1 KYRGYZSTAN PROCESSES GOLD-BEARING RAW MATERIALS FROM MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/24      2 EAM JAISHANKAR VISITS CONSTRUCTION SITE OF INDIA-FUNDED REFINERY IN MONGOLIA WWW.DAILYEXCELSIOR.COM PUBLISHED:2026/06/24      3 PARLIAMENT SPEAKER MEETS INDIAN EXTERNAL AFFAIRS MINISTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/24      4 MONGOLIA-CHINA CROSS-BORDER RAIL PROJECT 33% COMPLETE, SET FOR APR 2027 LAUNCH WWW.SXCOAL.COM PUBLISHED:2026/06/24      5 CHINESE PREMIER CALLS FOR CONSOLIDATING POLITICAL MUTUAL TRUST, DEEPENING COOPERATION WITH MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/06/24      6 MONGOLIA ANNOUNCED A TENDER FOR THE CONSTRUCTION OF A 110 MW SOLAR POWER PLANT WITH A BESS SYSTEM WWW.OPEN.KG PUBLISHED:2026/06/23      7 PARLIAMENT SPEAKER S.BYAMBATSOGT PLEDGES POLICY SUPPORT FOR ENERGY SECTOR WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/23      8 COP17 GREEN ZONE SIDE EVENT SUBMISSION PERIOD EXTENDED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/23      9 KHAAN QUEST 2026 PEACEKEEPING DRILLS BEGIN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/23      10 ITALY SHOWCASES ADVANCED TEXTILE TECHNOLOGIES IN MONGOLIA TO BOOST INDUSTRIAL COOPERATION WWW.TEXTILETODAY.COM PUBLISHED:2026/06/23      БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРТ БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/24     БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСТАЙ ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭМЭГДҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/24     БОДЛОГЫН ХҮҮГ 12 ХУВЬД ХЭВЭЭР ҮЛДЭЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/24     Н.УЧРАЛ: ТҮҮХИЙ ЭДИЙГ ТҮҮХИЙГЭЭР НЬ ГАРГАДАГ ТҮҮХИЙГ ХАЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     ЭНЭТХЭГИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙД ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     ЯНЖУУР ТАМХИНЫ ҮНЭ 2000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     Л.МӨНХТҮШИГ: КАЗАХСТАН УЛСААС БАЯН-ӨЛГИЙД КОНСУЛЫН ГАЗАР БАЙГУУЛАХ САНАЛ ТАВЬСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     ҮСХ: 2026 ОНЫ I УЛИРЛЫН БАЙДЛААР САРЫН ДУНДАЖ НЭРЛЭСЭН ЦАЛИН 2 САЯ 934 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     НӨӨЦИЙН МАХНЫ ЖИЖИГЛЭН ХУДАЛДААГ ЗОГСООЖ ӨРГӨТГӨСӨН ЦЭГЭЭР ХУДАЛДААЛАГДАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     2026 ОНЫ I УЛИРЛЫН БАЙДЛААР САРЫН ДУНДАЖ НЭРЛЭСЭН ЦАЛИН 2 САЯ 934 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Улсын төсөв эхний арван сард 3.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарав www.ikon.mn

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны эхний арван сарын гүйцэтгэлийн хураангуйг танилцууллаа.
Тайлант хугацаанд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал төлөвлөсөн дүнгээс 1,749.3 тэрбум төгрөгөөр буурчээ.
 
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2020 оны эхний 10 сарын гүйцэтгэлээр 7,556.3 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 10,815.3 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 3,259 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.
 
Тайлант хугацаан дахь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 3,804.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол төлөвлөсөн дүнгээс 1,749.3 тэрбум төгрөгөөр буурсан байна.
2020 оны эхний 10 сарын байдлаар:
 
Нийт тэнцвэржүүлсэн улсын төсвийн орлого 722.5 тэрбум,
Орон нутгийн төсвийн орлого 357.9 тэрбум,
Эрүүл мэндийн даатгалын сангийн тэнцвэржүүлсэн орлого 64.8 тэрбум төгрөгөөр тус тус дутуу төвлөрсөн.
Харин нийгмийн даатгалын сангийн төсвийн орлого 280.6 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс давж биелжээ.
 
Тайлант хугацаанд нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 14.6 хувь буюу 1,287.7 тэрбум төгрөгөөр буурч, төсвийн нийт зарлага 30.3 хувь буюу 2,516.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, төсвийн зарлагын өсөлт орлогын өсөлтөөс 44.9 пунктээр их байгаа нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл алдагдалтай гарч, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 3,804.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд нөлөөлсөн аж.
 
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулиар төсвийн 32 ерөнхийлөн захирагчдын төсөв зарцуулах эрхийг баталсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын гүйцэтгэлээр улсын төсвийн нийт зарлагын төсөв 1,570.5 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагджээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын тухайд 2020 онд нийт 1,330.9 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байсан билээ.
 
Тэгвэл 2020 оны эхний 10 сарын гүйцэтгэлээр 709.9 тэрбум төгрөгийг зарцуулж, 53.3 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.


Нийтэлсэн огноо2020-11-24