Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг томиллоо www.eagle.mn
Холбогдох хуулийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулахаар нэр дэвшүүлж буй саналаа УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар нэр дэвшигч тус бүрээр ил санал хураалт явуулж, гишүүдийн 84 хувь нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдлаа.
Мөн бүрэн эрхийн хугацаа нь дууссан тул Г.Баясгаланг Цэцийн гишүүнээс чөлөөлөв.
Нийтэлсэн огноо2026-06-26





