Гурил, улаанбуудайнд импортын татвар тогтоох хуулийн төслийг УИХ дэмжсэнгүй www.eagle.mn
УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ дэмжилгүй унагаж, хууль санаачлагч Засгийн газарт буцаалаа. Гурван удаа санал хураалт явуулсан ч уг хуулийн төсөл нийт гишүүдийн гуравны хоёрын саналыг авч чадсангүй. Уг хуулийн төслийн агуулга нь гурил, улаанбуудай импортын татвар тогтоох байсан юм. 2024 оны хавраас импортын гурил, улаанбуудайг татваргүй болгоод байгаа юм.
Харин Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ эцэслэн баталлаа.
Нийтэлсэн огноо2025-05-16