1 GOVERNMENT LAUNCHES FIRST RENEWABLE ENERGY BIDDING PROCESS FOR SOLAR, BATTERY PROJECTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      2 DIRECT FLIGHTS BETWEEN ASTANA AND ULAANBAATAR TO LAUNCH IN JUNE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      3 TMK ENERGY REPORTS INCREASED GAS OUTPUT AT MONGOLIAN OPERATIONS DESPITE SETBACKS WWW.PETROLEUMAUSTRALIA.COM.AU PUBLISHED:2026/05/13      4 WHEN 1,500M OF FENCING WAS REMOVED FROM THE TRANS-MONGOLIAN RAILWAY, A LONG-LOST ANIMAL RECLAIMED ITS NATIVE LANDS WWW.DISCOVERWILDLIFE.COM PUBLISHED:2026/05/13      5 ADB CALLS FOR DEEPER REGIONAL COOPERATION AS ASIA FACES NEW CROSSROADS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/13      6 THE PERSON WHO PUT MONGOLIA’S IMAGE ON THE WORLD STAGE: INTERVIEW WITH FOREIGN AFFAIRS MINISTER BATTSETSEG BATMUNKH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      7 KOREAN AIR EXPANDS MONGOLIA REFORESTATION PROGRAMME WWW.TRAVELDAILYNEWS.ASIA PUBLISHED:2026/05/13      8 GTJAI ASSISTS STATE BANK OF MONGOLIA IN COMPLETING A US$100 MILLION REG S BOND TAP ISSUANCE WWW.ACNNEWSWIRE.COM PUBLISHED:2026/05/12      9 BATSUMBEREL N. ELECTED MPP DEPUTY CHAIRMAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      10 JICA TWO-STEP LOAN PROJECT DELIVERS LONG-TERM FINANCING TO MONGOLIAN SMES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      УЛСЫН ХЭМЖЭЭНД 44.6 МЯНГАН ГА ТАЛБАЙД ХАВРЫН ТАРИАЛАЛТ ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БОРЛУУЛАЛТ 76, ЭКСПОРТ 58.7 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     ГИХГ-ЫН ДАРГААР Б.ЭНХСҮХИЙГ ТОМИЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "МОНГОЛ УЛСАД АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ ТУХАЙ" ХОЁР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ЗАХИРЛААР ТОМИЛОГДСОН Б.ЧАГНААДОРЖ АЖЛАА АВЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ШУУРХАЙЛАХААР БОЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНООС 7.4 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     КАПИТАЛ БАНК БОЛОН ЧИНГИС ХААН БАНКНЫ ӨР ТӨЛБӨРТ ХҮЛЭЭН АВСАН ШУУД ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ХӨРӨНГИЙГ НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     НААДМААС ӨМНӨ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ АНХ УДАА ӨРСӨЛДӨӨНТ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

I-VIII сард жоншны экспорт өнгөрсөн оны мөн үеэс 23.4 хувиар буурч,101.3 сая ам.доллар болов www.bloombergtv.mn

Жоншны экспорт биет хэмжээгээр өссөн ч мөнгөн дүнгээр буураад байна. Оны эхний найман сард Монгол Улс 427.8 мянган тонн жоншны хүдэр, баяжмалыг 101.3 сая ам.доллароор экспортолжээ.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээгээр 1.6 хувиар өссөн ч мөнгөн дүнгээр 23.4 хувиар буурсан байна. Цар тахлын нөлөөгөөр БНХАУ-д жоншны үнэ буурсан ч ОХУ-д жижиг үйлдвэрүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсантай холбоотойгоор үнэ буураагүй, идэвхжил сэргэхтэй зэрэгцээд үнэ өсөх хандлагатай байгааг "Баялаг жонш" компанийн Ерөнхий захирал мэдээллээ.
 
Нийт экспортын 70 хувийг БНХАУ, 29 хувийг ОХУ-д экспортолсон байна. Түүнчлэн БНСУ болон Узбекстан руу бага хэмжээгээр экспортолжээ. Сүүлийн үед Японы хэрэглэгчид Владивостокийн боомтоор дамжуулан Монголоос жонш авах сонирхол ажиглагдаж байгаа гэдгийг "Баялаг жонш" компани мэдээллээ.
 
Монгол Улс жоншны нийлүүлэлтээр БНХАУ, Мексикийн дараа дэлхийд гуравдугаарт ордог, томоохон ханган нийлүүлэгч орон юм. Монгол Улсын жоншны экспортод металлургийн бүхэллэг жонш дийлэнх хувийг бүрдүүлдэг аж. Харин сүүлийн хоёр жилд флотацийн баяжмал буюу баяжуулсан жоншны экспорт өсжээ. Өөрөөр хэлбэл нэмүү өртөг шингээсэн жоншны баяжмалын үйлдвэрлэл нэмэгдэж байгаа гэсэн үг юм.
 
Жонш экспортлогчдын хувьд Засгийн газраас тогтоож, татвар авдаг жишиг үнэ бодит гэрээний үнээс хэт өндөр байгаад шүүмжлэлтэй хандсаар ирснийг Жоншны холбоо мэдээлж байлаа.


Нийтэлсэн огноо2020-09-27