1 OVER 17,000 PARTICIPANTS REGISTERED TO RUN IN THE “ULAANBAATAR MARATHON-2025” INTERNATIONAL RACE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/21      2 ADB LAUNCHES NEW PARTNERSHIP STRATEGY TO SUPPORT MONGOLIA’S DIVERSIFIED, INCLUSIVE, AND SUSTAINABLE GROWTH WWW.ADB.ORG PUBLISHED:2025/05/21      3 MONGOLIA ISSUES E-VISAS TO 16,930 FOREIGNERS IN FIRST 4 MONTHS OF 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/05/21      4 HOW THE END OF WORLD WAR II CHANGED MONGOLIA’S FATE WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/05/21      5 MONGOLIA, EU SET TO BOOST ECONOMIC GROWTH WWW.QAZINFORM.COM  PUBLISHED:2025/05/21      6 INTERNATIONALLY ACCREDITED LABORATORY TO BE ESTABLISHED FOR THE MONGOLIA-FRANCE URANIUM PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/21      7 A MATTER OF CHOICE: UNDP REPORT CALLS FOR INCLUSIVE AI TO EXPAND OPPORTUNITIES FOR MONGOLIANS WWW.UNDP.ORG PUBLISHED:2025/05/21      8 CHINESE TRADER WHO MADE $1.5B ON GOLD BUILDS GIANT BET ON COPPER PRICE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2025/05/20      9 THE GOVERNMENT OF MONGOLIA AND ORANO REAFFIRM THEIR PARTNERSHIP FOR A SUSTAINABLE MINING DEVELOPMENT WWW.BUSINESSWIRE.COM PUBLISHED:2025/05/20      10 B.ENKHBAYAR: IF THE PRIME MINISTER IS FOLLOWING THE PRINCIPLE ‘IF I DIE, EVERYONE DIES,’ I DON’T SUPPORT WWW.GOGO.MN PUBLISHED:2025/05/20      14 МЕГА ТӨСЛИЙН ТАВ НЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2025/05/21     САЙД Б.БАТЦЭЦЭГ ИНДОНЕЗ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/05/21     БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/21     И.БАТХҮҮ: 2026 ОНД 93 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТЛОХООР ТООЦСОН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/21     MCS-ИЙН $350 САЯЫН "БАРЬЦАА": ДАЛД ШАХАЛТЫН МЕХАНИЗМААР УХАА ХУДАГТ ТӨРИЙН БОДЛОГО ХЭРЭГЖИХ ЗАМЫГ ХААЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/21     Р.ЭРДЭНЭБҮРЭН: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ БАРИГДЧИХВАЛ ТҮГЖРЭЛ 50 ОРЧИМ ХУВИАР БУУРНА ГЭЖ ТООЦООЛСОН WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/21     ОЛОН УЛСЫН САНХҮҮЖИЛТЭЭС ₮2 ТЭРБУМЫГ ЗАВШСАН ХЭРГЭЭР Ж.ХАТАНБААТАР НАРЫН 5 ХҮН ШҮҮГДЭЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/21     Б.АРТУР: БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ОНЦЛОГООС ШАЛТГААЛЖ ХЯТАДЫН ТАЛААС ЭХЛЭН ДАМ НУРУУГ БАРИНА WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/05/20     АТГ: Ж.ХАТАНБААТАРЫГ БАРИВЧЛАХААР ОЧСОН НЬ ҮНЭН, ГЭР БОЛОН АЖИЛД НЬ НЭГЖЛЭГ ХИЙНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/20     ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ФИЛИППИН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД БАРААЛХАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/20    

Ази тивийн долоон орны шатарчид Монголд цугларлаа www.eagle.mn

Монголын шатрын холбоо болон Азийн шатрын холбоо хамтран дэлхийн цомд оролцох эрх олгох Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Монгол, Филиппин, Сингапур, Хонконг, Вьетнам, Малайз болон Индонез гэсэн долоон орны 110 шатарчин оюун ухаан, ур чадвараа уралдуулж эхэллээ. Тэмцээнийг зохион байгуулах давуу эрхийн дагуу манай улсаас нээлттэй ангилалд 42, эмэгтэйчүүдэд 48 шатарчин оролцож байна. Харин гадаадын 21 шатарчин Азийн 3.3 бүсийн аваргын төлөө өрсөлдөхөөр манай улсад иржээ.
“Холидэй Инн” зочид буудлын бага танхимд болж буй Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээний эхний өргийн тоглолт өчигдөр болж, нээлттэй ангилалд 25 шатарчин тэргүүлж эхэллээ. Өнөөдөр тэмцээний хоёр дахь өргийн тоглолт 15.00 цагаас эхэлнэ.
2023 оны Азийн 3.3 бүсийн тэмцээний аварга их мастер С.Билгүүн тэргүүтэй манай шатарчид энэ тэмцээнд маш том зорилго тавин оролцож байгаа. Тэмцээнд түрүүлсэн шатарчин Дэлхийн цомд оролцох эрх авдгаараа энэ тэмцээний гол зорилго оршиж байгаа юм. Тиймээс нээлттэй ангилалд тэмцээн зохион байгуулах давуу эрхийн дагуу манай шатарчид урьдчилсан дотоодын өрсөлдөөнөөс эрхээ авсан билээ.
Азийн бүсийн тэмцээн нь Монголын шатрын спортын түүхэнд үе, үеийн шатарчдын амжилтыг тодоор бичсэн байдаг. Одоогоос 65 жилийн Энэтхэгт болсон бүс хоорондын тэмцээнд гавьяат багш С.Мөөмөө гуравдугаар байр эзэлж байсан бол 1966 онд Монгол олон улсын мастер Л.Мягмарсүрэн Монголын шатарчдаас анх удаа энэхүү тэмцээнд түрүүлсэн юм. 1969 онд түүний үзүүлсэн амжилтыг Монголоос төрсөн анхны олон улсын мастер Т.Үйтүмэн давтсан түүхтэй. Мөн 1972 онд олон улсын мастер С.Хандсүрэн Монголын эмэгтэй шатарчдаас анх удаа түрүүлсэн. Энэ амжилтаараа тэр манай улсаас төрсөн анхны эмэгтэй олон улсын мастер болж байв. Харин 2000 он гарсаар энэ тэмцээнд манай шатарчид түрүүлж, дэлхийн цом зэрэг том тэмцээнд оролцох эхлэлийг тавьж байлаа. 2023 онд Азийн 3.3 бүсийн тэмцээнд их мастер С.Билгүүн тэргүүлснээр Монгол Улсад 54 жилийн дараа аварга цолыг авчирсан түүхэн ялалтыг бичсэн түүхтэй. Түүний хувьд энэ жилийн тэмцээнд түрүүлж, дэлхийн цомд өрсөлдөх эрх авах зорилготойгоо байгаа тэмцээний өмнө хэлсэн юм.
Тэмцээний аварга ирэх тавдугаар сарын 2-д тодорно.



Нийтэлсэн огноо2025-04-24