1 REGIONAL INITIATIVE ON DUST STORMS TO BE LAUNCHED DURING COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/31      2 MONGOLIA TO IMPORT 6,000 TONS OF AI-92 AND AI-95 GASOLINE FROM CHINA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/31      3 MONGOLIA, JAPAN EXPAND ENERGY EDUCATION PARTNERSHIP WWW.MYANMARITV.COM PUBLISHED:2026/07/31      4 SEOUL’S INTEREST IN MONGOLIA’S RARE EARTHS WWW.ASIANEWS.IT PUBLISHED:2026/07/31      5 RUNIC INSCRIPTIONS 1300 YEARS OLD DISCOVERED IN MONGOLIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/07/31      6 S. KOREA HELPS MONGOLIA BUILD CULTURAL HERITAGE CONSERVATION PROGRAM WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/07/31      7 THERE ARE SOME REASONS TO SUGGEST THAT MONGOLIA ENERGY'S (HKG:276) EARNINGS ARE A POOR REFLECTION OF PROFITABILITY WWW.SIMPLYWALL.ST PUBLISHED:2026/07/31      8 PROTECTION ZONES TO BE ESTABLISHED FOR CEMETERY COMPLEXES OF THE HUNNU NOBILITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/30      9 MINISTERS INSTRUCTED TO ADVANCE POWER PLANT PROJECTS AHEAD OF WINTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/30      10 VEHICLE TRAFFIC TO BE REGULATED BY EVEN, ODD LICENSE PLATE NUMBERS FROM AUGUST 15 TO SEPTEMBER 12 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/30      Б.ДАШПҮРЭВ: МАРГААШААС ШАТАХУУНЫ ТҮГЭЭЛТ НЭМЭГДЭЖ, НӨХЦӨЛ БАЙДАЛ ЗӨӨЛӨРНӨ ГЭЖ ХАРЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ, ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР НҮБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     Н.УЧРАЛ "РОСНЕФТЬ"-ИЙН ЗАХИРАЛ ИГОРЬ СЕЧИНД ШАТАХУУНТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     БАГА ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙН ОРЛОГОД ТАТВАР НОГДУУЛАХГҮЙ БАЙХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИ 2026 ОНЫ II УЛИРАЛД УЛСАД 834 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     ТАЛУУДЫН 16, 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ДАРГА НАР ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР САНАЛ НЭГДЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     ЕВРОПЫН ХОЛБООНЫ САНХҮҮЖИЛТТЭЙ “ДУЛААН ШИЙДЭЛ II” ТӨСӨЛ 2022-2026 ОНЫ ХООРОНД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     АМГТГ: УЛСЫН ХЭМЖЭЭНД АИ-92 БЕНЗИНИЙ 17, ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ 23 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     Б.ПҮРЭВДАГВА: НАЙМДУГААР САРЫН 15-НААС АВТОМАШИНЫГ ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Тэнхлэг зууч: Нийслэлд 163 төслийн 9451 айлын хаусын төсөл хэрэгжиж байна www.bloombergtv.mn

2022 онд Улаанбаатар хотын хаусын зах зээлийн барилга, угсралтын ажил эрчимжиж, нийлүүлэлт өсөөд байна. Зөвхөн II улиралд л гэхэд хаусын 13 төсөл шинээр нэмэгдсэн гэж “Тэнхлэг зууч” компани мэдээллээ.
Одоогоор 163 төслийн 9451 айлын хаусын төсөл хэрэгжиж байгаагаас 131 төслийн 5694 айлын хаусын төсөл нь захиалга авах шатандаа үргэлжилж байгаа аж. Улаанбаатар хотын цахилгаан, эрчим хүчний хэрэглээ жилд 7-8 хувиар нэмэгдэж байгаа ч үүнийг хангах хэмжээний шинэ бүтээн байгуулалт сүүлийн таван жилийн хугацаанд хийгдээгүй. Үүнтэй холбоотойгоор эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг төсөл хэрэгжүүлэгчид хөгжүүлж байна.
Эрчим хүчний хэмнэлттэй барилгыг “Пассив сууц”, “Тэг эрчим хүчний сууц”, “Эрчим хүчний хэмнэлттэй барилга” гэж гурав ангилдаг. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан тооцооллоор эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны өртөг 131.1 сая төгрөг болох тооцоотой байна.

Энэ төрлийн орон сууц нь байгальд ээлтэй гэсэн ангилалд ордог тул “Ногоон зээл”-д хамрагдах боломжтой гэж Санхүүгийн зохицуулах хороо мэдээлсэн юм. Энэ чиглэлээр Азийн Хөгжлийн банкны санхүүжилттэй жилийн найман хувийн хүүтэй зээл, арилжааны банкнууд жилийн 12 хувийн хүүтэй зээл санал болгож байна.

Зургаадугаар сарын эцсийн байдлаар Улаанбаатар хотод захиалга авч буй амины орон сууцны төслүүдийн 51.5 хувь нь нийслэлийн шинэ суурьшлын бүс буюу Хан-Уул дүүргийн Арцатын ам, Жаргалантын ам, Өлзийт хороололд байгаа бол 19.7 хувь нь Баянзүрх дүүрэгт байршилтай байгаа аж.

Эдгээрээс “Hybrid House” компанийн “Hybrid Villa” төсөл эрчим хүчний хэмнэлттэй технологи нэвтрүүлжээ. Хэдий тийм боловч стандарт, дундаж зэрэглэлийн хаусны төслүүд зөвхөн захиалга өгсний дараа тодорхой хугацаанд баригдаж байгаа нь хотхоны төлөвлөлт, айлын тоо, зарлаж буй үнэ байнга өөрчлөгдөх сул талтайг “Тэнхлэг зууч” онцолж байна.

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны үнэ нэг м.кв нь дөрвөн сая төгрөгөөс эхэлж байгаа бол бусад амины орон сууцны төслүүд 2.5-8 сая төгрөгөөр зарагдаж байгаа ажээ.



Нийтэлсэн огноо2022-08-11