1 INDIA'S SAIL TO IMPORT TRIAL COKING COAL CARGO FROM MONGOLIA, MAYBE BY AIR WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/05/07      2 UFE- IIAF “FINANCIAL ELITES 2025” INTERNATIONAL CONFERENCE & NETWORKING EVENT. THEME: THE IMPACT OF LEADERS` SUSTAINABLE DECISIONS ON BUSINESS ENTITIES MAY 09. 2025 WWW.UFE.EDU.MN PUBLISHED:2025/05/07      3 FRENCH DEVELOPMENT AGENCY TO OPEN ITS RESIDENT REPRESENTATIVE OFFICE IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/07      4 PUTIN TO MEET ON MAY 7 WITH LEADERS OF CUBA, MONGOLIA AND CONGO WWW.RADIOGRITODEBAIRE.CU PUBLISHED:2025/05/07      5 TEHRAN HOSTS IRAN-MONGOLIA POLITICAL CONSULTATION MEETING WWW.EN.MEHRNEWS.COM PUBLISHED:2025/05/07      6 NORTH KOREA-LINKED RESTAURANT REOPENS IN MONGOLIA AFTER YEARSLONG CLOSURE WWW.NKNEWS.ORG  PUBLISHED:2025/05/07      7 SOUTHGOBI ANNOUNCES UPDATE ON MONGOLIA TAX AUDIT WWW.FINANCE.YAHOO.COM PUBLISHED:2025/05/07      8 DRAFT LAW ON PUBLIC PROCUREMENT TO PRIORITIZE QUALITY-BASED CRITERIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/06      9 MONGOLIA'S CENTRAL BANK PURCHASES 3.3 TONS OF GOLD IN 4 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/05/06      10 KAZAKHSTAN, MONGOLIA EXPLORE NEW HORIZONS FOR TRADE AND ECONOMIC GROWTH WWW.EN.TREND.AZ  PUBLISHED:2025/05/06      "ЦАЦРАГ ИДЭВХТ БОДИСЫН НӨЛӨӨЛӨЛ ХЭМЖИХ ОЛОН УЛСЫН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХААР БОЛЛОО" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     МОНГОЛБАНК НЭГ ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     Ц.ТУВААН: 39 ОРД ДЭЭР ТУХАЙН ОРДЫГ СТРАТЕГИЙН ОРД МӨН ҮҮ, БИШ ҮҮ ГЭДГИЙГ ТОДОРХОЙЛОХОД ЦАГ ИХ ОРНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХАРЬЦААГ 70/30 БАЙЛГАХААР ТОГТЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     О.АЛТАНГЭРЭЛ: МОНГОЛД БАЙГАА ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫГ САЙЖРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     Н.УЧРАЛ: УРАНЫ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫГ ХЯНАХ ИРГЭДИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     С.ОДОНТУЯА: ЭНЭ ХАВАР АЙЛ БҮР ХАШААНДАА ТАВАН МОД ТАРИХ АЯН ЭХЛҮҮЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     ТАНИЛЦ: УЛААНБААТАРЫГ ХААГУУР, ЯАЖ 14 ХОТОД ХУВААВ. ЦААШИД ХЭРХЭХ ВЭ? WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/06     "ҮЙЛДВЭРЛЭЭД 10-ААС ДЭЭШ ЖИЛ БОЛСОН МАШИНД "У" СЕРИЙН ДУГААР ОЛГОХГҮЙ" WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/06     НИЙСЛЭЛИЙН ТӨВИЙН ЗУРГААН ДҮҮРЭГТ 1278 ТҮЦ НҮҮЛГЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/06    

Уул уурхайн олборлолт 60 гаруй хувиар өссөнөөр аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл нэмэгдэв www.bloombergtv.mn

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 18.7 их наяд төгрөг болж, 52.8 хувиар өслөө.Оны эхний найман сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх сараас 23.4 хувиар, өмнөх оны мөн үеэс 52.8 хувиар өслөө. Нийт өсөлтийн дийлэнхийг уул уурхай олборлох аж үйлдвэрийн салбарын өсөлт бүрдүүлж, боловсруулах аж үйлдвэрлэл 30 гаруй хувиар өсжээ.

Уул уурхай олборлох салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс чулуун болон хүрэн нүүрс , металлын хүдэр, газрын тос олборлолт өсөлттэй байсныг Үндэсний Статистикийн хороо мэдээллээ. Тухайлбал: 2023 оны эхний найман сарын хугацаанд дотоодын аж ахуйн нэгжүүд 41 сая тонн чулуун нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үеэс 3.4 дахин, газрын тос олборлолт 3.7 дахин нэмэгдэж, 3.2 сая баррель хүрчээ. Харин цэвэршүүлээгүй алт олборлолт биет хэмжээний хувьд 20.5 хувиар буурч, 9.3 тонноор хэмжигдэж байна.

Оны эхний найман сард аж ахуйн нэгжүүд гадаад зах зээлд 21 их наяд төгрөгийн борлуулалт хийснээс 20.1 их наяд төгрөг нь уул уурхайн бүтээгдэхүүн байжээ. Энэ дундаа 11.95 их наяд төгрөг буюу 59.5 хувийг нүүрсний борлуулалт бүрдүүлсэн байна.

Энэ онд Монголбанк 22-23 тонн алт худалдан авах хүлээлттэй байгаа бол Засгийн газар 40 сая тонн нүүрс экспортлох тооцоогоор улсын төсвийн орлогыг төлөвлөөд байгаа юм.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарын хувьд оны эхний найман сарын хугацаанд мах, ноолууран сүлжмэл эдлэлийн үйлдвэрлэл 2.7-3.5 дахин нэмэгдсэн бол гурил, архи, нүүрсэн шахмал түлшний үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс буурчээ.

Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл өсөлттэй байгаа нь 2023 онд эдийн засгийн өсөлт 6-7 хувийн орчимд хадгалагдах боломжийг нэмэгдүүлж буйг шинжээчид онцолж байна.



Нийтэлсэн огноо2023-09-20