Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө www.eagle.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийн хугацаагаа дуусгалгүй албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөө мягмар гарагт мэдэгдсэн. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы индэр дээрээс УИХ-ын гишүүд болон ард иргэддээ хандан үг хэлэв.
Ингээд Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлаар санал хураалт явуулахад 104 гишүүн оролцож, 92.4 хувийн саналаар дэмжигдлээ.
Ээлжит сонгууль явагдах хүртэлх хугацаанд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлнэ.
Нийтэлсэн огноо2026-11-19





