1 KAZAKHSTAN AND MONGOLIA COAL COOPERATION: STRATEGIC CENTRAL ASIAN PARTNERSHIP WWW.DISCOVERYALERT.COM.AU PUBLISHED:2026/04/21      2 SPEAKER INSTRUCTS COUNCIL TO DRAFT CIVIL SERVICE LAW REFORMS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/21      3 OFFICIAL WEBSITE OF THE UN CONVENTION COP17 LAUNCHED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/21      4 HONORED ATHLETE SER-OD BAT-OCHIR FINISHES 54TH AT BOSTON MARATHON WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/21      5 18.4% OF MONGOLIA’S WORKFORCE IS IN THE PUBLIC SECTOR WWW.INSIDEMONGOLIA.MN PUBLISHED:2026/04/21      6 THE GREAT STEPPE: A NEW AGENDA FOR ASTANA AND ULAANBAATAR WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/04/21      7 MONGOLIA TO HOST INTERNATIONAL MATHEMATICS COMPETITION 2026 WWW.NEWS.MN PUBLISHED:2026/04/21      8 DRAFT REVISED LAW ON STATE AVIATION SUBMITTED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/21      9 INTEREST EXPRESSED IN COOPERATION ON ENVIRONMENT SUSTAINABILITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/20      10 WHY DID THE GLASSES OF THE YOUNG MINISTER OF HEALTH OF MONGOLIA ATTRACT ATTENTION? WWW.OPEN.KG PUBLISHED:2026/04/20      АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 3568 ТӨГРӨГ БОЛЖ ӨСӨВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/21     "ТУУЛ УСАН САН” ТӨСӨЛ 50 САЯ ШОО МЕТР ХҮРТЭЛ УС ХУРИМТЛУУЛАН ҮЕРИЙН ҮЕИЙН ОРГИЛ УРСЦЫГ СААРУУЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/21     ЖДҮ-ИЙН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 8 ЖИЛ БОЛГОЖ, ХҮҮ 5 ХУВЬ БАЙХААР БАТАЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/21     Ц.ГАНСҮХ: Л.ОЮУН-ЭРДЭНЭД ХОЛБОГДУУЛАН 4 ХЭРЭГТ ХЭРЭГ БҮРТГЭЛТ НЭЭН, ШАЛГАЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/21     ГЕГ: ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ ИМПОРТЫН 76.3 ХУВИЙГ БНХАУ-ААС НИЙЛҮҮЛСЭН WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/21     СЭЛБЭ ГОЛЫН ГАДНА ТОХИЖИЛТЫН АЖИЛ 60 ОРЧИМ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20     ХХОАТ-ЫН 2025 ОНЫ ХӨНГӨЛӨЛТ, БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20     НИЙСЛЭЛ 2027 ОНД 300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЦААС ГАРГАЖ, СТРАТЕГИЙН ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20     "УЛААНБААТАР МАРАФОН 2026" ОЛОН УЛСЫН ГҮЙЛТИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ц.Туваан: 39 орд дээр тухайн ордыг стратегийн орд мөн үү, биш үү гэдгийг тодорхойлоход цаг их орно www.eguur.mn

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваантай ярилцлаа.
-Гашуунсухайт, Ганцмод боомтын бүтээн байгуулалтын нээлтийг тавдугаар сарын 14 хүртэл хойшлуулсан. Энэ хугацаандаа амжих уу. Тендерээ шалгаруулсан уу?
-Одоогийн байдлаар Гашуунсухайт, Ганцмод хоёр боомт тавдугаар сарын 14-нд төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийг хийх төлөвлөгөөнийхөө дагуу бэлтгэл ажлыг хангаж байгаа. Тендерийн хувьд төмөр замын бүтээн байгуулалтын тендерийг зарлаад дүгнэж, нэг компанийг шалгаруулсан гэх мэдээлэлтэй байна. Тендерийг Зам тээврийн сайд хариуцаж учир дэлгэрэнгүй мэдээлэл алга.
-Эрдэнэс таван толгой, Чайна энержитэй гэрээгээ үзэглэсэн үү. Нүүрсний үнэ хэдээр тогтов?
-Тавдугаар сарын 14-ноос өмнө нүүрс худалдах, худалдан авах гэрээ болон уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэдэг компани хоорондын гэрээг байгуулах ажил дээр холбогдох компаниуд нь ажиллаж эхэлсэн. Бидний зүгээс тодорхой ганц нэг асуудлуудад тодруулга өгөөд явж байгаа. Эрдэнэс таван толгой, Чайна энержитэй хийх гэрээ бол хараахан хийгдээгүй. Гэрээ байгуулах шатандаа явж байгаа. Нүүрсний үнийг тогтоохдоо Эрдэнэс тавантолгой компанитай урт хугацааны гэрээ байгуулаад ажиллаж байгаа компаниудын жишиг үнээр хийх протоколын дагуу явж байгаа.
