Төгрөгийн хадгаламжийн 90% буюу ₮11.6 их наяд нь иргэдийнх www.ikon.mn
ҮСХ-ноос мэдээлснээр 2023 оны хоёрдугаар сарын эцэст мөнгөний нийлүүлэлт 30.2 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4 (15.2%) их наяд төгрөгөөр өсөхөд валютын харилцах 2.7 (2.2 дахин) их наяд төгрөгөөр, валютын хадгаламж 1.6 (38.7%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө өнгөрсөн сарын эцэст 1.2 их наяд төгрөг болсон нь өмнөх сараас 208.1 (20.0%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс ₮208.8 (20.1%) тэрбумаар өсжээ.
Харин төгрөгийн хадгаламж 12.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас ₮143.9 (1.1%) тэрбумаар өссөн ч өмнөх оны мөн үеэс ₮1.4 (9.5%) их наядаар буурчээ.
Төгрөгийн хадгаламжийн 11.6 (89.7%) их наяд нь иргэдийнх бол 1.3 (10.3%) их наяд нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
Валютын хадгаламж 5.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 305.6 (5.6%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.6 (38.7%) их наяд төгрөгөөр өсжээ.
Нийтэлсэн огноо2023-03-23