1 REGIONAL INITIATIVE ON DUST STORMS TO BE LAUNCHED DURING COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/31      2 MONGOLIA TO IMPORT 6,000 TONS OF AI-92 AND AI-95 GASOLINE FROM CHINA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/31      3 MONGOLIA, JAPAN EXPAND ENERGY EDUCATION PARTNERSHIP WWW.MYANMARITV.COM PUBLISHED:2026/07/31      4 SEOUL’S INTEREST IN MONGOLIA’S RARE EARTHS WWW.ASIANEWS.IT PUBLISHED:2026/07/31      5 RUNIC INSCRIPTIONS 1300 YEARS OLD DISCOVERED IN MONGOLIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/07/31      6 S. KOREA HELPS MONGOLIA BUILD CULTURAL HERITAGE CONSERVATION PROGRAM WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/07/31      7 THERE ARE SOME REASONS TO SUGGEST THAT MONGOLIA ENERGY'S (HKG:276) EARNINGS ARE A POOR REFLECTION OF PROFITABILITY WWW.SIMPLYWALL.ST PUBLISHED:2026/07/31      8 PROTECTION ZONES TO BE ESTABLISHED FOR CEMETERY COMPLEXES OF THE HUNNU NOBILITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/30      9 MINISTERS INSTRUCTED TO ADVANCE POWER PLANT PROJECTS AHEAD OF WINTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/30      10 VEHICLE TRAFFIC TO BE REGULATED BY EVEN, ODD LICENSE PLATE NUMBERS FROM AUGUST 15 TO SEPTEMBER 12 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/30      Б.ДАШПҮРЭВ: МАРГААШААС ШАТАХУУНЫ ТҮГЭЭЛТ НЭМЭГДЭЖ, НӨХЦӨЛ БАЙДАЛ ЗӨӨЛӨРНӨ ГЭЖ ХАРЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ, ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР НҮБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     Н.УЧРАЛ "РОСНЕФТЬ"-ИЙН ЗАХИРАЛ ИГОРЬ СЕЧИНД ШАТАХУУНТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     БАГА ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙН ОРЛОГОД ТАТВАР НОГДУУЛАХГҮЙ БАЙХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИ 2026 ОНЫ II УЛИРАЛД УЛСАД 834 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     ТАЛУУДЫН 16, 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ДАРГА НАР ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР САНАЛ НЭГДЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     ЕВРОПЫН ХОЛБООНЫ САНХҮҮЖИЛТТЭЙ “ДУЛААН ШИЙДЭЛ II” ТӨСӨЛ 2022-2026 ОНЫ ХООРОНД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     АМГТГ: УЛСЫН ХЭМЖЭЭНД АИ-92 БЕНЗИНИЙ 17, ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ 23 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     Б.ПҮРЭВДАГВА: НАЙМДУГААР САРЫН 15-НААС АВТОМАШИНЫГ ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Хий дамжуулах хоолойн ажилчдын 50 хувийг Монголоос бүрдүүлнэ www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу тавих байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг эцэслэн батлаад байна. Энэ талаар төсөлд оролцогч талын нэг “Газпровод Союз Восток” компанийн гүйцэтгэх захирал Е.Асееваас тодруулав. Тэрээр, Монгол Улс, ОХУ-ын хооронд уг ТЭЗҮ-ийг эцэслэн батлах гарын үсэг зураг ёслолд оролцсон юм.
“Энэхүү төсөл нь манай хоёр орны хувьд их чухал ач холбогдолтой. Хоёр тал өнөөдөр төслийн протоколд гарын үсэг зурснаар ТЭЗҮ-ийг албан ёсоор баталгаажуулан эцэслэн баталж, төслийн эхний шатны ажлаа дуусгалаа. Ингэснээр ТЭЗҮ-ээ хэрэгжүүлэх дараагийн шатны бодит ажилдаа шилжиж байна. Тодруулбал, энэ жил эхлүүлэхээр төлөвлөөд буй инженер-техникийн судалгаа шинжилгээний ажилдаа орох боломжтой боллоо” гэдгийг онцоллоо.