-Тендерт хэдэн компани санал ирүүлсэн бэ. Үүнд хятадын хэд, монголын хэдэн компани байв?
-Тендерийн нарийн мэдээллийг мэдэхгүй байгаа. Эрхлэх асуудлыг хүрээнд Зам тээврийн сайд мэднэ.
-Уул уурхайн биржийн тухай хуульд бүтээгдэхүүн солилцох гэдэг үг оруулсан. Үүнийг гишүүд шүүмжилж буцаад оффтейк гэрээгээ сэргээж байна гэж хардаж байгаа харагдсан. Бүтээгдэхүүн солилцоно гэдэг агуулгыг та тодруулан тайлбарлаач?
-Энэ хуулийг шүүмжилснээсээ дэмжиж байгаа гишүүн олон байгаа. Яагаад гэвэл одоо манай улсад 14 мега төсөл, нийслэлийн 24 төсөл явж байгаа. Дээрээс нь орон нутагт нийгэм, дэд бүтцийн шинжтэй шийдэх шаардлагатай маш олон асуудал гарч байгаа. Бүсүүдийн чуулганд оролцоход аймаг болон сумдын засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар нийгмийн асуудлуудыг хэрхэн шийдэх вэ. Тухайн орон нутаг, аймгаар дамжин өнгөрөх дэд бүтцийн асуудлыг яаж шийдэх үү гэдэг асуудлыг тавьж байна. Эдгээрийг шийдэх гарц нь бүтээгдэхүүн солилцооны асуудал гэж Засгийн газар үзсэн. Яагаад гэвэл өнөөдөр Монгол Улсын валютын нөөц таван тэрбум ам.доллар орчим байгаа. Үүнээс багасвал олон эрсдэлтэй. Тиймээс валютын байгаа нөөцөө хэрхэн хадгалж багсгахгүй байх вэ гэдэг дээр Засгийн газар анхаарч ажиллаж байгаа.
Үүний гаргалгаа нь бид бүтээн байгуулалтын улиралд гадагшаа валют гаргаж тэндээс ямар нэг тоног төхөөрөмж авах биш өөрсдийн нөөц бололцоог ашиглаж, уул уурхайн бүтээгдэхүүнээ өгөөд оронд нь нийгмийн дэд бүтцийн шинжтэй бүтээн байгуулалтуудаа хийлгэж авах гэсэн ийм концепци. 
Мөн бүтээгдэхүүн солилцох асуудлыг Уул уурхайн биржийн тухай хуульд заалт болгож оруулсан байсныг аваад Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд оруулж магадгүй байгаа. Бас энэ агуулгыг дэмжиж байсан гишүүд бүтээгдэхүүн солилцох асуудлаар бие даасан хууль боловсруулаад явж байгаа гэсэн.
-Стратегийн ордод бүртгүүлж чадаагүй 39 ордыг бүртгүүлэх ажлын хэсгийн ахлагч нь та. Энэ ажил урагшилж байгаа юу? 
-39 ордтой холбоотой асуудалд үүрэг даалгавар өгөгдсөн. Энэ үйл ажиллагаа явагдаж байгаа. Энэ дээр хүндрэлтэй байгаа нэг асуудал нь тухайн ордыг стратегийн орд мөн үү, биш үү гэдгийг тодорхойлоход маш их судалгаа хэрэгтэй. Тухайн ордыг эзэмшиж байгаа компани өртэй юм уу, өргүй юм уу. Ордых нь үнэлгээ стратегийн ордын шаардлагыг хангаж байна уу зэрэг асуудлууд бий. Стратегийн орд нь ДНБ-ний таван хувьтай тэнцэх ёстой гээд бодоод үзэхээр нэг тэрбум ам.доллартой тэнцэж байж стратегийн ордод орох эхний шалгууртай. Тиймээс эдгээр асуудал дээр бид Сангийн яам болон Татварын ерөнхий газрын харьяа байгууллагуудад хандаж тооцоо хийлгэж байна. Энэ ажилд нэлээд хугацаа орно.
-ОХУ-ын нисэх онгоцны буудлын шатахуун цэнэглэх цогцолбор байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрийг нэг байнгын хороо дэмжээд байгаа. Одоо дахин хэзээ орж ирэх вэ?
-Энэ хэлэлцээр дээр УИХ-ын болон байнгын хорооны гишүүд санал ирүүлсэн. Тэдгээр саналыг нь тусгаад ОХУ руу өөрсдийн саналыг явуулсан байгаа. Видеогоор онлайн хурал бас хийсэн. Уг хэлэлцээг ойрын хугацаанд дахин оруулж ирнэ. Энэ нь Засгийн газар хоорондын хэлэлцээр учраас Монгол Улсын хуулийн дагуу УИХ-аар оруулж, хэлэлцэнэ.
