1 MONGOLIAN YOUTH SHOWCASE NATIONAL HERITAGE AT INTERNATIONAL CULTURAL EXCHANGE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/29      2 ROYAL ACADEMY SIGNS MONGOLIA MOU TO BOOST RESEARCH AND DEVELOPMENT TIES WWW.THESTAR.COM PUBLISHED:2026/07/29      3 TRADE BALANCE REACHES USD 4.5 BILLION SURPLUS, INCREASING 4.2 TIMES YOY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/29      4 IN MONGOLIA, A GLOBAL TECHNOLOGY FOR "BURNING" CANCER CELLS WITH HEAT IS BEING IMPLEMENTED WWW.OPEN.KG PUBLISHED:2026/07/29      5 4,127 DELEGATES OFFICIALLY REGISTERED FOR COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/29      6 COAL OUTPUT SURGES RISES 49% Y-O-Y TO RECORD HIGH IN H1CY'26 WWW.BIGMINT.CO PUBLISHED:2026/07/29      7 ASIAN DEVELOPMENT BANK DISCUSSING RISK-LAYERED DISASTER RISK TRANSFER WITH MONGOLIA WWW.ARTEMIS.BM PUBLISHED:2026/07/29      8 SURVEILLANCE CAMERAS IN PROHIBITED AREAS REMOVED WWW.UBPOST.MN  PUBLISHED:2026/07/28      9 FLOOD WARNING ISSUED: RIVER LEVELS CONTINUE TO RISE ACROSS MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/28      10 MONGOLIA RECEIVES 417.6 THOUSAND TOURISTS IN FIRST HALF OF THE YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/28      300 МВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/29     COP17-Г ЗОХИОН БАЙГУУЛАХАД 250 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ, 150-170 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/29     ШАТАХУУНЫ 22 АГУУЛАХ САВ БАРИХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/29     ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ҮЙЛДВЭРИЙН ТАЛБАЙД БУУЛГАЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/29     ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 417.6 МЯНГАН ЖУУЛЧИН МОНГОЛД ИРСНЭЭС 154.8 МЯНГА НЬ ОХУ-ЫН ИРГЭД БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/29     УКРАИН ОХУ-ЫН ГАЗРЫН ТОС, БАЙГАЛИЙН ХИЙН ЯМАР БАЙГУУЛАМЖУУДАД ЦОХИЛТ ӨГӨӨД БАЙНА ВЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/29     АЛЛАГА, ХЯДЛАГА, ЗҮЙ ЗОХИСГҮЙ АГУУЛГА БҮХИЙ БИЧЛЭГ ТҮГЭЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/29     ҮСХ: ҮНЭТ ЦААСНЫ ГҮЙЛГЭЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 435.4 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСӨВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/28     БНСУ-Д МОНГОЛ УЛСЫН 60 МЯНГАН ИРГЭН ОРШИН СУУЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/28     ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭН ШАЛГАЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/28    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

2021 онд барагдуулах бондын өрийг төлөхөөр шинэ бонд гаргаж магадгүй www.bloombergtv.mn

“Fitch” aгентлаг Монгол Улсын Засгийн газрын шинээр гаргахаар зэхэж байгаа бондод “В” зэрэглэл тогтоосон байна.
Засгийн газар олон улсын зах зээлд шинэ бондын танилцуулгаа хийхээр “HSBC”, “J.P. Morgan”, “Morgan Stanley” болон “Nomura”-тай хамтарч ажиллахаар болсон аж. Танилцуулга есдүгээр сарын 21-нээс эхэлнэ гэж ойрын эх сурвалж мэдээллээ. Энэхүү санхүүжилтээр 2021 онд барагдуулах бондын өрийг төлөхөд зарцуулах юм байна. Ирэх онд Монгол Улсын Засгийн газар 500 сая ам.долларын “Мазаалай” бондын өрийг барагдуулах хуваарьтай байгаа юм.
 
“COVID”-ийг цар тахал гэж зарлахад шаардах өгөөж нь 13 хувь давж огцом өсөөд байсан “Мазаалай” бондын өгөөж буурч, өмнөх жилүүдэд дунджид ойртсон байна. 2024 онд барагдуулах ёстой “Хуралдай” бондын үнэлгээ ч тогтвортой байна.
 
Хэдий тийм боловч цар тахал дэгдсэний улмаас хөрөнгө оруулагчид эрсдэлтэй хэрэгслээс зайлсхийх хандлага давамгайлах болсон юм. Үүнтэй холбоотойгоор тахлын дараа зах зээлд эзлэх хувь нь өсөх хандлагатай томоохон компанийн хувьцаа, алт зэрэг хэрэгсэл сонгох хандлага нэмэгджээ. “COVID-19”-ийг цар тахал гэж зарласан оны эхний хагаст хөгжиж буй бондуудын хүү огцом өсөж, ханш нь унасан байна. Тэр үеэс хойш ханш харьцангуй тогтворжсон ч дийлэнх жижиг эдийн засагтай орнуудын ханш өмнөх түвшиндээ хүрэхгүй байна.
 
Хөгжиж буй орны бондоор мэргэшсэн хамгийн өндөр өсөлттэй дундын сан гэгдэж байсан “Ashmore” сүүлийн нэг жилд 17 хувийн алдагдал хүлээсэн нь арилжаанд оролцогчдод болгоомжлох дохио өгөөд байна. Энэ нь Монгол Улсын гаргасан хамгийн өндөр 10.875 хувийн хүүтэй “Мазаалай” бондын өрийг барагдуулах хэрэгслийг санхүүжүүлэхэд хүндрэл учруулж болзошгүй юм.


Нийтэлсэн огноо2020-09-27