ГХЯ: III сард 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1920 иргэнээ авчрахаар төлөвлөсөн www.bloombergtv.mn
Гуравдугаар сарын эхний тусгай үүргийн нислэгийг энэ мягмар гарагт Сөүл чиглэлд үйлдэж байна. Энэхүү нислэгээр 160 орчим иргэн эх орондоо ирэх товтой байгааг Гадаад харилцааны яам мэдээллээ. Энэ сард дөрвөн улсаас 12 удаагийн нислэгээр 1920 орчим иргэнээ авчрахаар төлөвлөөд байна.
Үүнээс гадна гуравдугаар сарын нэгнээс орон нутгийн сургууль, цэцэрлэгүүд танхимаар хичээллэж эхлээд байна. Харин нийслэлд “коронавирус”-ийн халдварын голомтууд идэвхтэй хэвээр байгаа юм. Иймд танхимын хичээл эхлэх хугацаа тодорхой болоогүй байна.
Одоогоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ариутгал халдваргүйжүүлэлтийг хийн ажиллаж байгааг Нийслэлийн боловсролын газар мэдээллээ.
Нийтэлсэн огноо2021-03-02