1 PROTECTION ZONES TO BE ESTABLISHED FOR CEMETERY COMPLEXES OF THE HUNNU NOBILITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/30      2 MINISTERS INSTRUCTED TO ADVANCE POWER PLANT PROJECTS AHEAD OF WINTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/30      3 VEHICLE TRAFFIC TO BE REGULATED BY EVEN, ODD LICENSE PLATE NUMBERS FROM AUGUST 15 TO SEPTEMBER 12 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/30      4 NATIONAL GUARD OFFICER ADMITS USING GOVERNMENT TRAVEL CARD TO SUPPORT SECRET SECOND WIFE WWW.STRIPES.COM PUBLISHED:2026/07/30      5 CAREC SECRETARIAT BRIEFS COMMERCE MINISTER ON REGIONAL TRADE AGENDA, MONGOLIA MINISTERIAL CONFERENCE WWW.APP.COM.PK PUBLISHED:2026/07/30      6 FROM READINESS TO ACTION: MONGOLIA'S CARBON MARKET JOURNEY WWW.UNDP.ORG PUBLISHED:2026/07/30      7 ANCIENT IRRIGATION SYSTEM FOUND IN MONGOLIA SHEDS NEW LIGHT ON EARLY TURKIC FARMING WWW.REUTERS.COM PUBLISHED:2026/07/30      8 MONGOLIAN YOUTH SHOWCASE NATIONAL HERITAGE AT INTERNATIONAL CULTURAL EXCHANGE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/29      9 ROYAL ACADEMY SIGNS MONGOLIA MOU TO BOOST RESEARCH AND DEVELOPMENT TIES WWW.THESTAR.COM PUBLISHED:2026/07/29      10 TRADE BALANCE REACHES USD 4.5 BILLION SURPLUS, INCREASING 4.2 TIMES YOY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/29      ЕВРОПЫН ХОЛБООНЫ САНХҮҮЖИЛТТЭЙ “ДУЛААН ШИЙДЭЛ II” ТӨСӨЛ 2022-2026 ОНЫ ХООРОНД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     АМГТГ: УЛСЫН ХЭМЖЭЭНД АИ-92 БЕНЗИНИЙ 17, ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ 23 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     Б.ПҮРЭВДАГВА: НАЙМДУГААР САРЫН 15-НААС АВТОМАШИНЫГ ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     Б.ПҮРЭВДАГВА: ЭНЭ ӨВӨЛ НИЙСЛЭЛЧҮҮД ХАГАС КОКС БОЛОН САЙЖРУУЛСАН ТҮЛШ ТҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     УЛСТӨРЧДИЙН ЭЕРЭГ РЕЙТИНГИЙГ У.ХҮРЭЛСҮХ, СӨРӨГ РЕЙТИНГИЙГ Н.УЧРАЛ ТЭРГҮҮЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     БОРЖИН БРОДЮРЫН ШИНЭЧЛЭЛ АУДИТЫН ШАЛГАЛТАД БҮДЭРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     МОНГОЛ-ОРОСЫН ХИЛИЙГ ХАМТРАН ШАЛГАХ АЖИЛ 85 ХУВЬТАЙ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     300 МВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/29     COP17-Г ЗОХИОН БАЙГУУЛАХАД 250 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ, 150-170 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/29     ШАТАХУУНЫ 22 АГУУЛАХ САВ БАРИХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/29    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Нийт зээлийн өрийн үлдэгдэл 21.3 хувиар нэмэгджээ www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2021 оны 12 дугаар сарын эцэст 20.9 их наяд төгрөг болов
Энэ нь өмнөх сарынхаас 618.0 (3.1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 3.7 (21.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 50.8 хувь нь иргэд, 47 хувь нь хувийн байгууллага, 1.3 хувь нь төрийн, 0.9 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх аж.
Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн 12 дугаар сарын эцэст 17.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 598.5 (3.5 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 3.9 (28.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Зээлийн өрийн үлдэгдлийн 85.5 хувийг хэвийн зээлийн өрийн үлдэгдэл эзэлж, энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 4.6 нэгж хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2021 оны 12 дугаар сарын эцэст 938.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 45.8 (4.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 331.3 (26.1 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 2.9 нэгж хувиар багасав.
Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл өнгөрсөн 12 дугаар сарын эцэст 2.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 65.3 (3.2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 71.5 (3.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.7 нэгж хувиар багасжээ
Арилжааны банкууд, Монголын Ипотекийн корпорациас иргэдэд олгосон ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл 2021 оны 11 дүгээр сарын эцэст 5.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 60 (1.1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 708.4 (14.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж.


Нийтэлсэн огноо2022-01-23