1 D. DALAIJARGAL: URANIUM MINING PROJECT ADVANCES FAST WITH FRENCH FUNDING WWW.MONGOLIANMININGJOURNAL.COM  PUBLISHED:2025/12/05      2 MONGOLIA, INDIA TO ADVANCE STRATEGIC PARTNERSHIP IN DIGITAL DEVELOPMENT AND INNOVATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/05      3 POPE LEO MEETS WITH THE PRESIDENT OF MONGOLIA WWW.VATICANNEWS.VA PUBLISHED:2025/12/05      4 NATIONAL PROTECTED AREA CONSULTATION TARGETS STRONGER RANGER SYSTEM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/05      5 RIO TINTO REVISES UP 2025 COPPER PRODUCTION FORECAST AS MONGOLIAN PROJECT ACCELERATES OPERATIONS WWW.NEWS.METAL.COM  PUBLISHED:2025/12/05      6 MONGOLIA CALLS PUBLIC HEARINGS AHEAD OF LIKELY PUSH TO RENEGOTIATE RIO TINTO TERMS ON GIANT COPPER MINE WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2025/12/05      7 MONGOLIA RECEIVES HIGHEST NUMBER OF FOREIGN TOURISTS SINCE THE BEGINNING OF 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/12/05      8 MONGOLIA SIGNALS READINESS TO CONTRIBUTE TO GLOBAL FIGHT AGAINST DESERTIFICATION WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2025/12/04      9 MONGOLIA’S FOREIGN EXCHANGE RESERVES REACH USD 6 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/04      10 FUEL SUPPLY STRENGTHENED AS DECEMBER PURCHASE ORDERS CONFIRMED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/04      МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТООЛЛОГО НЯМ ГАРАГТ ЭХЭЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/12/05     Ш.РАДНААСЭД ЕРӨНХИЙ САЙДЫН АХЛАХ ЗӨВЛӨХ БОЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/12/05     АШИГТ МАЛТМАЛЫН 8 ЗӨВШӨӨРЛИЙН ХАРИУД ₮2.7 ТЭРБУМЫГ АВСАН Ш.ГАНХУЯГ, ӨГСӨН ЭДВАРД СҮРЭН НАРЫГ 1 САР ХОРИВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/12/05     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНТЭЙ УУЛЗЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/05     ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ТАВАН САРД 3 САЯ ТОНН НҮҮРС ТЭЭВЭРЛЭВ WWW.EGUUR.MN  НИЙТЭЛСЭН:2025/12/05     MONGOLIA FOCUS: МОНГОЛД ӨӨРИЙГӨӨ ЦЕНЗУРДЭХ ҮЗЭГДЭЛ НЭМЭГДСЭН НЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР ДОРОЙТОЖ БУЙН ИЛРЭЛ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/12/05     11575 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИХ БОЛОМЖ БҮРДЭВ WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2025/12/05     Н.ЦЭРЭНСАМБУУ: ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БОР ТЭЭГИЙН ОРДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/04     С.БЯМБАЦОГТ: ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ БАРИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/04     NETFLIX-ИЙН МОНГОЛД ХИЙХ ШИНЭ НЭВТРҮҮЛГИЙН НӨЛӨӨ БА АЛГАН ДЭЭР ТАВЬСАН БОЛОМЖОО АШИГЛАХУЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/04    

Б.Артур: Бүтээн байгуулалтын онцлогоос шалтгаалж Хятадын талаас эхлэн дам нурууг барина www.zindaa.mn

Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт энэ сарын 14-нд боллоо.  Энэ үеэр  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын дарга Б.Артуртай ярилцлаа.
-Хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийг хийлээ. Хоёр тал юун дээр тохиролцож, барилгын ажлыг ийнхүү зэрэг эхлүүлэх болов?
-Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын ажил олон жил яригдсан. Энэ оны хоёрдугаар сард БНХАУ-ын Харбин хотод хоёр улсын   Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр байгуулагдсан. Энэ хэлэлцээрээр хил холболтын төмөр замыг барьж байгуулах, нүүрсний худалдаа, мөн уурхайн  хүчин чадлыг нэмэгдүүлэх цогц асуудлыг БНХАУ-ын талтай хэлэлцэн тохиролцсон. Үүний дагуу  Гашуунсухайт, Ганцмодны боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийг  хамтарсан байдлаар зохион байгууллаа.
БНХАУ-ын төмөр зам бол улсын хилийн шугамаас одоо баригдсан байгаа нь 700 метр зайд дутуу байгаа. Монголын талын Гашуунсухайт өртөө баригдсан боловч, ойролцоогоор 8-9 км зайтай байгаа. Энэ хоёр төмөр замын хил дамнасан хэсгийг хийж гүйцэтгэх ажлыг ийнхүү эхлүүлж байна.
Хятад талтай анхнаасаа нэг зураг төсөл, нэг гүйцэтгэгчтэй байх нь энэ төмөр замыг зэрэг ашиглалтад оруулж,  үр дүн нь зэрэг  гарна гэдэг асуудлаар ойлголцсоны хүрээнд  өнөөдрийн нээлтийн  арга хэмжээг хамтарсан байдлаар ийнхүү зохион байгуулсан.
-Анх ашиглалтад орох хугацааг гурван жил гэж байсан боловч наашлуулсан гэсэн. Энэ талаар тодруулна уу?
-Бид 2025 оны дөрөвдүгээр сарын 31-ны өдөр тендерийн нээлт  зохион байгуулсан. Нээлтийг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хийж, БНХАУ-ын хоёр компани санал ирүүлсэн. Энэ хоёр компани хоёулаа тухайн улсын төмөр замын тэргүүлэх зэргийн том компани юм. Ирүүлсэн санал дээр шалгарсан компани нь 22 сарын дотор гүйцэтгэл хийнэ гэсэн. Энэ саналыг нь үндэслэн  “CRCC” корпорацын охин компани болох “Хятадын төмөр замын барилгын гүүрний инженерийн товчоо групп” /China Railway Construction Bridge Engineering Bureau Group Co., LTD/-ийг сонгосон. 22 сарын дотор бүтээн байгуулалтын ажлыг  гүйцэтгэх санал ирүүлсэн учраас тендерт ялсан. Энэ  компанитай гэрээ хэлэлцээр байгуулах ажил явагдаж байна.
-Энэ ондоо багтаад ажлын хэдэн хувийг гүйцэтгэх бол?
-Энэ ажлын гүүрэн байгууламж хамгийн төвөгшил ихтэй хэсэг нь байгаа. Эхний ээлжинд шон суурь буюу нүдэнд харагддаггүй гүүрний баганын доод талын хэсгийг өрөмдөж хүчитгэх ажлыг хийнэ. Энэ жилдээ баганан суурины шон суурийг өрөмдөж хийж дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Ажлын явц сайн бол баганыг цутгах ажлыг тодорхой хэмжээнд эхлүүлнэ. Мөн энэ ондоо багтаан дам нуруунуудаа хийж дуусгана.  Ирэх оноос дам нуруунуудыг Хятадын талаас тавина. Учир нь дам нурууг сунгаж барьдаг. Өөрөөр хэлбэл, нэг талаас хөөж барьж дуусгадаг. Тэгэхээр Хятадын талаас сунгаж барьж, наашаа Монголын нутаг руу татаж барих ийм онцлогтой. Энэ онцлогоос шалтгаалж Хятадын талаас төмөр зам баригдаж орж ирнэ гэсэн үг.
-Дотоодын аж ахуй нэгжүүд туслан гүйцэтгэгчээр ажиллах, туршлага судлах боломж байх уу. Зөвхөн нэг гүйцэтгэгч давуу эрхээр хийх юм уу?
-Нэг гүйцэтгэгчтэй гэдэг нь Хятад дотроо нэг гүйцэтгэгчтэй. Монгол дотроо мөн нэг гүйцэтгэгчтэй  байгаа. Нэг гүйцэтгэгчтэй байхын давуу тал нь сая хэлсэн, энэ бүтээн байгуулалт нь  нэг талаасаа хөөж барьдаг онцлогтой. Дам  нурууг  нэг талаас хөөж барьдаг. Тэгэхээр барилга угсралтынхаа онцлогоос шалтгаалж Хятадын талаас баригдаж орж ирэх  юм.
-Төмөр замын царигийг хосолсон байдлаар ашиглана гэдгийг тайлбарлаж өгнө үү?
-Монгол Улс 1955 оноос эхлэн төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орны нэг болсон. Төмөр замын олон улсын ачааны хэлэлцээрийн дагуу цариг ондоо байвал өөрийн хилийн өртөөнд ачаатай галт тэрэг хүлээж авдаг үндсэн зарчимтай байдаг. Үүний дагуу Тавантолгойгоос орж ирж буй ачаатай галт тэрэг Ганц мод өртөө буюу Хятадын нутаг дэвсгэрт, хятадын галт тэргэнд ачигдана гэсэн үг. Хятадаас эргээд монгол руу орж ирэх импортын ачаа Гашуунсухайт өртөөнд хүлээн аваад ачааг сэлгэн ачина гэсэн үг.



Нийтэлсэн огноо2025-05-20