КОВИД-19-ийн эсрэг вакцины III тунг хийлгэсэн иргэний тоо нэг саяыг давж, дархлаажуулалтын явц 31 хувьд хүрэв www.ikon.mn
Монгол Улсад коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт эхэлснээс хойш жил орчим болж байна.
Энэ хугацаанд вакцины
I тунг хүн амын 69.8 хувь буюу 2,269,170
II тунг хүн амын 66.7 хувь буюу 2,169,823 хүн хийлгэжээ.
Түүнчлэн 2021 оны есдүгээр сард эхэлсэн дархлаа сэргээх нэмэлт III тунгийн дархлаажуулалтад 1,000,344 иргэн хамрагдаад байгаа нь хүн амын 31 хувьтай тэнцэж байна. Харин коронавирусийн Омикрон хувилбарын тархалтаас сэргийлэхийн тулд эхлүүлсэн IV тунгийн дархлаажуулалт өнөөдрийн байдлаар 73,463 хүн хамрагдаад байгаа аж.
Нийтэлсэн огноо2022-01-26