SXCOAL: Ганцмод боомт дахь нүүрс угаах үйлдвэрүүдийн гарц буурах төлөвтэй www.bloombergtv.mn
Ганцмод боомт дахь нүүрс угаах үйлдвэрүүдийн гарц ойрын хугацаанд буурах төлөвтэй байгааг “SXCoal” мэдээллээ.
Эрчим хүчний хэрэглээг бууруулах зорилгоор гуравдугаар сарын эцэс хүртэл нүүрс угаах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг түр зогсоохоор болсон байна. Ингэснээр Монголын угаасан коксжих нүүрсний үнэ цаашид өсөх магадлалтай болж байгаа юм. Харин сүүлийн байдлаар “Fenwei Energy”-ийн тооцооллоор Ганцмод боомт дахь угаасан коксжих нүүрсний үнэ Сар шинийн баярын дараах үеийн дүнгээс 50 юаниар буурч, тонн нь 1350 юань болсон байна.
Түүнчлэн Ганцмод боомтоор нэвтэрч буй Монголын нүүрс тээврийн автомашины тоо 600 хүрсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногийн дүнгээс 33 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм.
Нийтэлсэн огноо2021-03-02