1 MONGOLIAN PRESIDENT'S RESIGNATION SETS STAGE FOR EARLY ELECTION WWW.REUTERS.COM PUBLISHED:2026/11/21      2 CHINA-MONGOLIA-RUSSIA PASSENGER TRAIN SERVICE TO BE LAUNCHED SOON WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/21      3 55 MONGOLIAN STUDENTS RECEIVE OUTSTANDING CAMBRIDGE LEARNER AWARDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      4 MONGOLIA RANKS 42ND GLOBALLY IN E-GOVERNMENT DEVELOPMENT INDEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      5 GOVERNMENT PROPOSES REMOTE ONLINE NOTARY SERVICES, FEE EXEMPTIONS FOR VULNERABLE GROUPS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      6 AS KHURELSUKH STEPS DOWN, CHAIRMAN BYAMBATSOGT WILL EXERCISE PRESIDENTIAL POWERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      7 MONGOLIA INFLATION HITS 13.4% AS MINING GROWTH OUTPACES HOUSEHOLD INCOME WWW.EBC.COM PUBLISHED:2026/11/19      8 STARLINK DIRECT-TO-CELL GOES LIVE IN MONGOLIA VIA MOBICOM WWW.BASENOR.COM PUBLISHED:2026/11/19      9 PRIME MINISTER UCHRAL ORDERS AUDIT OF MPP FINANCES SINCE 2018 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      10 NUMBER OF STATE-OWNED ENTERPRISES TO BE REDUCED TO 85 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      ИРЭХ ОНД 142 СУРГУУЛЬ, 72 ЦЭЦЭРЛЭГ, 39 ДОТУУР БАЙР БАРИНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛД “РИО ТИНТО” ГРУППИЙН БАГ ИРНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     ПРОКУРОР АСАН Э.АМАРБАТ НАРЫН ХЭРГИЙГ УДШ-ЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛ, ОРОСЫН ЭРДЭМТЭД “ЭГИЙН ГОЛЫН УЦС” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ДҮГНЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     Г.ТЭМҮҮЛЭН: ХАР ТАМХИТАЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГТ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ЗУРГААН ХҮН ХОЛБОГДСОНЫГ ШАЛГАЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     Ш.АЛТАНТУЯА АГСНЫ ААВ С.ШААРИЙБУУ ГУАЙН ЦУГЛУУЛЖ БУЙ ГАРЫН ҮСЭГ 100 МЯНГА ХҮРЛЭЭ НИЙТЭЛСЭН:2026/11/19     ҮНЭТ ЦААСНЫ ГҮЙЛГЭЭ 865.0 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     БИТҮҮМЖЛЭГДСЭН АВТОМАШИНЫГ ЗАРЖ, 375 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     “FULHAM”-ТЭЙ ХАМТРАХ ШИЙДВЭРИЙГ ЗГ ГАРГАЖ, МӨНГИЙГ НЬ САНГИЙН ЯАМ ШИЛЖҮҮЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монгол, Оросын эрдэмтэд “Эгийн голын УЦС” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэв www.montsame.mn

Монгол Улсын эрчим хүчний салбарт олон арван жил хүлээгдэж буй “Эгийн голын УЦС” төслийг эхлүүлэх таатай нөхцөл бүрдсэнийг Монгол, Оросын ШУА-ийн эрдэмтэд онцоллоо.

Хоёр орны эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсгийн уулзалтаар “Эгийн голын УЦС” төслийн Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийн байгаль орчны үнэлгээ судалгааны эцсийн үр дүнг хэлэлцэн, төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэн, тайланг ОХУ-ын ШУА-д хүлээлгэн өгчээ.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Эгийн голын УЦС” төслийн хүрээнд Монгол, Оросын ШУА-ийн эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсгийн уулзалт Москва хотод энэ сарын 19-нд болж, судалгааны үр дүн, зөвлөмжийг энэ оны 12 дугаар сард хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд танилцуулахаар болсныг Эгийн голын УЦС төслийн баг мэдээлжээ.
Эгийн голын УЦС нь Монгол Улсын эрчим хүчний хараат бус байдлыг хангах, эрчим хүчний системийн оргил ачааллыг зохицуулах зорилгоор Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, Сэлэнгэ мөрний томоохон цутгал болох Эгийн гол дээр барихаар төлөвлөсөн стратегийн ач холбогдолтой төсөл юм. Нийслэлээс баруун хойш 450 км зайд орших тус станцыг 315 МВт суурилагдсан хүчин чадалтай, жилд дунджаар 606 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэхээр тооцоолжээ. Төслийн хүрээнд 103 метр өндөр далан барьж, 5.7 тэрбум шоо метр эзлэхүүнтэй хиймэл нуур байгуулахаар төлөвлөсөн нь говийн бүсийн уул уурхай, үйлдвэрлэл, хүн амыг цэвэр усаар хангах, ган гачиг, үерийн эрсдэлээс сэргийлэх зэрэг ач холбогдолтой билээ.

Төслийг 1990-ээд оноос судалж, ТЭЗҮ-ийг хэд хэдэн удаа шинэчлэн боловсруулсан ч Эгийн гол нь ОХУ-ын нутагт орших Байгал нуурын усны урсцын томоохон эх үүсвэр болох Сэлэнгэ мөрөнд цутгадаг тул ОХУ-ын тал, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооноос Байгал нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан судлах шаардлага тавьснаар бүтээн байгуулалт удааширч, байгаль орчны нэмэлт үнэлгээ хийсэн юм.

Дээрх уулзалтад Монголын талаас ШУА-ийн ерөнхийлөгч, академич С. Дэмбэрэлээр ахлуулсан 10 эрдэмтэн шинжээч, УИХ-ын гишүүн, төслийг санаачлагч С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, академич Д.Рэгдэл, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа, ЭХЯ-ны ахлах шинжээч Б.Намжилжав, “Эгийн голын УЦС” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Баттулга, ОХУ-ын талаас Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов, ОХУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч Г.Я.Красников, академич И.В.Бычков тэргүүтэй 20 эрдэмтэн шинжээч оролцжээ.



Нийтэлсэн огноо2026-11-21