1 INDIA'S SAIL TO IMPORT TRIAL COKING COAL CARGO FROM MONGOLIA, MAYBE BY AIR WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/05/07      2 UFE- IIAF “FINANCIAL ELITES 2025” INTERNATIONAL CONFERENCE & NETWORKING EVENT. THEME: THE IMPACT OF LEADERS` SUSTAINABLE DECISIONS ON BUSINESS ENTITIES MAY 09. 2025 WWW.UFE.EDU.MN PUBLISHED:2025/05/07      3 FRENCH DEVELOPMENT AGENCY TO OPEN ITS RESIDENT REPRESENTATIVE OFFICE IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/07      4 PUTIN TO MEET ON MAY 7 WITH LEADERS OF CUBA, MONGOLIA AND CONGO WWW.RADIOGRITODEBAIRE.CU PUBLISHED:2025/05/07      5 TEHRAN HOSTS IRAN-MONGOLIA POLITICAL CONSULTATION MEETING WWW.EN.MEHRNEWS.COM PUBLISHED:2025/05/07      6 NORTH KOREA-LINKED RESTAURANT REOPENS IN MONGOLIA AFTER YEARSLONG CLOSURE WWW.NKNEWS.ORG  PUBLISHED:2025/05/07      7 SOUTHGOBI ANNOUNCES UPDATE ON MONGOLIA TAX AUDIT WWW.FINANCE.YAHOO.COM PUBLISHED:2025/05/07      8 DRAFT LAW ON PUBLIC PROCUREMENT TO PRIORITIZE QUALITY-BASED CRITERIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/06      9 MONGOLIA'S CENTRAL BANK PURCHASES 3.3 TONS OF GOLD IN 4 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/05/06      10 KAZAKHSTAN, MONGOLIA EXPLORE NEW HORIZONS FOR TRADE AND ECONOMIC GROWTH WWW.EN.TREND.AZ  PUBLISHED:2025/05/06      "ЦАЦРАГ ИДЭВХТ БОДИСЫН НӨЛӨӨЛӨЛ ХЭМЖИХ ОЛОН УЛСЫН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХААР БОЛЛОО" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     МОНГОЛБАНК НЭГ ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     Ц.ТУВААН: 39 ОРД ДЭЭР ТУХАЙН ОРДЫГ СТРАТЕГИЙН ОРД МӨН ҮҮ, БИШ ҮҮ ГЭДГИЙГ ТОДОРХОЙЛОХОД ЦАГ ИХ ОРНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХАРЬЦААГ 70/30 БАЙЛГАХААР ТОГТЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     О.АЛТАНГЭРЭЛ: МОНГОЛД БАЙГАА ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫГ САЙЖРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     Н.УЧРАЛ: УРАНЫ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫГ ХЯНАХ ИРГЭДИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     С.ОДОНТУЯА: ЭНЭ ХАВАР АЙЛ БҮР ХАШААНДАА ТАВАН МОД ТАРИХ АЯН ЭХЛҮҮЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     ТАНИЛЦ: УЛААНБААТАРЫГ ХААГУУР, ЯАЖ 14 ХОТОД ХУВААВ. ЦААШИД ХЭРХЭХ ВЭ? WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/06     "ҮЙЛДВЭРЛЭЭД 10-ААС ДЭЭШ ЖИЛ БОЛСОН МАШИНД "У" СЕРИЙН ДУГААР ОЛГОХГҮЙ" WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/06     НИЙСЛЭЛИЙН ТӨВИЙН ЗУРГААН ДҮҮРЭГТ 1278 ТҮЦ НҮҮЛГЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/06    

"Замын-Үүдийн төмөр замыг цахилгаанд холбосноор Тяньжинд чингэлэг бөөгнөрдөггүй болно" www.gogo.mn

