1 MONGOLIA FACES GROWING CHALLENGES FROM DEMOGRAPHIC CHANGE, UNFPA ASSESSMENT FINDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/17      2 WHY DID MONGOLIA’S PRESIDENT VISIT FINLAND? WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/11/16      3 MONGOLIA–EU TRADE AND INVESTMENT SUBCOMMITTEE HOLDS MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/16      4 MONGOLIA EXPECTS TO WELCOME ONE MILLIONTH TOURIST IN NOVEMBER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/16      5 MONGOLIA INVITES NORTH AMERICAN TRAVELERS TO DISCOVER THE 'BIG FIVE' OF THE STEPPE AND GOBI WWW.EINPRESSWIRE.COM PUBLISHED:2026/11/16      6 EXPERT EXPLAINS MINSK’S POLICY IN NON-CIS COUNTRIES USING MONGOLIA AS EXAMPLE WWW.ENG.BELTA.BY PUBLISHED:2026/11/16      7 UP TO 20,000 TONNES OF MEAT TO BE STOCKPILED FOR ULAANBAATAR’S WINTER AND SPRING DEMAND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/16      8 DAMAGE ASSESSMENT REPORT ON NUMRUG STRICTLY PROTECTED AREA PRESENTED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/16      9 NICOLAS CAGE PAID $276,000 FOR A DINOSAUR SKULL AFTER A BIDDING WAR WITH LEONARDO DICAPRIO, BUT IT TURNED OUT TO BE STOLEN WWW.CRONISTA.COM PUBLISHED:2026/11/15      10 MONGOLIA’S OIL REFINERY SCHEDULED TO BEGIN OPERATIONS IN FEBRUARY 2028 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/11/15      ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭДЭГДЛИЙН МӨРӨӨР... WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/17     У.ХҮРЭЛСҮХ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ, НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/17     РИЧАРД БОУЛЕЙ: МОНГОЛ УЛС ДОТРООСОО НУРЖ, АВЛИГА, ЭРХ МЭДЛИЙН ТЭМЦЭЛ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/17     ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР АЛБАН ТУШААЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨНӨ ГЭДГЭЭ МЭДЭГДЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/17     ТЕНДЕР: КОКСЖУУЛАХ ТЕХНОЛОГИЙН ТУРШИЛТАД 1.1 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/17     "УУЛ УУРХАЙГ УСНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭР ХЯЗГААРЛАХ НЬ БОДЛОГЫН ЗӨРЧИЛ" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/17     ТӨСВИЙН АЛДАГДАЛ ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНӨӨС 44 ХУВИАР ДАВЖ, 1.4 ИХ НАЯДАД ХҮРЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/16     Д.БАТЛУТЫГ ЭНЭ 7 ХОНОГТ АЛБАН ЁСООР ЧӨЛӨӨЛЖ, ДАРААГИЙН САЙДЫГ ТОМИЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/16     НҮҮРСНИЙ ГАЛТ ТЭРЭГ ХОТЫН ТӨВӨӨР ЯВАХАА БОЛИНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/16     МОНГОЛ УЛС НЭГ САЯ ДАХЬ ЖУУЛЧНАА ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР ХҮЛЭЭН АВНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/16    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээлгэнэ www.montsame.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ “Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээлгэнэ” хэмээн мэдэгдлээ.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, “Монгол Улсын Ерөнхийлөгч бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч гэсэн эрхэм хүндтэй албыг хашдаг, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч юм. Гэтэл сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдал руу зарим нэг гэмт бүлэглэлийнхэн халдаж, эрээ цээрээ алдсан үйлдлийг удаа дараа хийж, гутаан доромжилж байна.

Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдах нь Монголын ард түмний нэр хүнд, Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаанд халдаж байна гэсэн үг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүнд бол улс орныхоо гадаад харилцаа, хамтын ажиллагааг илэрхийлж байдаг ба гадаад нэр хүндтэй шууд холбоотой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүн үнэмшихийн аргагүй хүнд, онц ноцтой гэмт хэрэгт гүтгэн доромжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч тэр бүх цахим мэдээлэлд хариулах боломжгүй хариуцлагатай албан тушаалтан байдаг. Тийм учраас албан ёсны байр сууриа илэрхийлж байгаа”-гаа тодотгосон юм.

Тэрбээр цааш хэлэхдээ, “УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч үүрэгт ажлаа өгч, үнэн мөнөө тогтоолгох нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлжээ. Энэхүү шаардлагатай би санал нэг байна. Миний нэр хүндийг гутаан доромжилж буй этгээдүүдийг холбогдох газарт нь өгч, нэр төрөө сэргээлгэнэ.

Манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бэхжсэн. Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өдөр ирэх тусам өндийж байна. Төрийн тэргүүний хувиар хэлэхэд, миний бие ямар нэг бодлогын алдаа гаргаагүй" хэмээн мэдэгдлээ.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч "Би 17 настайдаа эх орны өмнө тангараг өргөж, эр цэрэг болсон. Худлаа ярьж, хулгай хийж, бусдыг хуурч мэхэлж явсангүй. Харин ч хулгайд алдагдсан үйлдвэр, завод, баялгийг эх орондоо, ард түмэндээ авчирч байсан. Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет, Багануур болон Бор-Өндөрийн уурхай, Салхитын орд, Хармагтайн орд, Ноён уул зэрэг ард түмний өмч хөрөнгийг олж авчирч, үндэсний баялгийн сангийн үндэс суурийг тавьсан. Энэ бол миний үндсэн зан чанар.

Тийм учраас миний бие үнэний төлөө, шударга ёс тогтоохын төлөө ажиллахаа мэдэгдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие өнгөрсөн хугацаанд өргөсөн тангарагтаа үнэнчээр эх орныхоо төлөө ажилласан” гэдгээ тэмдэглэв.



Нийтэлсэн огноо2026-11-17