Төслийн барилга угсралт, материал нийлүүлэхэд Монголын компаниуд оролцох боломжтойг мөн тодотгов. Ингэхдээ төслийн нийт ажиллах хүчний 50 хувийг Монгол Улсаас буюу дотоодоос хангана гэдгийг мэдэгдлээ. Эхний ээлжинд нарийн технологи бүхий хийн хоолойн угсралт барилгын ажилд 12 мянган хүн оролцохоор төлөвлөснөөс 20 хувийг монголчуудаас буюу Монголын компаниудаас бүрдүүлнэ. Цаашдаа бүтээн байгуулалтын үйл ажиллагаа өргөжөөд бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлэхээр дээр дурдсанаар нийт ажиллах хүчний 50 хувийг Монголоос оролцуулна. Үүнтэй холбоотойгоор Монголын ажиллах хүчийг бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг тодотгож байв.
Тэрээр хий дамжуулах хоолойн төслийн талаар гуравдагч оролцогч БНХАУ-ын талтай хуваарийн дагуу уулзаж ярилцан хэлэлцээр хийж буйг мэдээлэв. ОХУ-ын “Газпром” НХН (Нээлттэй хувьцаат нийгэмлэг) БНХАУ-ын үндэсний нефть, газрын тос, хийн компанитай хамтран ажиллаж буйг хэллээ.
Хийн хоолойн барилга угсралтад Монголын компаниуд барилгын материал нийлүүлнэ. Мөн угсралтын ажилд оролцох бүрэн боломжтой.
Димитрий Горн: Бид Монгол Улсын Ерөнхийлөгчөөс зөвхөн хийн хоолой төдийгүй
өргөн хүрээнд ярилцлага авна
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу тавьж буй байгалийн хийн хоолой нь ОХУ-ын хувьд хоёр дахь том төсөл аж. Тиймээс Оросын тал энэхүү төсөлд ихээхэн ач холбогдол өгөн ТЭЗҮ-ийг баталсан үйл ажиллагааг сурвалжилахаар Монголд ОХУ-ын хэвлэл мэдээллийн олон төлөөлөл хүрэлцэн ирээд байна.
Тодруулбал, ОХУ-ын телевизийн “Россия 24 суваг” дээрх үйл ажиллагааг шууд дамжуулахаас гадна хийн хоолой дамжуулах төсөлд ихээхэн ач холбогдол өгөн санаачилж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй энэ талаар ярилцлага хийж, хийн хоолой дайран өнгөрөх манай улсын аймаг, орон нутагт сурвалжилга бэлтгэхээр төлөвлөснөө тус телевизийн сэтгүүлч Димитрий Горн тодотгож байв. Энэ талаар түүнээс тодруулбал, “Бид Монголд өчигдөр өглөө ирсэн. Ажил их болохоор шууд ажилдаа орсон. Энэ бол манай улсын хувьд их том төсөл. Ялгаагүй Монгол, Хятад улсын хувьд ч тэр их ач холбогдол өгч буйг харж байна. Энэ төсөл хэрэгжсэнээр манай хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэж байна.
Бид танай улсын Ерөнхийлөгчтэй уулзаж яриа авна. Энд зөвхөн хийн хоолойноос гадна хоёр орны хамтын ажиллагаа, Эдийн засгийн коридорын гээд өргөн хүрээнд ярилцаж, олон асуудлыг хөндөхийг бодож байна. Хийн хоолойн төсөл маш том бүтээн байгуулалт болохоор танай улсад хийх сурвалжилгадаа тэр хэмжээгээр олон зүйлийг тусгах шаардлага аяндаа үүсэж байна” гэв.


Нийтэлсэн огноо2022-01-26