Б.Лхагвасүрэн: ААН-үүд "Оюутолгой" компанитай байгуулсан гэрээгээ барьцаалаад зээл авч байгаа www.eagle.mn
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: -Аж ахуйн нэгжүүд томоохон компанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээ барьцаалан банкнаас зээл авч болох журмыг Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын тушаалаар 2024 оны дөрөвдүгээр сард баталсан. Энэ журам хэрэгжиж байгаа юу?
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: -Энэ журам хэрэгжиж байгаа. Өнөөдрийг хүртэл Монголбанкинд уг журамтай холбоотой ямар нэгэн санал, гомдол ирээгүй. Тиймээс энэ журам сайн хэрэгжиж байгаа гэж харж байна. Арилжааны банкуудаас асуухад ямарч асуудалгүй, ялангуяа "Оюутолгой" компанитай гэрээ байгуулсан компаниуд гэрээгээ барьцаалаад зээл авч байгаа гэдгийг хэлсэн.
Нийтэлсэн огноо2025-06-04