1 MONGOLIA GOES FOR MEGAPROJECTS TO BROADEN ECONOMY WWW.NEWSBASE.COM PUBLISHED:2025/03/19      2 MONGOLIA TO ISSUE TENDERS FOR NEW RAILWAY TO BOOST COKING COAL EXPORTS TO CHINA WWW.SPGLOBAL.COM PUBLISHED:2025/03/19      3 NON-PERFORMING LOANS HIT 15-YEAR LOW WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/03/19      4 RAID ON ‘NOOROG’ MEDIA RAISES SERIOUS CONCERN OVER PRESS FREEDOM WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/03/19      5 NEW STANDARDS TO COME INTO EFFECT IN ULAANBAATAR THIS AUTUMN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/03/19      6 MONGOLIA'S FOREIGN TRADE DECLINES 1.6 PCT IN 2 MONTHS WWW.XINHUANET.COM  PUBLISHED:2025/03/19      7 OLD APARTMENT PRICES SURGE BY OVER 15% WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/03/19      8 MONGOLIA PROJECTS 7.4 PERCENT ECONOMIC GROWTH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/03/18      9 SPRING SESSION OF MONGOLIA'S PARLIAMENT OPENS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/03/18      10 SOUTH KOREA AND MONGOLIA: A GROWING PARTNERSHIP WWW.INSIDEMONGOLIA.MN PUBLISHED:2025/03/18      БАГАНУУРЫН БАТАРЕЙ ХУРИМТЛУУРЫН СТАНЦ НЭГ МВТ.Ц ЭРЧИМ ХҮЧИЙГ 15.6 ЦЕНТЭЭР НИЙЛҮҮЛДЭГ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/03/19     32 МЯНГАН ӨРХИЙГ ХИЙН ТҮЛШИНД ШИЛЖҮҮЛЭХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАТЛАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/03/19     Д.АМАРБАЯСГАЛАН: ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ХЯЗГААРЛАГДАХ УЧИРГҮЙ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/03/19     ГОЛ НЭР ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БИЕТ ХЭМЖЭЭ НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/03/19     УУБ-Д III САР ГАРСААР $24.6 САЯЫН УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН АРИЛЖААЛАГДААД БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/03/19     МОНГОЛБАНК: 2025 ОНД ТӨСӨВ БОЛОН ТӨЛБӨРИЙН ТЭНЦЛИЙН АЛДАГДАЛ НЭМЭГДЭЖ, МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ СААРАХ ТӨЛӨВТЭЙ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/03/19     ГАДААДЫН 10 УЛСЫН 22 ИРГЭНИЙГ АЛБАДАН ГАРГАЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/03/19     ЭХЗХ: ДУЛААНЫ ҮНИЙГ НЭМЭХГҮЙ БОЛ ₮118 ТЭРБУМЫН АЛДАГДАЛД ОРОХ ТООЦООЛОЛ ГАРСАН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/03/18     МОНГОЛЫН 7 АЖ АХУЙН НЭГЖ "FOODEX JAPAN 2025" ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/03/18     “М БАНК”, “УРАНГАН” ГРУППИЙН ₮5 ТЭРБУМЫН ХАМТРАЛ ЭХЭЛЖ, “M BANK ARENA” МЭНДЭЛЛЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/03/18    

Инфляц I улиралд 10.1 хувь, оны эцэст 9.7 орчим хувьтай байна гэж шинжээчид төсөөлөв www.bloombergtv.mn

Инфляц өндөр хэвээр байх төлөвтэй гэж эдийн засагчид үзэж байна
Улсын хэмжээнд инфляц энэ оны I улиралд 10.1 орчим хувьтай байх бол оны эцэст бага зэрэг саарч, 9.7 орчим хувь болох төлөвтэйг эдийн засагчид, шинжээчдийн дунд явуулсан Монголбанкны судалгаа харууллаа.
Эдийн засагчид өмнөх улирлуудад инфляц оны эхний улиралд 7.8 орчим хувьтай байна гэж төсөөлж байсан ч энэ удаа төсөөллөө ийнхүү ахиулав. Нэгдүгээр сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 9.6 хувьтай гараад байгаа юм.
Инфляц энэ онд Төв банкны зорилтот 6+- түвшнээс өндөр байхаар байгааг Монголбанк мэдээлж байсан юм. Ийнхүү инфляц хоёр оронтой тоо руу дөхсөнөөр Төв банк  бодлогын хүүг хоёр нэгж хувиар огцом нэмж, 12 хувьд хүргээд байна.
Цахилгааны үнийн өсөлтийн дам нөлөө, махны үнийн өсөлт болон ирэх тавдугаар сард дулааны үнэ нэмэгдэхээх байгаа зэрэг нь инфляцад дарамт болох эрсдэлтэй гэж үзэж байна.
Харин Төв банк энэ оны эдийн засгийн төсөөллөө 7-8 хувь хэвээр үлдээгээд байгаа юм. Хэдийгээр нүүрсний экспортын үнэ буурч буй ч “Оюутолгой” төслийн нөлөөгөөр уул уурхайн үйлдвэрлэл идэвхжих, хөдөө аж ахуйн салбар сэргэх, томоохон төслүүдийн бүтээн байгуулалт нь барилга, үйлдвэрлэл, тээврийн салбарыг дэмжинэ гэсэн хүлээлттэй байгааг Монголбанкны Ерөнхийлөгч онцолж байсан юм.
Харин шинжээчид дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн өсөлт оны эцэст 5.4 хувь байна гэж төсөөлсөн байна.



Нийтэлсэн огноо2025-03-13