S. KOREA HELPS MONGOLIA BUILD CULTURAL HERITAGE CONSERVATION PROGRAM WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/07/31      7 THERE ARE SOME REASONS TO SUGGEST THAT MONGOLIA ENERGY'S (HKG:276) EARNINGS ARE A POOR REFLECTION OF PROFITABILITY WWW.SIMPLYWALL.ST PUBLISHED:2026/07/31      8 PROTECTION ZONES TO BE ESTABLISHED FOR CEMETERY COMPLEXES OF THE HUNNU NOBILITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/30      9 MINISTERS INSTRUCTED TO ADVANCE POWER PLANT PROJECTS AHEAD OF WINTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/30      10 VEHICLE TRAFFIC TO BE REGULATED BY EVEN, ODD LICENSE PLATE NUMBERS FROM AUGUST 15 TO SEPTEMBER 12 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/30      Б.ДАШПҮРЭВ: МАРГААШААС ШАТАХУУНЫ ТҮГЭЭЛТ НЭМЭГДЭЖ, НӨХЦӨЛ БАЙДАЛ ЗӨӨЛӨРНӨ ГЭЖ ХАРЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ, ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР НҮБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     Н.УЧРАЛ "РОСНЕФТЬ"-ИЙН ЗАХИРАЛ ИГОРЬ СЕЧИНД ШАТАХУУНТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     БАГА ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙН ОРЛОГОД ТАТВАР НОГДУУЛАХГҮЙ БАЙХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИ 2026 ОНЫ II УЛИРАЛД УЛСАД 834 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     ТАЛУУДЫН 16, 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ДАРГА НАР ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР САНАЛ НЭГДЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     ЕВРОПЫН ХОЛБООНЫ САНХҮҮЖИЛТТЭЙ “ДУЛААН ШИЙДЭЛ II” ТӨСӨЛ 2022-2026 ОНЫ ХООРОНД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     АМГТГ: УЛСЫН ХЭМЖЭЭНД АИ-92 БЕНЗИНИЙ 17, ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ 23 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     Б.ПҮРЭВДАГВА: НАЙМДУГААР САРЫН 15-НААС АВТОМАШИНЫГ ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

ТӨҮГ-ын менежерийн сарын дундаж цалин ₮1.9 сая бол ХК, ХХК-ийнх ₮1.4 сая www.ikon.mn

Нийгмийн даатгалын ерөнхий газрын НДШ төлөлтийн 2020 оны II улирлын тайланд хамрагдсан 676.4 мянган ажиллагчдын медиан цалин 943.5 мянган төгрөг байна.
 
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2020 оны II улирлын байдлаар 1,261.3 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 100 мянган төгрөг буюу 8.6%, өмнөх улирлаас 1,600 төгрөгөөр нэмэгджээ.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс 100.1 (8.6%) мянган төгрөгөөр өсөхөд:
 
Ус хангамж; бохир ус зайлуулах систем, хог, хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагааны салбарынх 183,300 төгрөг буюу 22.2%
Хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарынх 17.4%
Хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын сарын дундаж цалин 16.7%
Урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх 15.3%
Санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарынх 14.7%
Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарынх 13.8%
Мэдээлэл, холбооны салбарынх 12.8%
Бөөний болон жижиглэн худалдаа; машин, мотоциклын засвар үйлчилгээний салбарынх 11.4%
Үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбарынх 11.3%
Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин 11.3%
Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарынх 11.1%
Боловсролын салбарынх 92.5 мянган төгрөг буюу 9.7%
Цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарынх 141,500 төгрөг буюу 9.5%-аар тус тус
НЭМЭГДСЭН нь нөлөөлсөн хэмээн Үндэсний статистикийн хороо дүгнэжээ.
 
Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2020 оны II улиралд 2015 оны IV улирлаас 1.5 дахин буюу 150% нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 15.8 хувиар нэмэгджээ.
 
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан ажиллагчдын цалингийн хэмжээг харвал 12% нь 420,000 төгрөг хүртэлх цалинтай байгаа бол 4.6% нь 3 сая төгрөгөөс дээш цалинтай байна.
 
Харин байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзвэл төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын сарын дундаж цалин 1.6 сая төгрөг буюу хувьцаат компанид ажиллагчдынхаас өндөр байна.
Байгууллагын хариуцлагын хэлбэр болон ажил мэргэжлийн ангиллаар авч үзвэл, төрийн өмчит үйлдвэрийн газрын менежерийн сарын дундаж цалин 1.9 сая төгрөг байгаа бол хувьцаат компани болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн менежерийн цалин 1.4 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 3.3%-36.4% өндөр байна.
Харин орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын менежерийн сарын дундаж цалин 2020 оны II улиралд 883.4 мянган төгрөг, төсөвт байгууллагынх 1.2 сая төгрөг, төрийн бус байгууллагынх 1.1 сая төгрөг, зарим гишүүд нь хариуцлагатай нөхөрлөлийн менежерийн дундаж цалин 665.7 мянган төгрөг байгаа нь менежерийн улсын дундаж цалингаас 176.8-707.9 (12.9%-51.5%) мянган төгрөгөөр бага байна.
Түүнчлэн бусад ажил мэргэжлийн хувьд байгууллагын хариуцлагын хэлбэрээс хамаарч ажиллагчдын сарын дундаж цалин ялгаатай байна.
Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 2.9 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 765.3 мянган төгрөг байна.
Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2020 оны II улирлын байдлаар техникч болон туслах/дэд мэргэжилтний сарын дундаж цалин хамгийн их буюу 1.5 сая төгрөг, харин хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 725.9 мянган төгрөг буюу хамгийн бага байна.


Нийтэлсэн огноо2020-09-27