1 TMK ENERGY SECURES DRILLER FOR FRESH MONGOLIAN GAS PILOT WELL WWW.THEAGE.COM.AU PUBLISHED:2026/08/26      2 CHINESE TECH AIDS MONGOLIA'S GREEN, INDUSTRY GOALS WWW.CHINADAILY.COM.CN PUBLISHED:2026/08/26      3 REALITY BEHIND ‘FLOURISHING’ SATELLITE CITIES WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/26      4 COUNTRY TARGETS 53% CLEAN ENERGY BY 2050 WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/26      5 PM UCHRAL UNVEILS GREEN AI DATA CENTER INITIATIVE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/26      6 MONGOLIA ADVANCES WATER INITIATIVE TO BOOST INTERNATIONAL COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/26      7 MONGOLIA POSITIONS ITSELF AS ASIA'S NEXT DATA CENTRE HUB WWW.EURONEWS.COM PUBLISHED:2026/08/26      8 CHINA-MONGOLIA MINERAL TIES POSE RISK TO SOUTH KOREA DIVERSIFICATION WWW.UPI.COM PUBLISHED:2026/08/26      9 LORO PIANA’S FRÉDÉRIC ARNAULT UNDERSCORES COMMITMENT TO SUSTAINABLE MONGOLIAN CASHMERE AT COP17 WWW.SCMP.COM PUBLISHED:2026/08/25      10 MONGOLIA DEPLOYS MILITARY CONTINGENT TO HAITI WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/25      Н.УРГАМАЛСУВД: ЦАЛИН НЭМЭГДВЭЛ СУУРЬ ИНФЛЯЦ ДУНДЖААР 1.2 ХУВИАР ӨСНӨ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     “ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН 300 ОЮУТАН ГАДААД УЛСЫГ ЗОРИЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНТ УЛС, БЕЛЬГИЙН ХААНТ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     “ЗӨӨВЧ ОВОО” ТӨСЛИЙН ҮНДСЭН ОЛБОРЛОЛТЫН 2028 ОНД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     “ГАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР”-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ АРАВДУГААР САРД БАГТААН СОНГОН ШАЛГАРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     ЗЭЭЛЭЭ ТӨЛСӨН ДАРУЙД ЗЭЭЛИЙН ОНОО ШИНЭЧЛЭГДДЭГ БОЛЛОО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     УЛААНБУУДАЙ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ДОТООДООС 100 ХУВЬ ХАНГАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     МОНГОЛЫН ЦЭРГИЙН БАГ ХАИТИ УЛС РУУ “ГЭМТ БҮЛЭГЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ХҮЧИН” АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     ҮСХ: АЖИЛГҮЙ ХҮНИЙ ТОО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 13 МЯНГААР БУЮУ 20 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/25     "ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР АИ92 ШАТАХУУНЫ 9 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/25    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

“Зөөвч Овоо” төслийн үндсэн олборлолтын 2028 онд эхлүүлэх боломжтой гэжээ www.montsame.mn

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Орано" группийн Уул уурхайн бизнесийн асуудал хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч Завиер Сэйнт Мартин Тиллет, “Бадрах Энержи“ компанийн гүйцэтгэх захирал Коралин Прин нарыг хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын хөрөнгө оруулалтын гэрээгээр хэрэгжиж буй “Зөөвч-Овоо” төслийн явцын талаар санал солилцсон байна.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Энэ нь Монгол Улсын уул уурхайн салбарт хэрэгжиж буй хамгийн том гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын төслүүдийн нэг. Эдийн засгийн үр өгөөжөөс гадна өндөр технологи, хүний нөөцийн чадавх, байгаль орчны хариуцлагатай менежмент болон олон улсын шилдэг туршлагыг Монгол Улсад нутагшуулах стратегийн ач холбогдолтой төсөл гэж үзэж, төлөвлөсөн хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэхийн тулд талуудын идэвхтэй хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, нээлттэй харилцаа чухал” гэжээ.

Харин “Орано” группийн Уул уурхайн бизнесийн асуудал хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч Завиер Сэйнт Мартин Тиллет “Зөөвч Овоо төсөл “Орано” групп төдийгүй Франц улсад чухал ач холбогдолтой тул өндөр үүрэг хүлээж, сайтар анхаарч ажиллаж байна. “Бадрах Энержи” компани өдгөө 300 гаруй ажилтантай болж өргөжсөн. Удирдлагын түвшинд ажиллах монгол залуус Францад туршилтаар ажиллаж эхэлсэн. Барилгын талбай дахь ажлууд урагштай явж байгаа тул гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой” хэмээн ярьсан байна. Мөн туршилтын экспорт хийх бэлтгэл хангаж байгаа бөгөөд цацраг идэвхт ашигт малтмалын экспортын тусгай зөвшөөрлийг ямар байгууллагаас авах асуудал одоо хүртэл хууль, эрхзүйн хувьд тодорхойгүй байгаа тул шийдвэрлэж өгөх хүсэлтээ Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярт уламжлав.

Өнгөрсөн хаврын чуулганаар баталсан Бизнесийн эрх чөлөөний хуулиар тусгай зөвшөөрлийн процессыг хялбарчлан цахимжуулж, гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан 40 гаруй хуулийн хориг саад, хууль бус шаардлагуудыг цуцалсан учраас холбогдох шийдэлд хүргэнэ гэдгийг Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр илэрхийлсэн байна. “Зөөвч Овоо” төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, орон нутагт ажлын байр бий болгох, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, улсын төсөвт урт хугацааны тогтвортой орлого бүрдүүлэх зэрэг олон талын үр өгөөжийг бий болгох юм.



Нийтэлсэн огноо2026-08-26