1 INDIA'S SAIL TO IMPORT TRIAL COKING COAL CARGO FROM MONGOLIA, MAYBE BY AIR WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/05/07      2 UFE- IIAF “FINANCIAL ELITES 2025” INTERNATIONAL CONFERENCE & NETWORKING EVENT. THEME: THE IMPACT OF LEADERS` SUSTAINABLE DECISIONS ON BUSINESS ENTITIES MAY 09. 2025 WWW.UFE.EDU.MN PUBLISHED:2025/05/07      3 FRENCH DEVELOPMENT AGENCY TO OPEN ITS RESIDENT REPRESENTATIVE OFFICE IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/07      4 PUTIN TO MEET ON MAY 7 WITH LEADERS OF CUBA, MONGOLIA AND CONGO WWW.RADIOGRITODEBAIRE.CU PUBLISHED:2025/05/07      5 TEHRAN HOSTS IRAN-MONGOLIA POLITICAL CONSULTATION MEETING WWW.EN.MEHRNEWS.COM PUBLISHED:2025/05/07      6 NORTH KOREA-LINKED RESTAURANT REOPENS IN MONGOLIA AFTER YEARSLONG CLOSURE WWW.NKNEWS.ORG  PUBLISHED:2025/05/07      7 SOUTHGOBI ANNOUNCES UPDATE ON MONGOLIA TAX AUDIT WWW.FINANCE.YAHOO.COM PUBLISHED:2025/05/07      8 DRAFT LAW ON PUBLIC PROCUREMENT TO PRIORITIZE QUALITY-BASED CRITERIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/06      9 MONGOLIA'S CENTRAL BANK PURCHASES 3.3 TONS OF GOLD IN 4 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/05/06      10 KAZAKHSTAN, MONGOLIA EXPLORE NEW HORIZONS FOR TRADE AND ECONOMIC GROWTH WWW.EN.TREND.AZ  PUBLISHED:2025/05/06      "ЦАЦРАГ ИДЭВХТ БОДИСЫН НӨЛӨӨЛӨЛ ХЭМЖИХ ОЛОН УЛСЫН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХААР БОЛЛОО" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     МОНГОЛБАНК НЭГ ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     Ц.ТУВААН: 39 ОРД ДЭЭР ТУХАЙН ОРДЫГ СТРАТЕГИЙН ОРД МӨН ҮҮ, БИШ ҮҮ ГЭДГИЙГ ТОДОРХОЙЛОХОД ЦАГ ИХ ОРНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХАРЬЦААГ 70/30 БАЙЛГАХААР ТОГТЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     О.АЛТАНГЭРЭЛ: МОНГОЛД БАЙГАА ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫГ САЙЖРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     Н.УЧРАЛ: УРАНЫ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫГ ХЯНАХ ИРГЭДИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     С.ОДОНТУЯА: ЭНЭ ХАВАР АЙЛ БҮР ХАШААНДАА ТАВАН МОД ТАРИХ АЯН ЭХЛҮҮЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     ТАНИЛЦ: УЛААНБААТАРЫГ ХААГУУР, ЯАЖ 14 ХОТОД ХУВААВ. ЦААШИД ХЭРХЭХ ВЭ? WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/06     "ҮЙЛДВЭРЛЭЭД 10-ААС ДЭЭШ ЖИЛ БОЛСОН МАШИНД "У" СЕРИЙН ДУГААР ОЛГОХГҮЙ" WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/06     НИЙСЛЭЛИЙН ТӨВИЙН ЗУРГААН ДҮҮРЭГТ 1278 ТҮЦ НҮҮЛГЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/06    

Уул уурхайн борлуулалт 1.5 их наядаар буурлаа www.news.mn

Үндэсний статистикийн хорооноос Аж үйлдвэрийн салбарын 2025 оны эхний гурван сарын тоон мэдээллийг танилцууллаа. Тус статистикт дурдсанаар Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 17 хувиар өсчээ. Тодруулбал, Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнд:
Уул уурхай олборлолт 18.6 хувиар
Цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 27.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Түүнчлэн урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж өсөхөд
Металлын хүдэр олборлолт 27.2 хувиар
Чулуун болон хүрэн нүүрс олборлолт 11.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн гэжээ.
Уул уурхай олборлолт өмнөх оны мөн үеэс тодорхой хувиар өссөн ч нөгөө талдаа уул уурхайн салбарын борлуулалт буурсан нь Монгол Улсын эдийн засгийн хувьд таагүй үзүүлэлт юм. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар худалдааны дайн өрнөж байна. Үүнээс шалтгаалан Монгол Улсын уул уурхайн гол бүтээгдэхүүн болох нүүрсний экспорт буурсан. Нүүрсний үнийн уналт, цаашдын тодорхойгүй байдлын улмаас худалдан авсан нүүрсээ цааш зарж чадахгүй байгаагаас экспортын гол боомт болох Ганцмод боомтын нүүрс ачиж, буулгах талбай дүүрч экспорт буураад байна. Энэ оны эхний улиралд Монгол Улсын нүүрсний экспорт 17.5 сая тонн болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 3.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Түүнчлэн, нүүрсний үнэ унасан нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд сөргөөр нөлөөлж байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны эхний улиралд нийт 47 удаагийн биржийн арилжаа зохион байгуулснаас 12 нь амжилттай, 35 нь амжилтгүй болжээ.
Эдийн засагчдын хэлж буйгаар худалдааны дайнаас шалтгаалан Хятадын эдийн засаг олон улсын байгууллагуудын төсөөлж байсан шиг өндөр өсөлт үзүүлэхгүй нь тодорхой болсон. Хятадын эдийн засаг агшлаа гэдэг нь эргээд манай улсаас авч байгаа уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний экспорт, нүүрсний экспорт бууруулах, хамгийн гол нь үнэ буурах эрсдэлийг дагуулж байна. Тухайлбал, төсвийн орлого бүрдэхгүй байх, валютын урсгал орж ирэхгүй байх гэх мэт эрсдэл байгаа. Валютын урсгал саатвал ханш цаашид дахин өснө. Ингээд манай улсын эдийн засаг бидний төсөөлж байсан шиг долоон орчим хувьд хүрэхэд хүндрэлтэй болно. Манай нүүрсний үнэ өнөөдөр 72 орчим ам.доллар байна. Бид өнгөрсөн онтой харьцуулахад хэдий экспортын хэмжээ өндөр байгаа мэт боловч орж ирж байгаа орлого нь бага байгаа. Тиймээс одоогоор валютын орох урсгал тасалдах нь хамгийн өндөр эрсдэл болоод байгааг хэлж байгаа юм.
Үндэсний статистикийн хорооны тайланд дурдсанаар Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 11.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөг буюу 9.3 хувиар буурчээ. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын борлуулалт 1.5 их наяд төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн гэжээ.



Нийтэлсэн огноо2025-04-17