Газын дэлбэрэлтэд өртсөн 207 байрыг нураах тендерийг дахин зарлалаа www.eagle.mn
2024 оны нэгдүгээр сард Дүнжингаравын уулзварт болсон газын дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах тендерийг дахин зарлалаа. Нйслэлийн Хөрөнгө оруулалтын газраас өгсөн мэдээллээр өмнө нь зарласан тендерт гурван компани үнийн саналаа өгч нэг нь шалгарсан ч бусад оролцогчдын зүгээс Сангийн яаманд гомдол гаргасан тул сонгон шалгаруулалт хүчингүй болжээ. Хоёр дахь удаагийн сонгон шалгаруулалтыг 2025 оны тавдугаар сарын 15-нд нээнэ.
Жилийн өмнө гарсан ослын улмаас 63 айлын орон сууц шатаж, 200 гаруй оршин суугч түрээсийн байранд хоног төөрүүлж явна. Нийслэлээс галд өртсөн 13 давхар орон сууцыг нураахад 2.4 тэрбум төгрөг, шинээр барихад 12.3 тэрбум төгрөг төсөвлөж байгаа талаар өмнө мэдээлж байв.
Нийтэлсэн огноо2025-05-06