1 TRUMP’S SON WITH KAZAKH TUNGSTEN TIES LOST IN MONGOLIAN MOUNTAINS WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/09/10      2 MONGOLIA TO HOLD PARLIAMENTARY HEARING ON EPSTEIN FILES IN OCTOBER WWW.AZERNEWS.AZ PUBLISHED:2026/09/10      3 MONGOLIA'S FOREIGN TRADE TURNOVER SURGES NEARLY 37 PCT IN FIRST 8 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/09/10      4 MONGOLIA SIGNS MOU WITH BLACKROCK FMA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/10      5 MONGOLIA, UAE SIGN ENERGY COOPERATION MOU WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/10      6 SPEAKERS OF MONGOLIA, VIETNAM HOLD OFFICIAL TALKS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/10      7 MONGOLIA AGREES TO PURCHASE 10,000 TONS OF GASOLINE AND 4,000 TONS OF JET FUEL FROM CHINA IN SEPTEMBER WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/10      8 ADB SUPPORTS MONGOLIA'S FIRST GREEN-CERTIFIED RESIDENTIAL COMPLEX BUILT BY THE PRIVATE SECTOR WWW.ADB.ORG PUBLISHED:2026/09/09      9 MONGOLIA FINISHES FOURTH WITH 26 MEDALS AT WORLD NOMAD GAMES WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/09/09      10 NEW FLIGHT ROUTES EXPLORED WITH HOKKAIDO AIRPORTS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/09/09      ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТЭЭ УРТ ХУГАЦААНД ТОГТВОРЖУУЛЖ, ГАЗРЫН ТОС, НҮҮРС-ХИМИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     ГОЛОМТ БАНК ХАРИЛЦАГЧДЫНХАА ХУДАЛДАА, ТӨЛБӨР ТООЦООГ ДЭМЖИХЭЭР BANK OF CHINA-ТАЙ СТРАТЕГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     АНЭУ-ТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     МАХ, БЕНЗИНИЙ ҮНИЙН НӨЛӨӨГӨӨР ИНФЛЯЦ 12.5 ХУВЬД ХҮРЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     МОНГОЛД ИРЖ БУЙ РИО ТИНТО ГРУППИЙН CEO САЙМОН ТРОТТ ГЭЖ ХЭН БЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     Ц.БАТБААТАР: ХАТУУ ЗОХИЦУУЛАЛТТАЙ 38 УЛСААС ОРЖ ИРЖ БАЙГАА ЭМҮҮДИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙН ЖАГСААЛТАД ХАМРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     Н.УЧРАЛ: МИНИЙ ГЭР БҮЛ, АЖИЛ МЭРГЭЖЛИЙН НЭР ХҮНДЭД ХАЛДЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     СЭЛБЭ УХААЛАГ ХОТОД УНДНЫ УСНЫ ЗЭС ХООЛОЙ ШУГАМ УГСАРЧ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/09     НАЙМДУГААР САРД ХҮНСНИЙ БҮЛГИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 21.5 ХУВЬ НЭМЭГДЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/09     ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ НЭМЭХГҮЙН ТУЛД ТӨСӨВТ 200 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТААС ТУСГАЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/09    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Л.Халтар: Дарханы 204.11 км автозамын өргөтгөл, шинэчлэлт 60 хувьтай байна www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХ-ийн сайд Л.Халтар зам, тээврийн салбарын цаг үеийн ажлын талаар өнөөдөр мэдээллээ. Хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан зам, барилгын ажлын явцын талаар эхлээд мэдээлэв. Авто замын салбарт энэ онд нийт 95 төсөл, ажил хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс барилгын ажил 71.5 хувьтай хэрэгжиж байгааг дуулгав.
Энэ онд 1702.7 км хатуу хучилттай авто зам, 15 байршилд 1338.6 урт метр төмөр бетон гүүрийн барилга, их засвар, шинэчлэлтийн ажлыг улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна.
Үүнээс нийт 326.3 км хатуу хучилттай авто зам, 550 урт метр төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 65.3 км хатуу хучилттай авто зам, 483.8 урт метр төмөр бетон гүүрийг улсын ашиглалтад хүлээн авчээ. Онгийн голын 54.8 м, Онон голын 209 м, Орхон голын Онгоцтойн амны 220 м төмөрбетон гүүрийг ашиглалтад оруулаад байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар:
 
Мянганы замын хэвтээ тэнхлэгийн Орхон гол-Их тамир чиглэлийн 63 км авто зам 65 хувь,
Багануур-Мөнгөнморьт чиглэлийн 60 км авто зам 71.6 хувь,
Даланжаргалан-Бор-Өндөр чиглэлийн 50 км авто зам 80.9 хувь,
Чингис хот-Дадал сум чиглэлийн 50 км авто зам 80 хувийн гүйцэтгэлтэй он дамжин хэрэгжихээр болжээ.
Гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар:
 
Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км авто зам 95 хувь,
Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 60 хувь,
Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн Өлгий хотыг тойрон гарах 18.8 км авто зам 65.5 хувийн гүйцэтгэлтэй он дамжин хэрэгжихээр байна.
Энэ онд шинээр эхлүүлсэн Улаанбаатар-Дархан чиглэлийн 202.4 км авто замын өргөтгөлийн 2 дугаар үе шатны барилгын ажил 25 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.
Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулвал Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416.2 км төмөр замын төсөл:
 
Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дорноговь аймгийн Мандах, Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэрийг хамарсан 416.2 км урт, 1 өртөө, 6 зөрлөг бүхий төмөр замын доод бүтцийн барилга угсралтын ажил 100 хувь, дээд бүтцийн үе угсралтын ажил 97.6 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэхүү төслийн барилгын ажил дээр дулааны улиралд, ид ажлын үед нийт 146 ААН, 6,153 хүн хүч, 2,871 машин механизм ажиллаж байв.
 
Төслийн үлдэгдэл санхүүжилтийг шийдвэл, барилгын ажлыг ирэх оны 2 дугаар улиралд багтаан дуусгана.
 
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр замын төсөл:
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын доод бүтцийн барилга угсралтын ажил 96.2 хувь, дээд бүтцийн барилга угсралтын ажил 86.7 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төмөр замын барилгын ажил дээр өнөөдрийн байдлаар нийт 2280 хүн хүч, 752 машин механизм ажиллаж байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрийг хамарсан 233.6 км урт, 2 өртөө, 6 зөрлөг бүхий төмөр зам ашиглалтад орсноор төмөр замын тээврээс 227 сая ам.долларын орлогыг бүрдүүлэх боломж бүрдэнэ. Жилд дунджаар 58.4 сая ам.долларын татварыг улсад төвлөрүүлж, шинээр 2000 гаруй шууд болон шууд бус ажлын байр бий болно гэв.


Нийтэлсэн огноо2021-10-21