1 UNITEL GROUP ADVANCES DATA CAPABILITIES IN MONGOLIA WITH DELL TECHNOLOGIES WWW.NATLAWREVIEW.COM PUBLISHED:2026/09/17      2 MONGOLIA’S HEAVY-HAUL COAL RAILWAY FACES TOUGH CHALLENGES WWW.RAILJOURNAL.COM PUBLISHED:2026/09/17      3 MINISTER OF JUSTICE AND INTERNAL AFFAIRS S.AMARSAIKHAN DISMISSED WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/17      4 MINING WEEK & MINEPRO OPENS FOR FIFTH CONSECUTIVE YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/17      5 DMW, MONGOLIA MEET FOR PROTECTION OF OFWS WWW.MANILATIMES.NET PUBLISHED:2026/09/17      6 MILLI MAJLIS DISCUSSES AIR SERVICES AGREEMENT WITH MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/09/17      7 B.PUREVDAGVA: 5000 HOUSEHOLDS HAVE SWITCHED TO GAS STOVES WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/17      8 EBRD AND GCF LAUNCH MONGOLIA GEFF GREENING FINANCIAL SYSTEMS FRAMEWORK WWW.EBRD.COM PUBLISHED:2026/09/16      9 MONGOLIA PLANS NEW MORTGAGE PACKAGE AT 6 THEN 12 PERCENT WWW.STREAMLINEFEED.CO.KE PUBLISHED:2026/09/16      10 MONGOLIA, RUSSIA DISCUSS RAILWAY CORRIDORS AND TRADE EXPANSION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/16      С.НАРАНЦОГТ: ШАТАХУУН, ЭРЧИМ ХҮЧ, ЦАЛИН БОЛОН ТӨСВИЙН ЗАРДЛЫН ӨСӨЛТӨӨС ШАЛТГААЛАН ИНФЛЯЦ ДАХИН НЭМЭГДЭХ ЭРСДЭЛ ХЭВЭЭР БАЙГАА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     "ОЮУ ТОЛГОЙ" ХХК ЭНЭ ОНЫ ЭХНИЙ НАЙМАН САРД $5.5 ТЭРБУМЫН ОРЛОГО ОЛЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     Г.ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     Я.СОДБААТАР: ЗАСГИЙН ГАЗРЫН АСУУДАЛ ДЭЭР ЭСРЭГ ЯРЬСАН, ЭСРЭГ ҮЙЛДЭЛ ГАРГАСАН ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮНИЙГ НАМААС ХӨӨНӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     БАНКНЫ СИСТЕМ ДЭХ ХАДГАЛАМЖ, ХАРИЛЦАХЫН ӨӨРЧЛӨЛТ МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТЭД ӨНДӨР НӨЛӨӨ ҮЗҮҮЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     МОНГОЛБАНК БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬД ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     КАЗАКСТАН "БАЙГАЛИЙН ХҮЧ" ХИЙН ХООЛОЙГ НУТГААРАА ДАМЖУУЛАХ СОНИРХОЛТОЙ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН 37 ИРГЭНИЙГ МОНГОЛД АВЧИРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/16     ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАНЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/16     Б.ПҮРЭВДАГВА: V ЦАХИЛГААН СТАНЦЫГ 2028 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/16    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Мөнгөний бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 12% болгохоор шийдвэрлэв www.eagle.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.

Тэрээр "Монгол банкны мөнгөний бодлогын хорооны 2022 оны гуравдугаар улирлын ээлжит хурал боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулья. Мөнгөний бодлогын хорооны хуралдаанаар Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн багц шийдвэр гаргасан.

Мөнгөний бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэхээр болов
Бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +2, -2 нэгж хувь болгож, өргөтгөхөөр болсон
Гадаад валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор банкуудын 360 хоног ба түүнээс дээш хугацаагаар гадаад зах зээлээс татсан эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох шийдвэр гаргалаа.
Энэхүү бодлогын шийдвэрийг гаргахдаа дараах эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлын төлөв байдлыг харгалзаж үзсэн.

Гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэж, дэлхийн эдийн засгийн төлөвт сөрөг нөлөө үзүүлж байна.
Геополитикийн хямралаас үүдэлтэй эдийн засаг, санхүүгийн хорих арга хэмжээ нь мөн глобал эдийн засагт сөргөөр нөлөөлж буй.
Олон оронд эрчим хүчний хямрал нүүрлээд байгаа
Дэлхий дахинд эрчээ авсан үнийн өсөлт төв банкнуудыг мөнгөний бодлогын төлөвөө огцом чангаруулахад хүргэж байгаа. Энэ нь зайлшгүй авах арга хэмжээний нэг боловч глобал эдийн засгийн идэвхжилийг хумих нөлөөтэйг олон улсын байгууллагууд онцлон тэмдэглэж байгаа.
Дотоод эдийн засгийн хувьд, энэ оны эхний хагас жилд хөл хорионы дэглэм суларч, дотоод эдийн засаг эрчимжсэн. Ингэснээр эдийн засаг 1.9 хувиар тэлээд байна. Тээвэр, уул уурхай, барилгын салбараас бусад бүх салбарт эдийн засаг өсөлттэй байгаа. Тиймээс энэ оны эдийн засгийн суурь төсөөллийг гурван хувьд хүргэхээр болсон.

Жилийн инфляц 2022 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 14.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувь болж буурч байна. Инфляцад гадаад хүчин зүйлс импортын барааны үнээр дамжин голлон нөлөөлж, нийт инфляцын дийлэнхийг бүрдүүлж байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөө ирэх улирлуудад саарч, инфляц буурах хүлээлттэй байна" гэв.



Нийтэлсэн огноо2022-09-21