1 TEDROS ADHANOM GHEBREYESUS: PROUD TO SEE MONGOLIA STRENGTHEN PROTECTIONS AGAINST TOBACCO-RELATED HARM WWW.ONCODAILY.COM PUBLISHED:2026/10/21      2 PRESIDENT KHURELSUKH AND FEDERAL PRESIDENT FRANK-WALTER STEINMEIER HOLD OFFICIAL TALKS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/21      3 MASSIVE WILDFIRE DAMAGE IN NUMRUG RESERVE TO BE ASSESSED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/21      4 EXPLAINER: HOW A JAPAN-INVESTED FIRM SPARKS A MAJOR WILDFIRE AT MONGOLIA'S PROTECTED RESERVE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/21      5 BERLIN OPENS ‘CHINGGIS KHAAN AND THE WORLD OF MONGOLS’ EXHIBITION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/21      6 PRESIDENT OF MONGOLIA TO PAY STATE VISIT TO FINLAND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/20      7 KDDI SUBSIDIARY FACES CRITICISM AND QUESTIONS OVER MONGOLIAN WILDFIRE WWW.JAPANTIMES.CO.JP PUBLISHED:2026/10/20      8 MONGOLIAN PRESIDENT U.KHURELSUKH’S STATE VISIT TO GERMANY HAS BEGUN WWW.NEWS.MN PUBLISHED:2026/10/20      9 UNITED STATES TO BEGIN CONSTRUCTION OF NEW U.S. EMBASSY IN MONGOLIA WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2026/10/20      10 ECOLOGICAL IMBALANCE IS DRIVING BEAR ENCOUNTERS IN MONGOLIA WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/10/20      Н.УЧРАЛ: 40 МЯНГАН АЙЛЫГ УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРГҮЙ ОРОН СУУЦАНД ОРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/21     АИ-92 АВТОБЕНЗИН 10 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ, ДИЗЕЛЬ ТҮЛШ 28 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА WWW.IKON.NM НИЙТЭЛСЭН:2026/10/21     НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 57.3 КМ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭГ ӨРГӨТГӨН ШИНЭЧИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/21     ОЮУ ТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙН 2 ИХ НАЯДААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛҮҮД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/21     ОРАНО ГРУПП УРАНЫ ХАЙГУУЛД УРТ ХУГАЦААНД ХАМТРАН АЖИЛЛАНА ГЭЖ МЭДЭГДЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/21     "НӨМРӨГИЙН САВ ГАЗРЫН ЭКОЛОГИ, ЭДИЙН ЗАСГИЙН ХОХИРОЛ ОЛОН ЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/21     ХЗДХ-ИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭНГИЙН ШИНЭ ТОМИЛГООНУУДТАЙ ТАНИЛЦ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/20     НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/20     3.9 ТЭРБУМААР УУЛЫН ЗАМ ДАГУУ 1.5 КМ ЯВГАН ХҮНИЙ БОЛОН ДУГУЙН ЗАМ БАРИХААС 560 МЕТРИЙГ НЬ ХУЧЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/20     “ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК-ИЙН УДИРДЛАГУУДАД ХОЛБОГДОХ 4.6 ТЭРБУМЫН АВЛИГЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/20    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Н.Учрал: 40 мянган айлыг урьдчилгаа төлбөргүй орон сууцанд оруулна www.eagle.mn

 Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учрал 50 мянган яндан буулгах, "100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлснийг албан ёсоор мэдэгдэж, "Ирэх 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна" гэлээ.

Өнөөдөр "Сэлбэ", "Шархад", "Солонго I, II" хороолол зэрэг төрийн мэдэлд 3572 айлын орон сууц баригдаж байна. Ирэх 2027 онд 8238, 2028 онд 11246 гэх мэтээр нэмэгдэнэ. 2030 онд 40000 айлын орон сууц ашиглалтад орно. 

Хувийн компаниудын 14832 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно. 2030 он гэхэд 82000 гаруй айлын орон сууц барина.  

Ерөнхий сайд “Төрийн мэдлийн 40000 орон сууцанд урьдчилгаа төлбөргүй. 45 м.кв, хоёр өрөө орон сууцаар жишээ авъя. Дөрвөн сонголт байна.

Нэгдүгээрт, түрээсийн орон сууц. Сарын түрээс 700000 төгрөг байна.

Хоёрдугаарт, түрээслээд өмчлөх хэлбэр байна. Түрээсэнд сард 700,000 төгрөг төлнө. Өмчлөлдөө 720,000 төгрөг төлнө. Сард  1,420,000 төгрөг болно. Түрээсийн байр, түрээслээд өмчлөх орон сууц аль аль нь урьдчилгаа төлбөргүй гэдгийг дахин онцлон хэлье.

Гуравдугаарт, түрээслээд өмчлөх болон ипотекийн зээлийн хэлбэр байна. 30 хувийн урьдчилгаа төлбөр цуглуулах хэрэггүй. Түрээсийн төлбөр дээрээ нэмээд сар бүр 860000 төгрөгийг таван жилийн туршид төлөөд, урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжтой.

Дөрөвдүгээрт, хамтын өмчлөл гэдэг шинэ хэлбэр. Орон сууцны ордер гэрчилгээнд банк, НОСК хамтран өмчилнө гэсэн үг. Орон сууцны тань 50 хувийг түрээс, эсвэл түрээслээд өмчлөхөд тооцно. Үлдсэн 50 хувьд нь зээл авна гэсэн үг юм. Урьдчилгаа төлбөрийн босго хоёр дахин намсана. Зээл, хүүгийн төлбөр ч тал хувиар багасна гэсэн үг. Төрийн мэдлийн 40000 орон сууцны талаас илүүд гэр хорооллын айл өрх орно. Газрыг нь үнэлж, төлбөрт нь тооцно. 

Хувийн компаниудын барих 60000 орон сууцанд зургаан хувийн зээлд хамруулна. Анх удаа орон сууцтай болох айл өрхөд зориулна. 39000 айлыг зургаан хувийн зээлд хамруулна. 21000 айлыг эхний гурван жилд нь зургаа хувь, үлдсэн 17 жилд 12 хувийн зээлд хамруулах зэрэг сонголттой. Хотын бүс, байршлаас хамаарч, хүн амын төвлөрөл, ачаалал, түгжрэлийг давхар тооцсон хүү, нөхцөл нь өөр өөр байхаар төлөвлөлөө” гэлээ. 



Нийтэлсэн огноо2026-10-21