"Монголын төмөр зам" компанийн захирал О.Батчулуунтай ярилцав. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн нээлт өнгөрсөн сарын 25-нд болсон юм. Энэ төмөр замыг "Монголын төмөр зам" барина.
-Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын талаар мэдээлэл өгөөч.
-102 км урт төмөр замыг барихын тулд 20.5 куб метр газар шорооны ажил гүйцэтгэнэ. Нэг компанид ачаалал үүсгэхгүйн тулд бид 70 ААН-д хуваан хариуцуулсан. Нэг ААН 250 мянган куб метр  газар шорооны ажил хийнэ. Нийт 3000 орчим түр ажлын байр  бий болно. 170-300 метр урттай, гурван гүүрэн байгууламж барина. Үүнд ихээхэн цаг шаардлагатай.
Мөн Авдрант уулын урд нэг уулыг сэтэлнэ. 33 метр гүний ухмалтай, 2.2 сая шоо метр газар шорооны ажилтай. Үүнийг хамгийн түрүүнд эхлүүлчихвэл бусад ажлыг олны хүчээр хийнэ. Төмөр замын дээд бүтцийг манай компанийн ажилтнууд өөрсдөө тавина. Шинэ төмөр замаа ирэх аравдугаар сард ашиглалтад өгнө.   
-Танай компани хэчнээн ажилтантай болсон бэ?
-"Тавантолгой төмөр зам"-тай нийлээд 950 ажилтантай. Засгийн газрын тогтоол гарч, говийн төмөр замуудыг нэгдсэн удирдлагаар хангах үүргийг манай компанид хариуцуулсан. Ингэснээр "Тавантолгой төмөр зам"-ын ажилтнууд, хөдлөх хүч нь манайд шилжин ирсэн. Гэхдээ энэ компанийг татан буулгаагүй. Цаашид Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг хариуцна.     
-Салаа төмөр замын зураг төслийг хаана боловсруулсан бэ?
-Манай зураг төслийн багийнхан зурсан. Зүүнбаян-Цогтцэций, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын зураг төслийг гаргасан инженерүүд ажиллалаа. Энэ нь хангайн бүсэд барьж буй анхны төмөр зам. Уулархаг бүсэд барих тул ус, үерийг тооцоолон, олон гүүрэн байгууламжтай барина.   
Мөн манай компани Замын-Үүдийн нарийн царигийн төмөр замыг хятадын компаниудтай хамтран цахилгаан төвлөрүүлэлтэд холбон, өргөтгөж байна. Ингэснээр Тяньжинд олон чингэлэг бөөгнөрдөг, гацдаг байдал арилна. Замын-Үүд рүү саадгүй ирнэ.Энэ нөхцөлд Замын-Үүдээс наашаа, Улаанбаатар руу авчрахад бөөгнөрөл үүсэх эрсдэл байв.
Хөшигийн хөндийд ачаа тээврийн шинэ терминал барьснаар энэ асуудлыг шийднэ. Эндээс орон нутаг руу ачааг түгээдэг болно.                 
-Багахангай дүүргээс Хөшигийн хөндийд ирэх төмөр замаар өдөрт ямар хэмжээтэй ачаа тээвэрлэх вэ?
-Төмөр замын голын даац 25 тонн. Бүрэн хүчин чадлаараа тээвэрлэхэд жилд 3.5-12 сая тонн ачаа тээвэрлэнэ. Харин ирэх аравдугаар сард ашиглалтад ороход өдөртөө хоёр галт тэрэг явна. Бид өөрсдийн санхүүгийн нөөцдөө тулгуурлан эхний сонгон шалгаруулалтаа зарласан. Монголбанк, Хөгжлийн банктай хамтран төслийн үлдсэн санхүүжилтээ шийдэхээр ажиллаж байна.    
-Зүүнбаяны 416 км замын өртөг 102 км замын өртөгтэй яагаад ижил буюу 800 орчим тэрбум төгрөг байна вэ?
-Зүүнбаян-Цогтцэций чиглэлийн, 416 км төмөр замын газар шорооны ажил 25 сая куб метр байв. Харин шинэ замынх 20.5 сая куб метр буюу ойролцоо. Мөн Зүүнбаян-Цогтцэцийн замыг цар тахлын үеэр барьсан. Түүнээс хойш өртөг, газар шорооны норм, нормчлолын зардал 30-40 хувиар өслөө. Манай улсад мөрдөж буй стандартаар бид тооцоогоо хийсэн.
Салаа төмөр замын сүүл нь Шувуун фабрикт байна. Тэнд аюултай ачаа буюу газрын тос буулгана. Одоо Толгойт өртөөнд буулгаж байна. Нэг чиглэлд л ачаа тээвэрлэнэ.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.



Нийтэлсэн огноо2025-05-06