1 ULAANBAATAR TO CUT MUNICIPAL TAX RATE ON SERVICES FROM 2% TO 1% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      2 ALASKA GUARDSMEN, MONGOLIAN FIRST RESPONDERS CONQUER RUGGED TERRAIN DURING UVS 2026 DISASTER RESPONSE EXERCISE WWW.AK.NG.MIL PUBLISHED:2026/11/11      3 PGL ANNOUNCES 2027 $1 MILLION TOURNAMENT IN MONGOLIA WWW.DUST2.US PUBLISHED:2026/11/11      4 STATE FLAG RAISED, NINE WHITE BANNERS DISPLAYED TO MARK CHINGGIS KHAAN’S BIRTH ANNIVERSARY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      5 MONGOLIAN ACADEMY OF SCIENCES RECEIVES THE ORDER OF CHINGGIS KHAAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      6 CABINET TO DISCUSS WHISTLEBLOWER PROTECTION AMONG 20 AGENDA ITEMS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      7 TRUMP-BACKED CRITICAL MINERALS DEALS FACE GROWING PRESSURE AFTER BLUE WAVE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/11/09      8 TDB INVESTS USD 30 MILLION IN A THREE-YEAR TECHNOLOGY TRANSFORMATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      9 MONGOLIA, US DISCUSS EXPANDING COOPERATION IN VOCATIONAL EDUCATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      10 TMK SMASHES MONGOLIAN GAS RECORD AS 30-YEAR LICENCE BECKONS WWW.THEAGE.COM.AU PUBLISHED:2026/11/09      "АВЛИГА АЛБАН ТУШААЛ, ТӨРИЙН ӨМЧ ХӨРӨНГӨ, ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ ЗҮЙЛИЙГ БАРИМТАД ТУЛГУУРЛАН ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН БОЛ ГҮТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ХАМААРАХГҮЙ" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ИНФЛЯЦ АРАВДУГААР САРД 13.4 ХУВЬТАЙ ГАРЧ, ЭНЭ ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ЕСӨН УЛСЫН 129 ИРГЭНИЙГ МОНГОЛ УЛСААС АЛБАДАН ГАРГАЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ЕС, АРАВДУГААР САРД УЛСЫН ХЭМЖЭЭНД ДӨРВӨН ИРГЭН СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     РИО ТИНТО 2027 ОНД ОЮУ ТОЛГОЙГООС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА ГЭДГЭЭ БАТЛАВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     УЛААНБААТАР ХОТЫН ЗУРГААН ТӨРЛИЙН ТАТВАРЫГ 50 ХУВЬ БУУРУУЛАХ ХОТЫН ДАРГЫН САНААЧИЛГЫГ НИТХ ДЭМЖЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НООГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     100 САЯАС ДЭЭШ ХАХУУЛЬ АВБАЛ БҮХ НАСААР ХОРИХ САНАЛЫГ 100 МЯНГАН ИРГЭН ДЭМЖЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 33.5 ХУВИАР ӨСӨЖ, 28.8 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Авлига албан тушаал, төрийн өмч хөрөнгө, төсөвтэй холбоотой зүйлийг баримтад тулгуурлан шүгэл үлээсэн бол гүтгэх гэмт хэрэгт хамаарахгүй" www.ikon.mn

Засгийн газрын ээлжит өнөөдрийн хуралдаанаар Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг УИХ-д яаралтай өргөн барихаар шийдвэрлэжээ. 

Тус хуулийн онцлог заалтын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Засгийн газрын хуралдааны дараа Төрийн ордонд мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өнөөдөр авлига албан тушаалын гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор авлигын төсөөллийн индекс сүүлийн жилүүдэд унасан. Энэ дээр суурь тогтолцооны шинэчлэл хийхгүй бол нөхцөл байдал сайжрах төлөв ажиглагдахгүй байна. 

Тиймээс Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулсан. Шүгэл үлээгч нь амаар, цахимаар, бичгийн хэлбэрээр мэдээлэл гаргах боломжтой. Хууль бус зүйлийг мэдээлэх эрхийг хуулийн хүрээнд бий болгоно. 

Шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах бодлогыг хуульчилсан. Хэн нэгэн авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, зөрчил үүсгэсэн, хууль зөрчсөн бол түүнийг мэдээлэх эрх зүйн орчныг бий болгож байна. 

Хууль зөрчсөн үйлдлийг Шүгэл үлээгчийн тухай хуулиар хамгаалж, тухайн үйлдлийг мэдээлэх эрх зүйн орчныг бий болгоно. Шүгэл үлээгчийг ялгаварлан гадуурхах асуудлыг хуулийн хүрээнд хамгаалж өгнө. 5-аас дээш хүнтэй байгууллага дээр шүгэл үлээгчийг хамгаалах, мэдээлэх бүтэц байх зохицуулалтыг оруулсан. 

Мэдээлэл өгч буй шүгэл үлээгчийн нууцлалыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг бий болгохоороо онцлогтой. 

Нөгөө талдаа хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй. Хэн нэгнийг худал мэдээллээр гүтгэх, гүжирдэх асуудлыг хориглох зайлшгүй шаардлагатай. Худал мэдээлэл болохыг мэдсээр байж шүгэл үлээсэн, баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, баримт олж авах явцдаа гэмт хэрэг үйлдсэн байвал хариуцлагаас чөлөөлөх баталгаа үйлчлэхгүй. 

Хууль зөрчиж гүтгэх, гүжирдэх, худал мэдээлэл түгээх асуудлыг хуулийн хүрээн хариуцлагажуулж байгаа.

Авлига албан тушаал, төрийн өмч хөрөнгө, төсөв, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн зүйлийг бодитой мэдээлэл, баримтад тулгуурлан шүгэл үлээсэн бол гүтгэх гэмт хэрэгт хамаарахгүй. Тун удахгүй гүтгэх гэмт хэргийг хуульчилж оруулж ирнэ" гэв.   



Нийтэлсэн огноо2026-11-11