1 INDIA'S SAIL TO IMPORT TRIAL COKING COAL CARGO FROM MONGOLIA, MAYBE BY AIR WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/05/07      2 UFE- IIAF “FINANCIAL ELITES 2025” INTERNATIONAL CONFERENCE & NETWORKING EVENT. THEME: THE IMPACT OF LEADERS` SUSTAINABLE DECISIONS ON BUSINESS ENTITIES MAY 09. 2025 WWW.UFE.EDU.MN PUBLISHED:2025/05/07      3 FRENCH DEVELOPMENT AGENCY TO OPEN ITS RESIDENT REPRESENTATIVE OFFICE IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/07      4 PUTIN TO MEET ON MAY 7 WITH LEADERS OF CUBA, MONGOLIA AND CONGO WWW.RADIOGRITODEBAIRE.CU PUBLISHED:2025/05/07      5 TEHRAN HOSTS IRAN-MONGOLIA POLITICAL CONSULTATION MEETING WWW.EN.MEHRNEWS.COM PUBLISHED:2025/05/07      6 NORTH KOREA-LINKED RESTAURANT REOPENS IN MONGOLIA AFTER YEARSLONG CLOSURE WWW.NKNEWS.ORG  PUBLISHED:2025/05/07      7 SOUTHGOBI ANNOUNCES UPDATE ON MONGOLIA TAX AUDIT WWW.FINANCE.YAHOO.COM PUBLISHED:2025/05/07      8 DRAFT LAW ON PUBLIC PROCUREMENT TO PRIORITIZE QUALITY-BASED CRITERIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/06      9 MONGOLIA'S CENTRAL BANK PURCHASES 3.3 TONS OF GOLD IN 4 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/05/06      10 KAZAKHSTAN, MONGOLIA EXPLORE NEW HORIZONS FOR TRADE AND ECONOMIC GROWTH WWW.EN.TREND.AZ  PUBLISHED:2025/05/06      "ЦАЦРАГ ИДЭВХТ БОДИСЫН НӨЛӨӨЛӨЛ ХЭМЖИХ ОЛОН УЛСЫН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХААР БОЛЛОО" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     МОНГОЛБАНК НЭГ ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     Ц.ТУВААН: 39 ОРД ДЭЭР ТУХАЙН ОРДЫГ СТРАТЕГИЙН ОРД МӨН ҮҮ, БИШ ҮҮ ГЭДГИЙГ ТОДОРХОЙЛОХОД ЦАГ ИХ ОРНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХАРЬЦААГ 70/30 БАЙЛГАХААР ТОГТЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     О.АЛТАНГЭРЭЛ: МОНГОЛД БАЙГАА ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫГ САЙЖРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     Н.УЧРАЛ: УРАНЫ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫГ ХЯНАХ ИРГЭДИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     С.ОДОНТУЯА: ЭНЭ ХАВАР АЙЛ БҮР ХАШААНДАА ТАВАН МОД ТАРИХ АЯН ЭХЛҮҮЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     ТАНИЛЦ: УЛААНБААТАРЫГ ХААГУУР, ЯАЖ 14 ХОТОД ХУВААВ. ЦААШИД ХЭРХЭХ ВЭ? WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/06     "ҮЙЛДВЭРЛЭЭД 10-ААС ДЭЭШ ЖИЛ БОЛСОН МАШИНД "У" СЕРИЙН ДУГААР ОЛГОХГҮЙ" WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/06     НИЙСЛЭЛИЙН ТӨВИЙН ЗУРГААН ДҮҮРЭГТ 1278 ТҮЦ НҮҮЛГЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/06    

“М банк”, “Уранган” группийн ₮5 тэрбумын хамтрал эхэлж, “M bank arena” мэндэллээ www.bloombergtv.mn

Монголд анх удаа хийгдэж буй энэхүү нэршлийн гэрээ нь таван жилийн хугацаанд үргэлжилнэ
Дотоодын отгон банк “М банк” “Уранган” групптэй таван жилийн хугацаатай хамтын ажиллагаа эхлүүлж, Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн тоглолтууд явагддаг “UG Arena”-ийн нэрийг “M bank arena” болгох нэршлийн гэрээ байгуулжээ. Таван тэрбум төгрөгийн дүнтэй энэхүү хамтын ажиллагаа нь өргөн утгаараа спортайнмент салбараар дамжуулан нийгмийн эрүүл мэндийг дэмжих томоохон хөрөнгө оруулалт болохыг “M банк”-наас онцолсон байна.
Тус ордон “M bank arena” нэртэй болсноор спортайнмент салбарт илүү их сайжруулалт, бүтээн байгуулалт хийх, олон улсын хэмжээний тоглолтууд зохион байгуулах боломж бүрдэж буйг “Уранган” группийн Гүйцэтгэх захирал мөн дурджээ. Нэршлийн гэрээ буюу “Naming Rights” нь дэлхийн хэмжээнд, тэр дундаа АНУ-ын спорт, энтертайнмент салбарт олон тэрбумаар хэмжигдэх зах зээл юм. 2021 онд Лос-Анжелесийн алдарт “Staples Center”-ийг “Crypto.com Arena” болгосон 700 сая ам.долларын гэрээ нь энэ зах зээлийн түүхэнд хамгийн өндөр дүнтэй гэрээ болж байлаа.
“М банк”-ны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Тэмүүлэн 
“Олон улсад банк, “Arena”-тай хамтарч нэршлийн гэрээ байгуулах хамтралууд түгээмэл хийгддэг. Бид энэ жишгээр Монголд анх удаа “Arena”-ийн нэршлийн гэрээ хийлээ. “М банк” нийгмийн хариуцлагын хүрээнд сагсан бөмбөгийн хөгжлийг бүх түвшинд дэмжсээр ирсэн бол энэ удаагийн хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд нийгмийн эрүүл мэндийг сайжруулах томоохон хөрөнгө оруулалт гэж харж байна. Мэдээж “М банк” салбаргүй, бүрэн дижитал банк учраас “M bank arena” бол манай салбар биш харин харилцагч нартаа чиглэсэн олон давуу тал бий болгох боломж гэж харж байна” гэж онцоллоо.
“Уранган” группийн Гүйцэтгэх захирал Л.Золбоо  
“Уранган группийн хувьд “UG Arena”-д спортайнмент төв гэх тодотголтойгоор спорт, энтертайнментын үйл ажиллагаа, тэмцээнүүдийг олон улсын жишигт нийцүүлсэн, шинэлэг байдлаар хийхийг зорьсоор өнөөг хүрсэн байна. Одоогоос “Arena”-ийн нэршил “M bank arena” болж өөрчлөгдсөнөөр спортайнмент салбарт илүү их сайжруулалт, бүтээн байгуулалт хийх боломж бүрдэж байна. Нэршил өөрчлөгдсөнөөр “Уранган” группийн үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Мэдээж Монголд анх удаа ийм хэмжээний хамтын ажиллагаа хийгдэж байгаа учраас олон эерэг өөрчлөлт бий болгох үүднээс бидний хувьд баяртай байна” гэж тодотгов.

 



Нийтэлсэн огноо2025-03-18