-Танай намын бүлэг уг хэлэлцээг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байгаа?
-Тэр бол УИХ-ын гишүүдийн байр суурь тухайн гишүүд иргэдийн төлөөлөл гэдэг утгаараа асуудалд хандаж байгаа. Нэг намынх гээд заавал энэ хуулийн төслийг дэмжих шаардлагагүй. Засаж залруулж, сайжруул гэсэн утгаар уг асуудалд хандсан байх гэж хүлээж авсан.
-Нисэх буудлын шатахуун цэнэглэх цогцолборын тухайд 20 жил гэдэг агуулгыг эргэн харж болох уу. Нийгмийн шүүмжлэл ч их байна шүү дээ?
-Хуулийн төслийг эргэж харж байгаа. Гашуунсухайт, Ганцмод боомтын бүтээн байгуулалтын хэлэлцээр дээр гишүүдийн саналыг авч, сайжруулаад явсан. Түүнтэй адил энэ хэлэлцээр дээр гишүүдээс ирсэн саналыг нэгтгээд засаж, залруулах байдлаар ажиллаж байгаа.
-Ухаа худаг төслөө УИХ-д өргөн барилаа. Авахгүй байна гээд байсан. Бичиг баримтаа дутуу боловсруулсан юм биш үү. Энэ төслийг буцаасан гэсэн. Янзалсан уу. Хэзээ дахин өргөн барихаар ажиллаж байгаа юм?
-Ухаа худаг төслийн үзэл баримтлалыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Хууль зүйн сайд О.Алтангэрэл бид гурав баталж, УИХ-д өргөн барьсан. Засгийн газар хэн нэгнийг буруутгах биш төрийн байгууллага энэ асуудал дээр алдаатай хандаж уу гэдгийг тогтоох зорилгоор ухаа худаг төслийн асуудлыг гаргаж тавьсан. Энэ асуудлыг шийдэх газар нь УИХ гэж үзсэн учраас УИХ-д өргөн барьсан. Гэсэн ч буцаагдаад байгаа. Түүнээс хойших процессуудыг О.Алтангэрэл сайд хариуцан ажиллаж байгаа. Тиймээс яг одоогоор төслийн талаар ямар нэг мэдээлэлгүй байна.
-Ухаа худгийн асуудал дээр хоёр ном хүртэл хэвлүүлээд Засгийн газар олон нийтэд өгөх ойлголт дээр маш их пиар хийгээд байгаа хэр нь дотоод ажлууд чинь гологдоод эргэж унаад байгаа дээр ямар арга хэмжээ авах гэж байгаа юм?
-Би төслийг яг гардан хариуцаж байгаа хүн нь биш учраас ямар арга хэмжээ авч байгаа талаар мэдээлэлгүй байна. Номын тухайд хоёр эмхэтгэл гарсан байна лээ. Бүх гишүүдэд өгсөн. Надад бас ирсэн. Энэ номон дээр байгаа зүйлсийн талаар мэдээлэлтэй байгаа. Энэ ном бол пиар гэхээс илүү төслийг хэлэлцэхээс өмнө УИХ-ын гишүүдийг мэдээллээр хангах зорилготой.
-Засгийн газраас өргөн барьсан төслүүд дээр хаврын чуулганаар яг бодитой үр дүн гарах юм уу. Цаг авсан пи арын түвшинд энэ ажлууд чинь гацаад байна шүү дээ?
-Засгийн газар хуулийн төслүүдээ яаралтайгаар оруулж ирж байгаа. Энэ дагуу УИХ дээр яаралтай горимоор оруулан хэлэлцэж, зарим төсөл дээр байгаа асуудлыг нь дахин боловсруулах байдлаар хойшлуулж байгаа нь үнэн. Засгийн газар тухайн төслүүдийнхээ алдааг засаж, шийдвэрлүүлэхээр хаврын чуулгандаа багтаан дахин оруулж ирнэ.
-Хармагтайн ордыг Хятадын Зижинь групп авч байгаа. Энэ орд дээр Засгийн газрын түвшинд хэлэлцсэн үү. Хоёр өөр компани том орд дээр хэлцлээ хийгээд яваад байна манайх ямар байдлаар оролцож байгаа юм бэ?
-Хармагтай дээр Засгийн газрын түвшинд хэлэлцэж байгаа асуудал байхгүй. Хятад компани авч байгаа талаар ч мэдээгүй. Лиценз авсан түүнээс өөр мэдээлэлгүй байна.
Цаг гарган ярилцсанд баярлалаа.

 



Нийтэлсэн огноо2025-05-07