1 TMK ENERGY SECURES DRILLER FOR FRESH MONGOLIAN GAS PILOT WELL WWW.THEAGE.COM.AU PUBLISHED:2026/08/26      2 CHINESE TECH AIDS MONGOLIA'S GREEN, INDUSTRY GOALS WWW.CHINADAILY.COM.CN PUBLISHED:2026/08/26      3 REALITY BEHIND ‘FLOURISHING’ SATELLITE CITIES WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/26      4 COUNTRY TARGETS 53% CLEAN ENERGY BY 2050 WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/26      5 PM UCHRAL UNVEILS GREEN AI DATA CENTER INITIATIVE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/26      6 MONGOLIA ADVANCES WATER INITIATIVE TO BOOST INTERNATIONAL COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/26      7 MONGOLIA POSITIONS ITSELF AS ASIA'S NEXT DATA CENTRE HUB WWW.EURONEWS.COM PUBLISHED:2026/08/26      8 CHINA-MONGOLIA MINERAL TIES POSE RISK TO SOUTH KOREA DIVERSIFICATION WWW.UPI.COM PUBLISHED:2026/08/26      9 LORO PIANA’S FRÉDÉRIC ARNAULT UNDERSCORES COMMITMENT TO SUSTAINABLE MONGOLIAN CASHMERE AT COP17 WWW.SCMP.COM PUBLISHED:2026/08/25      10 MONGOLIA DEPLOYS MILITARY CONTINGENT TO HAITI WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/25      Н.УРГАМАЛСУВД: ЦАЛИН НЭМЭГДВЭЛ СУУРЬ ИНФЛЯЦ ДУНДЖААР 1.2 ХУВИАР ӨСНӨ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     “ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН 300 ОЮУТАН ГАДААД УЛСЫГ ЗОРИЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНТ УЛС, БЕЛЬГИЙН ХААНТ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     “ЗӨӨВЧ ОВОО” ТӨСЛИЙН ҮНДСЭН ОЛБОРЛОЛТЫН 2028 ОНД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     “ГАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР”-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ АРАВДУГААР САРД БАГТААН СОНГОН ШАЛГАРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     ЗЭЭЛЭЭ ТӨЛСӨН ДАРУЙД ЗЭЭЛИЙН ОНОО ШИНЭЧЛЭГДДЭГ БОЛЛОО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     УЛААНБУУДАЙ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ДОТООДООС 100 ХУВЬ ХАНГАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     МОНГОЛЫН ЦЭРГИЙН БАГ ХАИТИ УЛС РУУ “ГЭМТ БҮЛЭГЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ХҮЧИН” АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     ҮСХ: АЖИЛГҮЙ ХҮНИЙ ТОО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 13 МЯНГААР БУЮУ 20 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/25     "ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР АИ92 ШАТАХУУНЫ 9 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/25    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг аравдугаар сард багтаан сонгон шалгаруулна www.montsame.mn

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээ”-ний тухай Засгийн газрын тогтоол баталлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөр, “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт тусгасан Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт барих “Гангийн үйлдвэрийн цогцолбор байгуулах” төслийг эрчимжүүлэх Засгийн газрын 64, 28 дугаар тогтоолын хүрээнд Ерөнхий сайдын 56, 152 дугаар захирамжаар ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулсан түүхтэй. Ажлын хэсэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд ажлаа танилцуулж, олон улсын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны санал авах урилгыг дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 11-ний өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй байршуулсан юм. Улмаар Шведийн хаант улс, БНХАУ, БНСУ, АНУ-ын ган үйлдвэрлэл, металлургийн салбарын тэргүүлэгч 30 компанид төслийн урилгаа хүргүүлснээс таван аж ахуйн нэгжээс үнийн санал ирүүлжээ.

Тэгвэл урьдчилсан сонгон шалгаруулалтын үр дүнгээр хураангуй жагсаалтад орсон хоёр хөрөнгө оруулагчид энэ тухай мэдэгдэл хүргүүлж, саналыг үнэлэх Дэд ажлын хэсэг байгуулсан аж. Хураангуй жагсаалтад багтсан стратегийн хөрөнгө оруулагчдын төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө, хөрөнгө оруулах хувилбар, бизнес түншлэлийн саналыг үнэлэх, төслийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах хоёр дахь шатны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангасан гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Хөрөнгө оруулагчдад дотоодын сая тонн гангийн хэрэглээг хангахаас гадна экспортод гаргах өндөр чанарын ган үйлдвэрлэх, дотоодын ААН-үүдийг ажлын байраар хангах, ажилтнуудыг сургах, мэргэшүүлэх шаардлага тавих юм байна. Төслийн бүтээн байгуулалт явуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан бөгөөд эцсийн дүнг ирэх аравдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулна.



Нийтэлсэн огноо2026-08-26