Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 13.3 тэрбум төгрөгөөр өсжээ www.montsame.mn
Нийгмийн даатгалын сан үнэт цаасны хүүгийн эхний төлбөр 13.3 тэрбум төгрөгийн орлогыг гэрээнд заасан хуваарийн дагуу энэ сарын 15-нд хүлээн авсныг ГБХНХЯ мэдээлэв.
Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хууль, Засгийн газрын 2024 оны “Засгийн газрын болон Монголбанкны үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг батлах тухай” 14 дүгээр тогтоолын дагуу өнгөрсөн онд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс 300.0 тэрбум төгрөгийг 8.5-9.5 хувийн хүүтэй, 1-3 хүртэл жилийн хугацаатай, хагас жил тутам хүүгийн өгөөж хүртэх нөхцөлөөр Засгийн газрын урт хугацаатай бондод хөрөнгө оруулжээ.
Санхүүгийн сахилга баттай, үр ашигтай, эрсдэлгүй, найдвартай зөв хөрөнгө оруулалтыг хийж чадсанаар анх удаа бондын хүүгийн орлогоор нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг өсгөсөн байна.
Нийтэлсэн огноо2025-05-16